Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн Эдийн засгийн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Ц.Батсүхээс эдийн засагт үүссэн нөхцөл байдлын талаар тодрууллаа.
-“Тавантолгой” төслийн хөрөнгө оруулалтын гэрээний төслийг УИХ хэлэлцэж байна. Томоохон мега төслүүдээ эдийн засгийн эргэлтэд оруулах, тэдний нөөц боломжийг ашиглах цаг нь одоо мөн үү?
-“Саалиа бэлтгэхээр саваа бэлтгэ” гэдэг үг байдаг. Томоохон төслүүдийг хөдөлгөх чиглэлд хийх алхмаа эрчимжүүлэх шаардлагатай. Гэрээ хэлцлийн байдал удаан үргэлжилнэ, мөн дээр нь хөрөнгө оруулалтууд бүрэн шийдэгдэж, бүтээн байгуулалт болж, өгөөжөө өгөх хугацаа урт байх тул эртнээс алхмуудаа хийж байх шаардлагатай. Одоо хийж буй хүчин чармайлтын үр дүн 2-3 жилийн дараагаас л гарна шүү дээ. Тэр үед дэлхийн эрдэс бүтээгдэхүүний зах зээл харьцангуй сэргэсэн байна гэдэгт итгэлтэй байна. Тиймээс цаг алдаж болохгүй, харилцан ашигтай шийдэх хэрэгтэй.
-Хөгжлийн банк. Та энэ банкны талаар ямар бодолтой явдаг вэ. Монголын хамгийн том банк болоод байгаа. Одоо бол ашигтай ажиллаж байна?
-Хөгжлийн банкны санаа нь зөв боловч улс төрийн гажуу үйлдлээс буруу механизм болж ашиглагдах талтайг анхаарах хэрэгтэй болов уу. Төрийн механизмыг ашиглан улам бүр баяжих хэрэгсэл болчих вий. Институцийн сайн тогтолцоо бүрдсэн улс орнуудад хөгжлийн бодлого хэрэгжүүлэх механизм болж ашиглагддаг. Үр дүнгээ ч өгсөн түүхтэй. Гэвч манайх шиг институц муутай улс оронд буруугаар ашиглах механизм болж ашиглагдах эрсдэлтэй.
-Та эдийн засагт ямар дүн шинжилгээ хийх вэ?
-Энэ удаагийн хүндрэл нь манай улсын эдийн засгийн бүтцийн гажуудлыг илүү тод харуулж байна. Уул уурхайгаас хараат, ялангуяа олборлосон боловсруулалтын түвшин доогуур, өрсөлдөх чадвар тааруу бүтээгдэхүүн нь экспортын дийлэнх хувийг эзэлдэг, боловсруулах шатны үйлдвэрлэл багатай, худалдаа, үйлчилгээ давамгайлсан байгаа нь эдийн засгийн бүтцийн гажуудал юм. Эрдэс баялгийн үнэ дэлхийн зах зээл дээр хэлбэлзэл өндөртэй байдаг. Одоогоор тухайн бүтээгдэхүүнүүдийн дэлхийн зах зээлийн үнийн мөчлөгийн уналтын төлөв үргэлжилж байгаа нь хүндрэл болж байна. Наад зах нь л гадаад валютын дотогшлох урсгалын багасалтаас үүдсэн санхүүгийн хүндрэл, бүтээгдэхүүнийг экспортлогч компаниудын үйл ажиллагааны доголдол зэргээр үүнийг тайлбарлаж болно. Уул уурхайн салбарын нөхцөл байдлаас үүдсэн хөрөнгө оруулалтын бууралт, экспортын багасалт нь төлбөрийн тэнцлийн хямралд хүргэсэн.
-Хөрөнгө оруулалт эдийн засагт жигд үр нөлөө үзүүлсэн үү?
-Макро үзүүлэлтийн хэмжилтийн дутагдлыг тайлбарлая. 2009 онтой харьцуулахад эдийн засагт шинэ, шинэ хөрөнгө оруулалт орж, зарим нь үр өгөөжөө өгч эхэлсэн. Энэ нь өсөлтийг хангахад голлох нөлөөтэй байсан. Хэрвээ энэ бүх нөлөөг арилган, тэр үеийн эдийн засгийн бүтцээр тооцоолол хийвэл, ДНБ буурсан дүнтэй гарна. Энэ манай эдийн засгийн зөв илэрхийлэл ч байж магадгүй. Тэгэхээр шинэ хөрөнгө оруулалтууд эдийн засагт салбарын бүтцийн болон баялгийн хуваарилалтын гажуудлаас болоод үр өгөөжөө жигд өгөхгүй байна гэсэн дүгнэлтийг хийж болохоор байна. Эдийн засгийн өвчний жинхэнэ шалтгаан нь манай улсын эдийн засгийн бүтцийн гажуудал, макро эдийн засгийн бодлогын алдаа, хүмүүсийн буруу зуршил, үйлдэл, сэтгэлгээний гажигт байгаа юм. Үүнийг арилгахад өргөн цар хүрээг хамарсан тууштай чанарыг шаардсан эмчилгээний арга шаардлагатай.
Б.Тулгат