Энэ сарын 25, 26-ны өдөр болох Монгол, Казах үндэсний хөгжмийн хамтарсан урлагийн тоглолтын талаар Баян-Өлгий аймгийн М.Хурамханы нэрэмжит Хөгжимт драмын театрын дарга Б.Асылбектэй ярилцлаа.
-Энэ сарын 25, 26-нд болох тоглолтын талаар ярихгүй юу?
-Манай Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрын казах үндэстний оркестр байгуулагдсаны 60 жилийн ой энэ жил тохиож байна. Үүний хүрээнд төлөвлөж буй олон ажлуудын нэг нь Монголын үндэсний Морин хуурын чуулгатай, казах үндэсний домборын чуулга хамтарч тоглох гэж буй энэ явдал юм. Уг тоглолт тавдугаар сарын 25, 26-ны өдрийн 19:00 цагт Улсын филармонид болно.
Манай театрын оркестр 1959 онд нээгдсэн ба одоо 23-25 хүний бүрэлдэхүүнтэй. Оркестр зөвхөн казах үндэсний хөгжим гэхээсээ илүү Монголын, Дэлхийн сонгодог хөгжмүүдийг тоглодог. Уг тоглолтыг Баян-Өлгий аймгийн засаг дарга, иргэдийн хурлын дарга, Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөл болон “Мармара Турк” зоогийн газрууд зэрэг улсын болоод хувийн байгууллагууд, хүмүүс дэмжин ажиллаж байна. Тоглолтын тасалбар 50000 төгрөгийн үнэтэй бөгөөд ticket.mn сайтаас онлайнаар захиалах боломжтой.
Уг тоглолтод казах үндэсний домборын чуулга үндэснийхээ хөгжмийг тоглохоос гадна домбор хөгжмөөрөө Дэлхийн болоод Монголын сонгодог хөгжмүүдийг тоглоно. Монголын Морин хуурын чуулга ч мөн адил үндэснийхээ хөгжмөөс гадна морин хуураар казах үндэсний хөгжим тоглох юм. Монгол, казах үндэсний хөгжим түүхэндээ нийлж байгаагүй. Манай чуулга ганц домбор гэлтгүй цоор, кобыз зэрэг хөгжмөөр тоглож үзүүлнэ. Хөгжим гэдэг хэлгүй, хилгүй урлаг. Үүнийг ямар ч хүн ойлгож болдог учраас ямар ч үндэсний хүн үзсэн сайхан тоглолт болох байх гэж найдаж байна.
-Энэхүү тоглолтын ач холбогдол нь юу вэ?
-Хувь уран бүтээлчийнхээ хувьд би 2014 онд морин хуур, домборын хамтарсан бичлэг хийж байсан юм. Тэр үеэс энэхүү хоёр оркестрыг хамтран тоглуулах хүсэл минь биелж эхэлсэн гэж хэлж болно. Уг хоёр чуулга хамтарснаар монгол болон казах түмний эв нэгдэл батжих, домбор болон морин хуур хөгжмийн чадавхыг олон түмэнд таниулах ач холбогдолтой юм. Тиймээс энэ тоглолтдоо та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Тоглолтын тасалбар цөөхөн, улсын филармонийн тайз 260 суудалтай. Тиймээс хоёр өдрийн тоглолтын тасалбар 500 гаруйхан хүнд л олдоно гэсэн үг. Одоо тасалбарын борлуулалт маань 20 хувьдаа орчихсон байна.
-Тоглолтын санхүүжилтийг хаанаас босгож байгаа вэ?
-Ерөнхийдөө тасалбарын борлуулалтаасаа зарлагаа нөхнө. Гэхдээ тусалж дэмжиж буй байгууллагууд өөрсдийн тусламж, хандиваа өгч байна. Жишээ нь, аймгаас 1 сая төгрөгийг замын зардалд, тамгын газраас 1 сая төгрөгийг хоол, ундны хэрэглээнд зориулан өгсөн. Хэдхэн долоо хоногийн өмнө бид бас Казахстан улсад Монгол үндэсний хөгжимтэй тоглолт хийгээд ирсэн.
-Энэхүү казах үндэсний биет бус өвийг хэрхэн цаашид өвлүүлэн үлдээх вэ?
-Юуны түрүүнд бид бодлогын түвшинд соёлын биет бус өвийг хамгаалах тал дээр баримт боловсруулах хэрэгтэй. Мөн энэхүү соёлын биет бус өвийг хөгжүүлэх тал дээр Засгийн газраас гадаад дотоодод сурталчлах, дэмжсэн бодлогууд хэрэгжиж байна.
Харин Баян-Өлгий аймгийн хувьд энэ жил “Соёлын үйлдвэрлэлийн дэд хөтөлбөр”-ийг аймгийн иргэдийн хурлаар батлуулсан. Үүндээ залуучуудад домбор, цоор зэрэг хөгжмийг тоглуулж сургах, тэдэнд мэдлэг боловсрол олгоход зориулсан төсвийг тусгаж өгсөн.
Тухайлбал, өмнө жил БСШУСЯ-аас соёлын биет бус өвийн том наадмыг Хүй долоон худагт хийсэн. Тэгэхэд Баян-Өлгий аймгаас маш идэвхтэй оролцсон. Манай оркестрын бүтэн жилийн үзэгчийн тоо 2017 онд 18 мянга байсан бол 2018 онд 48 мянга болж нэмэгдсэн. Би ганц казах үндэстэн гэж нэг талыг барьдаггүй учир нь Баян-Өлгий аймагт урианхай, тува зэрэг өөр олон ястан бий. Мөн сумуудад соёлын биет бус өвийн судалгаа хийгддэг. Бид энэ жилийн Наурызын баяраар 1000 домбор эгшиглүүлсэн. Энэ мэт ажлууд нь соёлын биет бус өвийг өвлүүлэн үлдээж буй хэрэг юм.
-Казах үндэсний хөгжмийг казах хүүхдүүдээс гадна Монгол хүүхдүүд сурах сонирхол байна уу?
-Байгаа. Баян-Өлгий аймагт казах хөгжим тоглодог, түүндээ ч сонирхолтой хүүхдүүд олон бий. Жишээ нь, манай оркестрийн нэг урианхай хүү домбор тоглодог. Хөгжим сурахад ямар үндэстэн, ястан байх нь хамаагүй. Харин тухайн хөгжмийн язгуур чанар нь алдагдахгүй байх ёстой.
-Ирээдүйд биет бус өвтэй холбоотой ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?
-Хоёр үндэстний соёлын хэрэгцээг хангахын тулд манай театр уян хатан бодлого барьж энэхүү соёлын биет бус өвөө өвлүүлэн үлдээх тал дээр хичээнгүйлэн ажиллах болно.
-Цаг заваа гарган ярилцсан танд баярлалаа.
-Баярлалаа.