Сингапур хэмээх өчүүхэн арлыг 1965 онд тусгаар тогтнох үед тус улсад маш цөөхөн найз цаашлаад түүнээс ч цөөн баялаг байв. Өдгөө дэлхийн тэргүүлэх санхүү худалдааны төвүүдийн нэг буюу товчхондоо Азийн бар болж чадсан энэ улс уртаашаа өргөөшөө ердөө л 54 жилийн түүхтэй, 721 км квадрат нутагтай. Тус улсыг өдий зэрэгт хүргэсэн анхны ерөнхий сайд Лий Куан Югийн стратегийг товчхондоо улсынхаа ганц л баялгийг хөгжүүлж чадсанд оршдог гэдэг: Тэр нь ХҮН.
Сингапур нь Монгол дахь хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ эхний таван орны тоонд багтаж байгаагаас гадна хөрөнгө оруулалт, худалдааны дүн жилээс жилд өсч байгаа.
Сингапур нь Монгол дахь хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ эхний таван орны тоонд багтаж байгаагаас гадна хөрөнгө оруулалт, худалдааны дүн жилээс жилд өсч байгаа. Энэхүү чиг хандлагыг эрчимжүүлэх үүднээс “Монгол, Сингапурын Бизнесийн яриа хэлэлцээ” арга хэмжээг Монголын Бизнесийн зөвлөл, Сингапур дахь Элчин Сайдын яам болон МҮХАҮТ хамтран Сингапурт зохион байгууллаа. Энэ үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар тус улсад мөн албан ёсны айлчлал хийсэн бөгөөд дээрх арга хэмжээний эхэнд илтгэл тавьж, Сингапурын бизнес эрхлэгчдэд нөхцөл байдал, цаашдын боломжуудаа танилцууллаа. Тодруулбал, Монгол-Сингапур хоорондын эдийн засгийн харилцааг уул уурхайн бус салбарт төрөлжүүлэн хөгжүүлэх боломжуудыг илүү тодотгож ярьсныг оролцсон бизнес эрхлэгчид соргогоор анзаарч, энэ талаар саналаа хэлж, асуулт асууж байлаа.
Бизнес форумд нийт 140 гаруй Монгол, Сингапурын төр, хувийн хэвшлийн төлөөлөл оролцлоо. Сингапурын бизнес эрхлэгчдийн хувьд санхүү, аялал жуулчлал, технологи, худалдаа гэх мэт олон салбарынх байсан ч үл хөдлөхийн салбарын бизнес эрхлэгчид давамгайлж байсан. Энэ үеэр “Эрчим хүч-Дэд бүтэц”, “Аялал жуулчлал-Боловсрол”, “Үл хөдлөх хөрөнгө-Худалдаа”, “Технологийн хөгжлийн чиг хандлага” сэдвүүдийн хүрээнд хэлэлцүүлэг өрнөж, хууль эрх зүйн орчны зохицуулалт, бизнес эрхлэх боломж, тулгарч буй сорилтыг даван туулах талаар Сингапурын оролцогчид асууж, зохих хариултуудыг Монголын төлөөллүүд өглөө.
Тухайлбал, Эрчим хүч-Дэд бүтэц хэсэгт Монгол улсын эрчим хүчний салбарт төрөөс баримталж буй бодлого, эрх зүйн орчны талаар мөн сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд саяхан орсон нэмэлт өөрчлөлт нь хөрөнгө оруулагчдад хэрхэн эерэгээр нөлөөлөх талаар мэдээлэл өгсөн юм. Энэ үеэр DB>S хуулийн фирмийн гүйцэтгэх захирал Д.Золжаргал “Монгол-Сингапурын давхар татварын гэрээ болон Монгол Улсын нэгдэн орсон Гадаад улсын арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрч биелүүлэх тухай Нью-Йоркийн конвенц, Хөрөнгө оруулалтын тухай Монгол Улсын хууль зэрэг нь Сингапур хөрөнгө оруулагчид Монгол Улсад хөрөнгө оруулах таатай орчинг бүрдүүлж байгаа” хэмээн ярилаа.
Бизнес форумд нийт 140 гаруй Монгол, Сингапурын төр, хувийн хэвшлийн төлөөлөл оролцлоо.
