Юнител групп ажилтнуудаа гэртээ ойрхон ажиллах боломжийг олгож УБ хотын 4 зүгт дүүргийн оффисууд буюу DISTRIBUTED оффис шинээр нээж, өглөө 07:00-10:00, орой 16:00-19:00 цагийн хооронд ажилдаа ирж очих уян хатан цагийн хуваарьтай болгожээ.
Ажилтан заавал хотын төвд байрлах оффисыг зорьж замын түгжрэлд цагаа алдахгүйгээр, Улаанбаатар хотын 4 зүгт байрлах гэртээ аль ойрхон DISTRIBUTED оффист ажиллан цагаа хэмнэж, хэмнэсэн цагаа өөрийгөө хөгжүүлэх, эрүүл мэнддээ анхаарах болон гэр бүлдээ илүү их цаг зарцуулдаг болсноор ажилчдын ажил амьдрал тэнцвэртэй болж ажилдаа хандах хандлага, сэтгэл ханамж нэмэгдэх эерэг өөрчлөлтүүд гарч байна.
Жишээ нь: Улаанбаатар хотын зүүн бүсэд ажилладаг хүн яармагт байдаг Юнителийн дата төв рүү ажилдаа явахын тулд хамгийн багадаа 4 цагийг зам дээр зарцуулдаг байсан. Харин одоо гэртээ ойр зүүн зүгийнхээ оффист ажилласнаар ердөө 5-20 минутыг л зарцуулдаг болсон. Мөн машин унах шаардлага нь багасах, зогсоолын асуудалд санаа зовохгүй байх, уян хатан цаг нь хүүхдээ сургууль цэцэрлэгт нь хүргэж өгөх, авахад асуудалгүй болсон гээд маш олон эерэг өөрчлөлтүүд гарч байна.