Бразилын шигшээ баг ирэх сард нутагтаа болох “Копа Америка 2019”-д орох бүрэлдэхүүнээ албан ёсоор зарлалаа. Уг бүрэлдэхүүнд Реал Мадрид клубын довтлогч Винишиус Жуниор багтсангүй.
Шигшээ багийн дасгалжуулагч Тите энэ удаад өмнө дуудагдаж байгаагүй шинэ тоглогчид дуудсаны нэг нь хагас хамгаалагч Эвертон болон довтлогч Нерес нар юм. Нерес энэ улиралд Аяакс клубт тун сайн тоглолт үзүүлсэн билээ.
Бразилын шигшээ баг “Копа Америка 2019”-ийн А хэсэгт Боливи, Венесуэль, Перу улсуудтай багтсан. Эхний тоглолт зургадугаар сарын 14-нд Сан Паулу хотод болох юм.
Эх сурвалж: marca.com