УИХ-ын 2020 оны ээлжит сонгууль ирэх сарын 24-нд болно. 1992 оноос хойш явагдаж буй УИХ-ын сонгуульд хэдэнтээ сонгогдож, алба хашиж яваа улс төрчид бий. Тэднийг дархлагдсан гишүүд гэхэд хилсдэхгүй. Тэгвэл одоогийн УИХ-ын 76 гишүүнээс хэн нь хамгийн олон удаа сонгогдож байсныг сонирхуулъя.
УИХ-д хамгийн олон удаа сонгогдож, төр түшилцэж буй хүмүүсийн нэг бол Д.Лүндээжанцан. Одоогоос 30 жилийн өмнө байнгын ажиллагаатай парламентын эхлэл суурийг тавьсан хүмүүсийн нэг юм. Тэрбээр 1990 онд Ардын их хурал, Улсын бага хурлын гишүүн, 1992 оноос хойш УИХ-д тасралтгүй сонгогдсон. Энэ хугацаанд УИХ-ын дарга, дэд даргаар нэг удаа, мөн УИХ дахь байнгын хороог даргалах зэрэг алба хашиж байв. Д.Лүндээжанцан энэ удаагийн сонгуульд 26-р тойрог буюу Баянгол дүүрэгт МАН-аас нэр дэвшиж байна.
Хашир туршлагатай парламентач гэгддэг Ц.Нямдорж Монголын улс төрд олон жилийг үдэж буй. Тэрбээр долоон удаа УИХ-д тасралтгүй сонгогдсон. Парламентын танхимд гол төлөв хөмсөг зангидсан ширүүн төрхтэй суудаг энэ эрхэм ажлын гараагаа анх Улсын ерөнхий прокурорын газраас эхэлж, Хууль зүйн сайд болтлоо дэвшсэн. Ц.Нямдорж Хууль зүйн сайдын албыг таван удаа хашиж байсан. Мөн тэрбээр УИХ-ын дэд даргаар хоёр мөн УИХ-ын даргаар ажиллаж байсан. Ц.Нямдорж энэ удаад 20-р тойрогт буюу Орхон аймагт нэр дэвшиж байгаа юм.
Н.Энхболд таван удаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Тэрбээр энэ жил мөн л Төв аймгийн аймгаас өрсөлдөхөөр мандатаа өвөртөллөө. Энэ тойрогт АН-ын Ц.Туваан, Х.Тэмүүжин зэрэг туршлагатай улс төрчидтэй өрсөлдөнө. Н.Энхболд Гадаад харилцааны сайд, Батлан Хамгаалахын яамны сайдаар тус бүр ажиллаж байсан.
Л.Болд 1990 онд Ардын их хурал, Улсын бага хурлын гишүүнээр, 1996, 2008, 2012, 2016 онд гээд нийт таван удаа УИХ-д сонгогдсон. Өмнөх сонгуулиудад Ардчилсан намын гишүүний хувиар оролцож байсан тэрбээр энэ удаад ШИНЭ эвсэлээс нэр дэвшиж буй. Учир нь Засгийн газрыг огцруулах асуудал дээр нам, УИХ дахь бүлгээсээ эсрэг байр суурь баримталсан тул Ардчилсан намаас нэр бүхий гишүүдийг дөрвөн жил аливаа сонгуульд оролцуулахгүй байх сахилгын шийтгэл оноосон дотор Л.Болдын нэр байсан юм. Үүний дараа тэрбээр ШИНЭ эвсэл байгуулж, энэ удаагийн сонгуульд өрсөлдөж буй юм.
Сү.Батболд 2004 онд анх УИХ-д сонгогдсоноосоо хойш тасралтгүй парламентад сууж байгаа юм. 2004 оны УИХ-ын сонгуульд Сүхбаатар дүүрэгт МАХН-аас нэр дэвшин өрсөлдөж ялалт байгуулснаар УИХ-ын гишүүн болж байв. 2009 оны сүүлээр Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайдаар томилогдон ажилласан. 2012 оны УИХ-ын сонгуульд түүний удирдсан МАН ялагдал хүлээснээр тэрбээр намын дарга болон Ерөнхий сайдын албаа шилжүүлэн өгчээ.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ мөн дөрвөн удаа парламентад сонгогдсон туршлагатай гишүүн. Тэрбээр байгаль орчныг хамгаалах, хариуцлагагүй уул уурхайн эсрэг дуу хоолойгоо хүчтэй өргөдөг гишүүдийн нэг. Б.Бат-Эрдэнэ Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан мөн 2013 онд МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн ч ялалт байгуулж чадаагүй юм.