Нью-Йоркийн Бронкс дүүргийн олон давхар орон сууцад гал гарсны улмаас 19 хүн амиа алджээ. Тэдний ес нь хүүхэд байв.
Орон сууц ням гарагийн өглөө 11 цагийн үед гарчээ. Гал сөнөөгчид дуудлага авснаас гурван минутын дотор очиж, 200 гаруй хүн унтраах гэж оролдсон байна. Биеийн байдал нь хүнд 30 гаруй хүнийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд нийтдээ 60 гаруй оршин суугч хохирчээ.
Нью-Йоркийн захирагч Эрик Адамс "19 хүн амиа алдлаа. Олон хүний биеийн байдал маш хүнд байна" гэж мэдээлжээ. Аврагч Даниэл Нигро хэвлэлийн хурлын үеэр "Орон сууцны давхар болгонд зүрх нь зогсож, амьсгал нь боогдсон хүн олдсон" гэж хэлсэн байна.
Түүний хэлснээр гал гарсан байрны хаалга нь онгорхой байсан тул утаа орон сууц даяар тархаж, улмаар орон сууцнаас гарах гэж байсан хүмүүс угаарын хийнд хорджээ.