gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     28
  • Зурхай
     6.16
  • Валютын ханш
    $ | 3577₮
Цаг агаар
 28
Зурхай
 6.16
Валютын ханш
$ | 3577₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 28
Зурхай
 6.16
Валютын ханш
$ | 3577₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Porsche Улаанбаатар Төвийн 10 жилийн ой болон Бүрэн Цахилгаан Macan

Бизнес
2025-06-13
5
Twitter logo
5
Twitter logo
Бизнес
2025-06-13

Porsche бүрэн цахилгаан Macan загварыг танилцуулан 10 жилийн ойгоо тэмдэглэж байна.

    Porsche Улаанбаатар Төв нь Монгол дахь 10 жилийн ойн баяраа Porsche брэндийн анхны бүрэн цахилгаан SUV болох шинэ Macan загварыг олон нийтэд танилцуулж, ёслол төгөлдөр тэмдэглэлээ.

    2015 онд үүдээ нээснээс хойш Porsche Улаанбаатар Төв нь Монгол дахь Porsche брэндийн үнэнч хэрэглэгчдэд өндөр түвшний үйлчилгээ үзүүлж ирсэн. Сүүлийн 10 жилийн хугацаанд төв нь тансаг зэрэглэлийн болон спорт автомашины салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан бөгөөд үүнийг үнэнч үйлчлүүлэгчид болон мэргэжлийн баг хамт олон дэмжсээр ирсэн юм.

    Porsche Улаанбаатар Төв-ийн 10 жилийн ой нь 2025 оны 6-р сарын 7-ны өдөр болж өнгөрлөө. Энэ нь Porsche брэндийн хувьд түүхэн өдөр болох 1948 оны 6-р сарын 8-нд Герман улсад анхны “Porsche” нэртэй автомашин замын хөдөлгөөнд оролцох зөвшөөрөл авч байсан өдрөөс нэг хоногийн өмнө тохиосон юм. Өнөөдөр Porsche брэнд энэхүү түүхэн өдрийг албан ёсоор тэмдэглэлээ.

    Арга хэмжээний хүрээнд болсон энэхүү тансаг үдэшлэгт нэр хүндтэй зочид, Porsche-ийн хэрэглэгчид, нөлөөлөгчид болон бизнесийн манлайлагчид хүрэлцэн ирж Porsche брэндийн сэтгэл хөдлөлийг Монголд хамтдаа мэдэрлээ. Арга хэмжээний үеэр онцгой үзүүлбэрүүд, брэндийн түүхэн өгүүлэмжүүд болон ирээдүйн шинэ үеийн Porsche-г илэрхийлэх цахилгаан Macan загварыг танилцуулах мөчийг багтаасан юм.

    “Бид энэхүү чухал ойг тэмдэглэж, шинэ бүрэн цахилгаан Macan загварыг Монголын зах зээлд албан ёсоор танилцуулж байгаадаа туйлын их баяртай байна. Энэхүү шинэ загвар нь спорт, технологи болон Porsche-ийн дизайны үнэт зүйлсийг нэгтгэн, дээд зэрэглэлийн SUV-ийн шинэ стандарт болно” хэмээн Старчейз Автомотив Кимитд ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал ноён Грэйм Кинг онцоллоо. “Энэ бол Porsche брэндийн Монгол дахь цахилгаан автомашины стратегийн дараагийн алхам бөгөөд Taycan загварын хамт бид ирээдүйн шинэ эрин рүү итгэлтэй урагшилж байна.”

    “Сүүлийн 10 жилийн турш Монгол улс дахь Porsche, Старчейз Автомотив Лимитд ХХК-ийн төлөөлөл болж, хэрэглэгчид болон брэндийн шүтэн бишрэгчдэд гайхалтай туршлагуудыг хүргэж ирсэн. Porsche Ази Номхон далайн бүсийн зүгээс Монгол дахь хамт олонд халуун баяр хүргэж, цаашдын хамтын ажиллагаандаа улам бүр итгэлтэй байна” хэмээн Porsche Ази Номхон Далайн Гүйцэтгэх захирал Ханнес Руофф тэмдэглэлээ.

