Боловсрол, шинжлэх ухааны сайд бямба гарагт Говь-Алтай аймгийн багш, ажилтнуудтай уулзаж салбарын төсвийн болон хууль эрх зүйн шинэчлэлийн талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр аймаг, суманд улс төр, нам дагаж захирал эрхлэгчийн томилгоо хийдэг нь хөгжлийг хойш татдаг талаар багш нар онцлон хэлжээ.
Цаашид салбартаа тогтвортой ажилласан, хамт олондоо хүлээн зөвшөөрөгдсөн, мэдлэг, туршлагатай нь захирал эрхлэгч болдог тогтолцоог хуулиар зохицуулна. Зарим суманд 12-р ангийн 10 гаран хүүхэдтэй сургууль хичээллэж байна. Тиймээс сургуулийн хэв шинжийг өөрчлөх, оновчтой зохион байгуулах, түвшин хоорондын уялдаа холбоог сайжруулж, төрөлжсөн ахлах сургууль байгуулна. Энэ зохицуулалтууд нь хүртээмж болон чанарт үр нөлөөгөө үзүүлэх бөгөөд дараагийн түвшний сургуульд элсэн суралцахад нь дэмжлэг болох юм хэмээн БШУЯ-наас мэдээллээ.