"Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан 2021" -ийн үр дүнг танилцуулж байна. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс 11 дэх жилдээ "Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан" гийн үр дүнг танилцуулж байна. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн УЗ-ийн дарга П.Цагаан дараах мэдээллийг өглөө:
-Цар тахлын хүнд үед бид энэ удаагийн тайлангаа танилцуулж байна. Манай улс ЕБС-ийн төгсөгчдийн тоогоороо, бичиг үсэгт тайлагдсан хувиараа тэргүүлж байгаа атлаа дээд боловсролын чанараараа дэлхийд сүүл мушгиж байна. Чанаргүй дээд боловсрол эзэмшсэн инженерүүдийн тавьсан зам хурдан нурж унаж байна. Бидний судалгаа энэ мэт асуудлыг ил тавьдгаараа онцлог.
Манай улсад хамгийн их тулгамдсан 15 асуудлыг жагсаахад удирдахуйн чадвар нэгдүгээрт орлоо.
Өрсөлдөх чадвар хамгийн сул орноор Венесуэл, Аргентин, ӨАБНУ, Ботсван, Монголыг нэрлэжээ.
Аливаа зүйлийг хэмжиж чадвал удирдаж чадна. Энэ нь манай судалгааны ач холбогдлыг харуулдаг. Улс орнуудын өрсөлдөх чадварыг засаглал, дэд бүтэц, эдийн засгийн үр ашиг, бизнесийн тамир тэнхээ гэсэн дөрвөн үзүүлэлтээр хэмждэг. Манай улс 60 дугаарт жагслаа. Анх бид 15 улстай өөрсдийгөө харьцуулдаг байсан бол одоо дэлхийн 64 улстай өрсөлдөх чадвараа харьцуулах боломжтой болов. Сүүлийн арван жилийн турш энэ судалгааны аргачлал өөрчлөгдөөгүй. Бизнесийн удирдах түвшний хүмүүсийн санал асуулгыг мөн судалгаанд хамруулсан. Судалгаанд хамрагдсан иргэдэд талархал илэрхийлж байна.
Хамгийн өндөр өрсөлдөх чадвартай улсаар Швейцар тодорлоо. Харин манай улсын оноо өнгөрсөн оныхоос дээрх 4 үзүүлэлтээр бүгдэд нь буурлаа. Манай улсын бизнесийн орчин сайжирч байгаа ч эдийн засгийн тамир тэнхээ үзүүлэлтээр 58 дугаарт жагслаа. Швейцартай харьцуулахад энэ үзүүлэлтээр 3 дахин доогуур оноо авлаа. Тус улс өнгөрсөн онд гуравдугаарт жагсаж байв.
Монгол Улсад тулгамдаж буй таван гол асуудлыг эрэмбэлэхэд:
Экспортын саад бэрхшээл, компаниудын үйл ажиллагаа доголдсон, цомхтгол хийсэн нь ажилгүйдлийг өсгөсөн, чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдсэн нь санхүүгийн салбарт бэрхшээл боллоо. Бэлэн мөнгөний нийлүүлэлт нэмэгдсэнээр инфляцын дарамт өслөө.
Ерөнхийлөгчийн сонгуультай жил байсан тул улс төрд тодорхойгүй байдал үүссэн байв.
Дэлхий дахинд
Судалгааны үр дүнгээс харахад Баруун Европ, зүүн Азийн орнуудын өрсөлдөх чадвар нэмэгдэн, Латин Америкийн орнуудын оноо буурчээ. Эрүүл мэнд, боловсрол, инновац, шинэ технологи нэвтрүүлсэн орнууд өндөр оноо авчээ. Мөн хуулийн хэрэгжилт сайтай орнууд тэргүүлсэн үзүүлэлттэй байна. Энэ жилийн онцлог гэвэл олон оронд цахимаар хичээллэн, иргэд гэрээсээ ажиллалаа. Технологийн дэд бүтцийн үзүүлэлтээр Сингапур, Нидерланд, АНУ, Швед дээгүүр жагслаа.
Судалгааны мэргэжилтэн н.Оюундалай дараах мэдээллийг өглөө:
-Манай улсын урсгал тэнцлийн алдагдал болон инфляц буурсан, интернет хэрэглэгчдийн тоо өссөн, удирдах түвшинд эмэгтэйчүүдийн эзлэх хувь өссөн зэрэг өөрчлөлтүүд гарчээ. Харин улсын төсвийн алдагдал нэмэгдсэн, нэг хүнд ногдох ДНБ буурсан, хилийн хоригийн улмаас худалдаа саарсан зэрэг сөрөг өөрчлөлтүүд мөн гарчээ.
Эдийн засагт хамгийн эергээр нөлөөлж буй хандлагыг санал асуулгад оролцсон бизнес эрхлэгчдээс асуухад бизнесийн орчин нөхцөл, үнийн өрсөлдөх чадвар гэж сайжирсан хариулжээ.
Энэ судалгаа улс орнуудыг MRI-д оруулж, тал бүрээс нь бүрэн оношилдог гэж ойлгож болно. Бид байгаа байдлаа тоон үзүүлэлтээр харснаар илүү сайн бодлого боловсруулан, дүгнэлт хийж урагшилмаар байна. Өнөөдөр дэлхийн бүх улсад энэ судалгааны тайланг нэгэн зэрэг танилцуулж байна. Тэгэхээр маргаашаас эрх баригчид судлаачдыг урьж, тойрч суугаад асуудлаа ярилцана. Бид ч бас ийм соёлыг хэвшүүлмээр байна.
Манай гадаад худалдаа эерэг харагдаж байгаа ч төгрөгийн ханш чангарахгүй. Оюу толгойд хөрөнгө оруулсан жилд л төгрөг чангарч, бусад бүх жилүүдэд суларсаар байна. Бусад улстай өрсөлдөхийн тулд бүтээмжээ дээшлүүлэхийг энэ судалгаа дахин дахин баталдаг.