      Шинэ стандарт тогтоогч: Цоо шинэ цахилгаан Macan

      Macan загварын хоёр дахь үеийг Porsche 2024 оны 1-р сард бүрэн цахилгаан хэлбэрээр танилцуулсан. Цаашид илүү дэвшилтэт, цаг хугацааг давсан загвар дизайн, Porsche-д онцгой хурд хүч, урт зайн туулах чадвар болон өдөр тутмын хэрэглээнд тохирсон практик байдал бүхий шинэ Macan нь SUV загварыг сонгож буй хэрэглэгчдийн хэрэгцээг бүрэн хангахыг зорьж байна.

      “Цоо шинэ цахилгаан Macan нь сегмент дотроо хамгийн спортлог загвар байх зорилготой,” хэмээн Porsche Ази Номхон далайн бүсийн захирал Рэмми ЭнЖи онцолсон. Porsche нь шинэ үеийн тогтмол цахилгаан соронзон төрлийн цахилгаан моторуудыг урд ба хойд тэнхлэг дээр ашигласнаар өндөр үр ашиг, тогтвортой эрчим хүч дамжуулалтыг хослуулж чаджээ.

      Зөвхөн тоон үзүүлэлтүүдийг харахад л E-Performance-ийн дээд түвшинг илэрхийлнэ: Launch Control-той хосолсон үед Macan Turbo хувилбар нь 470 кВт (639 морины хүч)-ийг гаргаж, 1,130 н/м мушгих хүчтэй болж, 0-100 км/ц хурдыг ердөө 3.3 секундэд авах чадвартай. Хамгийн дээд хурд нь 260 км/ц хүрнэ.

      Шинэ Premium Platform Electric ба 800 вольтын бүтэц

      Шинэ Macan нь Porsche-ийн анх удаа хэрэглэж буй 800 вольтын бүтэцтэй Premium Platform Electric (PPE)-д суурилсан бөгөөд 100 кВт.ц багтаамж бүхий литийн-ион HV батерейг суурилуулсан. Үүнээс 95 кВт.ц-ийг үр дүнтэй ашиглах боломжтой.

      DC хурдан цэнэглэлтийн гаралт нь 270 кВт хүртэл хүрдэг бөгөөд тохирсон хурдан цэнэглэгчээр 10-80% хүртэл ердөө 21 минут орчимд цэнэглэгдэнэ. 400 вольтын цэнэглэгчтэй үед батерейг дотооддоо хоёр хувааснаар 400 вольтын хоёр батерей хэлбэрт шилжүүлэн үр ашигтайгаар цэнэглэнэ. Стандарт AC цэнэглэлтийн хурд нь 11 кВт хүртэл боломжтой.

      Жолоодлого хийх явцад цахилгаан моторуудаар дамжуулан 240 кВт хүртэл эрчим хүчийг дахин хуримтлуулах боломжтой. Инновацлаг Integrated Power Box (IPB) нь AC цэнэглэгч, өндөр хүчдэлийн халаагч болон DC/DC хувиргагчийг нэгтгэсэн тул жин ба орон зайг хэмнэж, үр ашгийг нэмэгдүүлдэг. Хамгийн өндөр үр ашигтай, хойноо хөтлөгч Macan хувилбар нь WLTP үзүүлэлтээр 641 км хүртэл зам туулах чадвартай.

      Спортлог харьцаа ба купе маягийн шугамтай загвар

      Шинэ Macan нь хурц тод харьцаа, Porsche-ийн дизайны ДНХ-г илтгэсэн төрхөөрөө илүү эрч хүчтэй, давамгай харагдана. Porsche-ийн гэр бүлийн загварын хэв шинжийг хадгалсан бөгөөд цахилгаан автомашины онцлогт бүрэн нийцүүлэн хөгжүүлжээ.

      Шинэ Macan нь 4,784 мм урт, 1,938 мм өргөн, 1,622 мм өндөртэй бөгөөд хөдөлгөөнгүй байхад ч эрч хүчтэй, спортлог төрхтэй. 22 инч хүртэлх хэмжээтэй, урд-хойноо өөр хэмжээтэй дугуйтай. Тэнхлэг хоорондын зай нь 2,893 мм буюу өмнөх загвараасаа 86 мм-ээр урт болсон бөгөөд урд, хойд хэсгийн богино урттай хослуулснаар спортлог тэнцвэрийг бий болгожээ.