Сингапур хөрөнгө оруулагчид цаашид дэд бүтэц, технологи, барилга, тээвэр логистик, хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулж, хамтран ажиллах өргөн боломж байгааг уг бизнес форумын үеэр зохион байгуулагч Монголын тал онцолсон. Харин Зүүн Өмнөд Азийн зах зээлд гарах боломжийг эрэлхийлж буй Монгол бизнес эрхлэгчдийн хувьд Сингапурт компаниа бүртгүүлэх нь Ази цаашлаад дэлхийд гарах гарц болдогийг Сингапур талаас оролцогчид болон аль хэдийнэ бизнесээ Сингапурт амжилттай босгож чадсан Монгол компанийн төлөөлөл онцолж байлаа. Бизнес форумын үеэр Сингапурт компаниа байгуулахаар бэлтгэлээ базааж байгаа мөн байгуулчихаад явж буй монгол бизнес эрхлэгчидтэй ч тааралдсан юм.
Монголд хуулийн технологийн чиглэлээр гурван төсөл хэрэгжүүлж буй Codelex компанийн гүйцэтгэх захирал М.Золзаяа “Татварын нөхцөл нь уян хатан, Монголтой давхар татварын гэрээтэй мөн хамгийн чухал нь төрөөс технологийн бүс нутгийн төв болох бодлого баримталж дэмжиж буй зэргээс шалтгаалан Сингапурт компани нээхээр шийдсэн. Цаашлаад Сингапураас эхлээд Малайз, Хонконг гэх мэт зах зээл рүү тэлэх зорилготой байгаа” хэмээлээ. Түүнтэй ярилцах үед тэрбээр компаниа бүртгүүлээд ердөө нэг хонож байгаагаа хэлж байсан. Компани байгуулах бүх үйл явц цахим орчинд өрнөдөг бөгөөд зардлын хувьд дунджаар 2500 ам.доллар болдог ч энэ нь тухайн компаниасаа шалтгаалан дээш доош хэлбэлздэг байна.
Сингапур дахь бизнес эрхлэгчдийн хувьд хууль эрх зүйн орчин нь тогтвортой ойлгомжтой мөн тус улсад бүртгэлтэй компани гэхээр найдвартай гэсэн ойлголтыг гадныханд өгдөг учир бусад улс руу хурдан тэлдэг мөн аюулгүй байдал өндөртэй учир мөнгө санхүүгээ ч сингапураар дамжуулдаг байна. Тус улсад компани байгуулахаар судалж буй Bitmonex хэмээх криптовалют арилжааны компанийнхан Сингапур улс нь дэлхийд гарах гүүр болно гэж харж буй учраас энд ирж бизнес уулзалтууд хийж яваагаа хэллээ. Тус компанийн гүйцэтгэх захирал Б.Гантиг “Төслийг маань хааж хорьсон зүйл байхгүй ч бас Монголд финтекийн хувьд хууль эрх зүйн орчин нь тодорхой чиггүй байдаг. Харин Сингапурт яаж дэмжихээ ойлгомжтой болгочихсон болохоор үүнийг ашиглан төслөө амжилтад хүргэх зорилготой байгаа” гэлээ.
МОНГОЛ УЛС ЦААШИД ИТГЭЛ ДААЖ ЧАДАХ УУ?
Форумд ирсэн сингапур бизнес эрхлэгчдийн гуравны нэг нь Монголд аль хэдийнэ бизнестэй болчихсон хөрөнгө оруулагчид байсан бөгөөд тэдний мэдэхийг хүсэж буй зүйл нь Монгол цаашид хууль эрх зүйн хувьд хэр тогтвортой байх эсэх, мөн хөрөнгө оруулагчдыг хэрхэн дэмжиж ажиллах талаар байлаа. Тухайлбал, Мишээл Мега Молл дэлгүүрийн голлох хувьцаа эзэмшигч Саймон Хо улс төрийн тогтворгүй байдал ба үндэсний мөнгөн тэмдэгтийн сулралыг хамгийн том эрсдэл гэж хэлсэн юм. Гэсэн ч тэрбээр Монгол дахь бизнесээ өргөжүүлж, шинэ онгоцны буудал ашиглалтад орох гэж байгаатай холбогдуулан логистикийн төв байгуулахаар сонирхож байгаагаа хуваалцсан юм. Нөгөө талаас Монголын үл хөдлөхийн салбарт хөрөнгө орууласан UBSPP компанийн захирал Жонн Лигийн хэлж байгаагаар бол төрийн албаныхан байнга солигдож, үйлчилгээний чанар буурдаг байдал мөн үндсэрхэг үзэл хоёр түүний хувьд хамгийн санаа зовоосон эрсдэл гэлээ.
