Өнөөдөр болсон зарим үйл явдлыг тоймлон хүргэж байна.
Монгол Улсын 2018 оны ТОП 100 ААН-ийг танилцуулж байна
Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монголын ТОП 100 ААН –ийг эрэмбэлэн өргөмжилдөг арга хэмжээ 18 дахь удаагаа болж байна.
Шилдэг 100 аж ахуйн нэгжийг Сангийн яам, Гааль, Татварын Ерөнхий Газар, Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар, Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газар зэрэг байгууллагуудтай хамтарсан ажлын хэсэг байгуулан албан ёсны мэдээ тайланд үндэслэн жагсаажээ.
Монгол Улсын ТОП 100 ААН-ийг таван үзүүлэлтээр нь дэлгэрэнгүй танилцуулж буйг ЭНД дарж хүлээн авна уу.
Сүүлийн таван жилд салбартаа тэргүүлэгч компаниудын эрэмбэ хэрхэн өөрчлөгдсөнийг ЭНД дарж хүлээн аваарай.
Салбартаа тэргүүлэгч Эрдэнэт үйлдвэр, Хаан банк, Мобиком корпорациудын үзүүлэлтийг ЭНД дарж хүлээн аваарай.
Автомашингүй өдрөөр замын хөдөлгөөнийг 07-17 цаг хүртэл хаана
“Авто машингүй өдөр” зохион байгуулах тухай захирамжийн хүрээнд “Улаанбаатар марафон-2019” гүйлтийн тэмцээн маргааш болно.
Мөн дараах замуудыг хаана:
- Бага тойруу,
- Энхтайваны өргөн чөлөө буюу Баруун дөрвөн замын уулзвараас Зүүн дөрвөн зам хүртэлх авто зам,
- Сөүлийн гудамж,
- Бээжингийн гудамж,
- Анкарагийн гудамж,
- Сүхбаатарын гудамж,
- Их сургуулийн гудамж,
- Элчингийн гудамж,
- Хөх тэнгэрийн гудамж,
- Партизаны гудамж,
- Олимпын гудамж, Самбуугийн гудамжны автозамын хөдөлгөөнийг хязгаарлана.
Дараах гудамж, замаар үйлчилгээ үзүүлдэг нийтийн тээврийн 40 чиглэлийн 344 тээврийн хэрэгслийн чиглэлд өөрчлөлт оруулна. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
МАН: Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд нарт таван жил улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй
Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд нарт таван жилийн турш МАН-аас улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх шийдвэрийг МАН-ын Хяналтын хорооноос гаргажээ. Энэ талаар тус намын хэвлэл, мэдээллийн албанаас тодруулахад үнэн гэдгийг батлав.
МАН-ын Хяналтын Ерөнхий Хорооны ээлжит тавдугаар сарын 16-ны хуралдаанаар "Сүүлийн үед МАН-аас санал болгож, УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж буй намын нэр бүхий гишүүдийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээгээр тухайлан нэр заан шүүмжлэх болсныг МАН-ын ХЕХ-ны гишүүд баримттайгаар нягтлан хэлэлцээд тогтоол гаргав. Энэ талаар Ш.Раднаасэд юу гэснийг ЭНД, харин Д.Дамба-Очир ямар байр суурь илэрхийлснийг ЭНД дарж хүлээн авна уу.
Ерөнхийлөгч “THE HU” хамтлагийнхныг хүлээн авч уулзлаа
Монголын рок, поп урлагийн ертөнцөд “Хүннү рок” гэх шинэ урсгалаар уран бүтээл туурвиж, дэлхий дахинаа олон сая сонсогч, фэнтэй болж буй “THE HU” буюу Хүмүүн (Хү) хамтлагийн продюсер, дуучин Б.Дашдондог болон хамтлагийн гишүүдийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин продюсер Б.Дашдондог нар 1990-ээд оны дундуур Монголын хөгжмийн зах зээл хумигдмал байсан талаар дурсаж, тухайн үедээ хамтран амьд хөгжмийн тоглолт зохион байгуулсан нь монголын хөгжмийн ертөнцөд шинэ урсгал, амьд хөгжмийг мэдрэх зэрэг шинэлэг зүйл авчирч байсан талаараа дурсан ярьцгаав.
Харин продюсер Б.Дашдондог “THE HU” хамтлагийг 2016 онд үүсгэн байгуулсан бөгөөд хамтлагийг хөгжмийн зах зээлд гаргаж ирэхийн тулд олон жилийн турш судалгаа хийсэн байна. Одоогоор 9 дуутай “Гэрэг” нэртэй анхны цомгоо энэ онд гаргахаар төлөвлөж, эхний хоёр дуу цацагдсан нь “Yu ve yu ve yu”, “Чонон сүлд” юм. Эдгээр дуу нь жил хүрэхгүй хугацаанд зөвхөн youtube сувгаар 27 орчим сая сонсогч, үзэгчдэд хүрчээ.
47 багш, сурагчийг сүрьеэгийн эмчилгээнд хамрууллаа
ЗГ-ын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар ерөнхий боловсролын сургуулиудад хийж байгаа сүрьеэгийн үзлэг, шинжилгээний талаар сайд Д.Сарангэрэл танилцуулав. Цаашид үзлэг, шинжилгээг үр дүнтэй зохион байгуулахад шаардлагатай тоног төхөөрөмжийг судалж, зардлыг нь шийдвэрлэхийг сайд Д.Сарангэрэл, Ч.Хүрэлбаатар нарт үүрэг болгов.
Энэ сарын 16-ны байдлаар 25 сургууль, нэг цэцэрлэгийн 6932 сурагч, ажилтныг үзлэг, шинжилгээнд оруулж, өвчилсөн 47 сурагч, багшийг эмчилгээнд хамруулаад байна.
Цаашид сургууль, цэцэрлэгийн нягтралыг бууруулах, шинээр барих болон одоо байгаа сургуулийн агааржуулалтад анхаарах, эрүүл мэндийн боловсрол олгох хичээлийн агуулга, чанарыг сайжруулах, багш, ажилчдыг урьдчилан сэргийлэх үзлэгт чанартай, бүрэн хамруулж хяналт тавих нь зүйтэй гэж үзэж байна.