Улсын харцага Ц.Бэгзсүрэн танхайрсан хэргээр Баянгол дүүргийн шүүхээс гурван жил нэг сарын хугацаагаар хорих ял авсан. "Шүүх хурлыг сурвалжилсан сэтгүүлчид гүтгэлгийн чанартай мэдээлэл тараасан" хэмээн түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг мэдэгдэв.
Тэрбээр "Энэ сарын 19-нд болсон шүүх хуралд хэд хэдэн сонины сурвалжлагч ирж суусан. Шүүх хурал даргалагч Х.Алтанцэцэг тэдэнд хандаж бодит үнэнийг мэдээлэхийг анхааруулсаар байтал миний үйлчлүүлэгч Ц.Бэгзсүрэнгийн нэр хүндэд сэв суулгасан мэдээлэл цацлаа. Түүнийг тулгар биетэй хүн зодож үргийг нь зулбуулсан. Дүү Ц.Цэрэнпунцаг нь хохирогчид их хэмжээний мөнгө өгч гомдолгүй гэж шүүх хурлын үеэр хэлүүлсэн. "Номуун" зочид буудлын хаалгыг эвдсэн гэх мэтээр бичсэн нь бүгд гүтгэлэг" гэв.
Түүнээс цөөн асуултад хариулт авлаа.
-"Номуун" зочид буудалд тэр өдөр юу
болсон юм бэ. Ц.Бэгзсүрэн хаалга үүдийг нь эвдсэн юм биш үү?
-2008 оны дөрөвдүгээр сарын
24-нд миний үйлчлүүлэгч тус зочид буудлын караокед орох гэтэл үйлчлэгч нь хаалгаа
таглаж зогсоод "Захиалгатай байна оруулахгүй" гэсэн юм билээ. Тэр үед
караокед хүн үйлчлүүлээгүй байсан. "Яагаад ингээд байгаа юм
бэ" гээд үйлчлэгч эмэгтэйн мөрнөөс татаж ухасхийтэл лангууных нь хаалга
хөлд нь тээглээд эвдэрсэн юм билээ. Түүнээс биш буудлын хаалга эвдэрсэн,
үйлчлэгч эмэгтэйг барьж авч зодсон зүйл байхгүй. Цагдаа ирэхэд нь
Ц.Бэгзсүрэн "Баянголын эрүүлжүүлэх рүү очихгүй. Эндээ учраа олчихъё.
Надаас холд. П.Ганбаяр шиг болмооргүй байна" гэж хэлсэн. Цагдаагийн
малгайг авч шидсэн гэх мэтээр бичсэн нь ташаа шүү гэдгийг хэлье. Малгайд нь бүү
хэл хувцсанд нь ч хүрээгүй юм билээ.
-Хохирогч гэх эмэгтэй шүүх хуралд гэрчээр
оролцсон гэсэн. Тэгээд чухам хэн нь хохирогч болоод байна вэ?
-Ц.Бэгзсүрэнгийн нийгэмд
үнэлэгдэх зүй ёсны үнэлэмжийг унагаж, нэр хүндэд нь сэв суулгаж
байна. Хохирогч гээд байгаа эмэгтэй шүүх хуралд гэрчээр оролцож "Манайхан
Бэгзсүрэнг ялгаварлан гадуурхаж харилцсанаас болж ийм асуудал болсон. Надад
гэмтэл учраагүй, гомдолгүй" гэж хэлсэн. Хэвлэлээр гарсан мэдээллээс болж
түүний нэр" төрд ч гэсэн сэв сууж байгаа. Тэр бүсгүй хүнтэй ч суугаагүй
тухайн үед хүүхэд ч олоогүй байсан хүн шүү дээ.
-Давж заалдах өргөдлөө дараачийн шатны шүүхэд
гаргасан уу?
-Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр
болоогүй. Давж заалдах өргөдлөө бичээгүй байгаа. Учир нь шүүхийн шийтгэх
тогтоолоо бид гардаж аваагүй байна. Давж заалдах эсэхээ үйлчлүүлэгчтэйгээ
зөвлөлдөж байгаад гаргана.