Монгол цаашид хууль эрх зүйн хувьд хэр тогтвортой байх эсэх, мөн хөрөнгө оруулагчдыг хэрхэн дэмжиж ажиллах талаар байлаа
Харин шинээр хөрөнгө оруулахаар сонирхож буй хөрөнгө оруулагчдын хувьд уул уурхайгаас гадна өөр олон талбарт боломж байгааг мэдэх их сонирхолтой байлаа гэв. Redhill компанийн захирал Якоб Путенпарамбил “Бизнес эрхлэгчийн хувьд Монголыг хол оршдог, аугаа түүхтэй орон. Мөн уул уурхай ихээхэн хөгжиж буй гэсэн мэдээлэлтэй л байж ирсэн. Харин энэ удаагийн арга хэмжээгээр дамжуулан бидний ойлголт хэт өнгөц байсныг ойлголоо. Манай хувьд компаниудын олон нийттэй харилцах аутсорсинг зарчмаар хийж өгдөг бөгөөд салбараа Монголд нээх сонирхол их байгаа учир өнөөдөр энд ирж, зарим эргэлзээгээ тайлж байна” гэсэн юм.
Хэлэлцүүлгийг Монголын талаас МҮХАҮТ, ТЭСО Корпораци, Монголын Бизнесийн зөвлөл, Bit Monex, AND Global, сингапурын талаас Sembcorp Industries Ltd, SP Services, Allin EduTech Group, PSB Academy, GeTs Global Pte зэрэг нэр хүнд бүхий бизнесийн байгууллагын төлөөллүүд чиглүүлж зохион байгуулсан юм. Форумын хоёрдугаар хэсэгт бизнес эрхлэгчид нүүр тулсан уулзалтууд хийсэн нь ихээхэн үр дүнтэй байж эхний шатны бизнес хэлцэлүүд хийгдсэн.
Тухайлбал, Сингапурт бизнес форумд оролцохоор ирсэн бизнесийн төлөөллүүд дундах U-Travel компанийнхан Сингапурын аялал жуулчлалын салбарын акулуудын нэг WTS компанитай гэрээ байгуулсан нь сингапурууд Монгол улсад олноороо аялах үүдийг мөн нээсэн үйл явдал боллоо. Ингэснээр аюулгүй байдал, үйлчилгээний стандартад ихээхэн ач холбогдол өгдөг сингапурчуудад албан ёсоор аяллын бүтээгдэхүүн санал болгож, байнга Монгол руу аялуулахад Сингапур талаас гардан ажиллах хамтрагчтай болж буйг тус компанийн захирал Х.Удвалцэцэг онцоллоо.
Монголоос тус форумыг зорин ирсэн бизнесийнхний хувьд мөн Сингапурын технологийн дүүргийг хөгжүүлэгч JTC, Google болон Сингапур дахь PWC зэрэг томоохон газруудаар орж бизнесийнхний мэдэх ёстой чиг хандлага мөн өдгөө хэрэгтэй болж буй мэдлэг ур чадваруудтай танилцсан юм. Үүний зэрэгцээ олон улсын хөрөнгө оруулагчид, дотоодын бизнесийнхэнд нэн шаардлагатай институт болох Сингапурын олон улсын Арбитрийн шүүхийн төлөөллүүдтэй уулзсан юм.
Манай улс арбитрийн шатанд жилд 80 орчим хэрэг шийддэг ба энэ тоо нэмэгдэж байгаа ч олон улсын маргааны хувьд бол зогсонги байдалтай байгаа.
Манай улс арбитрийн шатанд жилд 80 орчим хэрэг шийддэг ба энэ тоо нэмэгдэж байгаа ч олон улсын маргааны хувьд бол зогсонги байдалтай байгаа. Жишээ нь, өнгөрсөн онд 39 олон улсын чанартай хэрэг шийдсэн байдаг. Харин Сингапурын хувьд өнгөрсөн жил л гэхэд 7 тэрбумын дүнтэй 402 хэрэг шийджээ МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын олон улсын ба үндэсний арбитрийн дарга С.Энхцэцэг “Монгол бизнес эрхлэгчид ихэвчлэн гадны түншүүдийнхээ шахалтаар Лондон, Хонконг, Сингапурын гэх мэт улсын өндөр хөгжсөн арбитрын шүүхээр шийдүүлнэ гээд гэрээндээ заасан байдаг. Хэрвээ манай арбитрчдын бүрэлдэхүүн өргөжөөд олон улсын нэр хүндтэй арбитрын бүрэлдэхүүнээс оруулаад дээр нь дүрмээ маш тодорхой болгочихвол манайд олон улсын хэмжээний маргаан шийдвэрлэх боломж улам нэмэгдэнэ” гэлээ.
