Сүүлийн үед урлагийнхан олон зүйлтэй хутгалдах болсон. Улс төр, бизнес зэргээр оролдож, тэд тал бүрийн авьяастай гэдгээ харуулсаар байна. Монголд ид хүчээ аваад байгаа “бөө болох” моодноос ч тэд хоцорсонгүй. Нэг нэгээрээ онгод нь тодорсоор эгнээ нь өргөжсөөр байна.
Гэхдээ бид тэднийг буруутгах гээгүй. Урлаг, бөө хоёр хэр хослох бол энэ асуудлыг та бүхэнд нээлттэй үлдээе. Хоёр сая хүний дунд нэг байдаг бөөгийн онгод нэг хамтлаг дотор хоёр тодроод байгаа нь бүр гайхмаар.
Ц.Энхманлай
бөө болох уу
“Харанга”
хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэнг бөөгийн
онгодтой гэж баахан шуугисан. Гэхдээ
тэрбээр “Би бөөгийн зан үйлээр биш,
өөрийн уран бүтээлээр бурхан тэнгэртэй
холбогддог “ хэмээн үүнийг хүлээн
зөвшөөрөөгүй.
Харин саяхан тус хамтлагийн гитарчин, гавьяат жүжигчин Ц.Энхманлайгийн онгод шүтээн тодорчээ. Одоогоор түүний хувьд хүлээн авч, бөө болох эсэхээ шийдээгүй байгаа гэсэн.
Ямартаа ч хорин жилийн ойн тоглолтоороо монголын номер нэг хамтлаг болохоо харуулсан “Харанга”-ыг монголд “моод” болоод байгаа бөөгийн зан үйл тойроогүй дайрчээ.
Б.Ганзориг
ганцаараа биш
Бөө
гэдгээ албан ёсоор тунхагласан уран
бүтээлч бол “Маск” продакшны жүжигчин
Б.Ганзориг юм. Анх “Овжин охид” киноны
Сампилын дүрээр үзэгчдийн танил болсон
түүнийг гэв гэнэт “Би бөө хүн” гэж
хэлэхэд нь зарим хүн гайхан хүлээж
авсан. Одоо хүртэл энэ гайхшрал
тайлагдаагүй.
“Урлагийн тайз түүнд зохихгүй, бөө гэж бодохоор инээд хүрэхээ больсон” гэж ярих ч үзэгч бий. Гэхдээ тэр бас хамтлагаасаа ганцаараа биш. Өнгөрсөн жил тус продакшны жүжигчин СТА М.Мөнхсайхан бөөгийн онгодтой нь мэдрэгдэн зайран болжээ. Тэрбээр үүнийгээ олон нийтээс ихэд нууцалдаг гэсэн шүү.
Ямартаа ч бөө, жүжигчин гэсэн хоёр өөр зүйлийг өөртөө цогцлуулж яваа уран бүтээлчид маань сүүлийн үед “Хот аймаар гоё” уран бүтээл дээрээ ажиллаад тун завгүй байна лээ.
С.Наран
эсэргүүцэв
Мөн
энэ моод дуучин С.Наранг гижигдэх болов.
Хөвсгөлөөс гаралтай уран бүтээлчийн
маань өвөө нь нэртэй оточ хүн байсан
гэнэ лээ.
Тэрбээр багаасаа зөн совинтой, түүндээ итгэдэг, зөн совин нь ч зөрдөггүй гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Харин “С.Наран бөө болсон” гэх яриаг тэрбээр эрс эсэргүүцсэн. Өглөө бүхэн босч, тэнгэртээ залбирдаг хэмээн ам алдсан дуучин бүсгүйн эсэргүүцэл ч үнэн байж мэднэ.
Гэхдээ олны үг юу гэдэг билээ. Ортой гэж…
Т.Батсайхан