Гашуун чинжүү идэх нь эрүүл мэндэд тустай, дархлааг дэмждэг гэцгээдэг. Иймд эдгээр хүнс олон мянган жилийн турш бидний өдөр тутмын хүнсний хэрэглээнд чухал байр эзэлсэн.
Хилари Клинтон 2016 онд сонгуулийн кампанит ажлынхаа үеэр өвдөхгүйн тулд өдөр бүр нэг ширхэг гашуун чинжүү иддэг гэж ярьжээ.
Цар тахлын жилүүдэд ам дамжсан ярианы нөлөөгөөр гашуун чинжүүний хэрэглээ улам ихэссэн. Тэгвэл эдгээрийг баталсан ямар судалгааг эрдэмтэд хийв?
Гашуун чинжүү хэт таргалалтаас сэргийлж, даралт ихэссэн үед сайн нөлөөтэй.
Эрдэмтэд гашуун чинжүү хүний эрүүл мэндэд эерэг болон сөрөг нөлөөтэйг тогтоожээ. Гашуун чинжүү капсайсин гэх бодис агуулдаг. Бид гашуун чинжүү идэхэд капсайсины молекулууд бидний биеийн дулаан хүлээн авагчидтай харилцан үйлчлэлд орж, улмаар тархинд халуун байна гэж мэдрэхүйц дохиог илгээдэг байна.
Зарим судлаач капсайсин хүний насыг уртасгадаг гэж үздэг аж. 2019 онд Италид хийсэн судалгаагаар долоо хоногт дөрвөн удаа гашуун чинжүүтэй хоол идсэн хүмүүс нас барах магадлал огт идээгүй хүмүүсийнхээс бага байжээ. Судалгаанд оролцогсдын тамхи татах, дасгал хийх, тогтмол хооллох гэх мэт бусад хүчин зүйлийг ч харгалзсан байна.
2015 онд Хятадад 500 мянган хүнийг хамруулан, гашуун чинжүү идэх нь эрүүл мэндэд нь нөлөөлдөг, эсэхийг судалжээ. Үр дүнд нь гашуун чинжүү идсэнээр нас барах эрсдэлийг бууруулдаг болохыг тогтоосон байна.
Өдөр бүр гашуун чинжүү иддэг хүмүүсийн нас барах магадлал долоо хоногт нэг удаа иддэг хүмүүсийнхээ бага байжээ.
Харвардын их сургуулийн Нийтийн эрүүл мэндийн тэнхимийн судлаач Лу Ки “Гашуун чинжүү хавдар, зүрх судас, уушгины өвчлөлөөс үүдэлтэй үхлийн аюулыг бууруулдаг” гэжээ. Тэд судалгаанд хамрагдсан иргэдийг долоон жилийн турш ажигласан аж. Иймд гашуун чинжүү идсэнээр богино хугацаанд үр дүн гарахгүй, үр нөлөө нь олон жилийн дараа илэрдэг гэж үзэж байна.
Судлаач Лу Ки гашуун чинжүүний хүмүүсийн эрүүл мэндэд үзүүлсэн нөлөөг бусад хүчин зүйлээс ялгаж салгахын тулд судалгаанд оролцогчдын нас, хүйс, боловсролын түвшин, гэрлэлт, хооллолт, согтууруулах ундаа болон тамхины хэрэглээ, спортоор хичээллэдэг, эсэхийг ч хянажээ. Ингээд халуун ногоонд агуулагддаг капсайсин нь хүний дархлаа, холестерол, үрэвсэл зэрэгт сайнаар нөлөөлж, хоолны дуршил бууруулдгийг тогтоосон байна.
Катарын их сургуулийн судлаачид гашуун чинжүү хэт таргалалтаас сэргийлж, даралт ихэссэн үед сайн нөлөөтэй гэжээ.
Гэвч гашуун чинжүү сөрөг нөлөөтэй талаар дээр дурдсан. Хятадад хийсэн судалгаагаар халуун ногоо их идсэн хүмүүсийн ой тогтоолт идээгүй хүмүүсийнхээс хоёр дахин муу байсан байна.
Эх сурвалж: BВС