Энэхүү бизнес форумын зохион байгуулагч талууд болох Монголын бизнесийн зөвлөл болон МҮХАҮТ-ын хувьд Сингапурын Бизнесийн холбоо болон Үйлдвэрлэлийн холбоотой уулзаж хамтарч ажиллах талаар ярилцаж тэр дундаа мэргэжил дээшлүүлэх сургалтын хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх талаарх тодорхой санал гаргасан гэдгийг Монголын Бизнесийн зөвлөлийн Үйл ажиллагаа хариуцсан захирал П. Чимэдням хэллээ. Бизнесийн форумд Сингапур талаас 120 шахам байгууллага бүртгүүлж оролцсон нь хөрөнгө оруулагчид хэр их ач холбогдол өгч Монголыг сонирхож буйн илрэл хэмээн тэрбээр мөн хэллээ.
Энэ удаагийн Гадаад харилцааны сайдын айлчлал ба Бизнес форум амжилттай зохоин байгуулагдсан нь манай орны байр суурийг Сингапурчуудад тодорхой хэмжээнд харуулж чадсан бөгөөд үүнийхээ эрчмийг алдахгүйгээр үргэлжлүүлэх нь цаашдын алхам болох юм.
Бизнесийн форумд Сингапур талаас 120 шахам байгууллага бүртгүүлж оролцсон нь хөрөнгө оруулагчид хэр их ач холбогдол өгч Монголыг сонирхож буйн илрэл хэмээн тэрбээр мөн хэллээ.
Гадаад харилцааны Д.Цогтбаатар сайд Сингапур Улсын Гадаад харилцааны сайд Др. Вивиан Балакришнан болон Шадар сайд бөгөөд Сангийн сайд Хенг Сви Киат нартай уулзахын зэрэгцээ Ази, Ойрхи Дорнод, Австрали зэрэг 26 улсад англи хэлээр нэвтрүүлгээ цацдаг Channel News Asia сувгийн Asia First шууд нэвтрүүлэгт оролцож Монгол улсынхаа талаар ярьсан юм. Зүүн Өмнөд Азийн хувьд дорвитойхон бодлого чиглэлгүй явж ирсэн манай орны хувьд энэ удаагийн айлчлалаар Зүүн Өмнөд Азийн орнуудад суугаа Монголын Элчин сайд нартай зөвлөлдөх уулзалт хийсэн нь цаашид ихээхэн ач холбогдол өгч ажиллах ёстой цаг үеийн шаардлагатайгаа нийцэж буй хэрэг боллоо.
Тиймээс үүнийг ахиулах үүднээс ирэх жил хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийг тохиолдуулан илүү өргөн хүрээнд харилцаагаа өргөжүүлэх арга хэмжээнүүдийг зохион байгуулна. Үүний нэг нь Сингапур бизнес эрхлэгчдийг өргөн бүрэлдэхүүнээр нь Монголд авчирч дээрх форумыг нутагтаа зохион байгуулан оролцуулж улмаар бизнесийн боломжуудтай өөрийн биеэр танилцах боломжийг олгоно гэж Сингапурт суугаа Монголын Элчин сайд Т.Лхагвадорж хэллээ.
Энэхүү арга хэмжээг тохиолдуулан “Mongolian Economy” сэтгүүл тусгай дугаар гаргасан ба Бизнесийн форумд уригдсан зочид төлөөлөгчдөд өглөө. Энэ удаагийн бизнес яриа хэлэлцээг нийт 25800 компанийн гишүүнчлэл бүхий Сингапурын Бизнесийн Холбоотой хамтран зохион байгуулсан нь ач холбогдлыг нь улам нэмэгдүүлсэн билээ.
Mongolian Economy сэтгүүлийн хяналтын редактор Б.Энхцэцэг