      Гэрэлтүүлгийн хувьд хоёр хэсэгт хуваагдсан: дээд талын нарийн гэрэл нь спойлерийн хэсэгт байрлаж, автомашины өргөн харагдацыг онцолдог бол гол гэрлийн модуль нь илүү доод талд, нэмэлтээр тоноглолоор суурилах матриц LED технологитой. Porsche-ийн уламжлалт “flyline” хэлбэр нь арын налуу цонхтой хосолж, хажуугийн онцгой “side blade” хэлбэртэй хамт элегант спорт төрхийг бүрдүүлдэг. Арын хэсэгт Porsche лого нь гурван хэмжээст гэрлийн зурвасын голд байрладаг.

      Агаарын идэвхтэй ба идэвхгүй аэродинамик элементүүд

      Porsche-ийн дизайны ДНХ нь агаарын урсгалын оновчтой шийдлүүдтэй хосолж, шинэ Macan нь зах зээл дээрх хамгийн аэродинамик SUV загваруудын нэг болсон. Drag коэффициент нь ердөө 0.25 бөгөөд энэ нь зай туулах чадвар болон цахилгаан хэрэглээнд эерэгээр нөлөөлдөг.

      Porsche Active Aerodynamics (PAA) системд дараах бүрэлдэхүүн орно:

      • Адаптив арын спойлер
      • Урд талын агаар оруулах хэсгийн идэвхтэй хавхлага
      • Доод хэсгийн уян хатан бүрхүүлүүд
      • Гэрлийн доод хэсгийн агаарын урсгалын сувгууд
      • Арын хэсгийн хөндлөн ирмэгүүд ба диффузер

      Хоёр ачааны хэсэг ба илүү том дотоод орон зай

      Цоо шинэ Macan нь спортлог гүйцэтгэлтэй, өдөр тутмын практик хэрэглээнд бүрэн тохирох SUV загвар юм. Цахилгаан загвар болсноор дотоод орон зай болон ачаа тээшний багтаамж нэмэгдсэн.

      • Арын суудлын арын хэсэгт 540 литр хүртэлх багтаамжтай.
      • Хамрын урд ачааны хэсэг нь 84 литр багтаамжтай.
      • Энэ нь өмнөх загвараас 136 литрээр их гэсэн үг.
      • Арын суудлыг нугалж буулгахад нийт багтаамж 1,348 литрт хүрнэ.
      • Туулах чадамжийг дэмжих хамгийн их чирэх хүчин чадал нь 2,000 кг.

      Жолоочийн туршлага: өндөр тооцоолол, холболт

      Шинэ Macan нь гурван дэлгэц бүхий хамгийн сүүлийн үеийн хэрэглэгчийн интерфэйсээр тоноглогдсон:

      • 12.6 инчийн налуу хүрээтэй хурдны самбар
      • 10.9 инчийн төв дэлгэц
      • 10.9 инчийн зорчигчийн нэмэлт дэлгэц

      Анх удаа зорчигч нь өөрийн дэлгэц дээр мэдээлэл үзэх, тохиргоо хийх эсвэл видео контент үзэх боломжтой. Head-up display нь нэмэлт бодит байдал (AR) технологитой болж, жишээлбэл, GPS-ийн сумууд бодит орчинд ууссан мэт харагдана.

      Арын тэнхлэгийн жолоодлого ба хоёр хавхлагатай амортизатор

       Porsche жолоодлогийг мэдрүүлэхээр зохион бүтээгдсэн. Шинэ Macan нь спортлог жолоодлогын байрлал, нарийн мэдрэмжтэй жолооны хүрд, онцгой тэнцвэртэй хариу үйлдлээрээ спорт машины жинхэнэ мэдрэмжийг өгдөг.

      • Macan 4, 4S, Turbo загварууд бүгд AWD системтэй
      • ePTM систем нь уламжлалт AWD-ээс 5 дахин хурдан ажиллаж, 10 мс дотор хариу үйлдэл үзүүлдэг
      • Torque Vectoring Plus систем нь хойд тэнхлэг дээрх цахилгаан дифференциал түгжээтэй
      • Агаарын түдгэлзүүлэлттэй загваруудад PASM систем суурилуулсан
      • Шинэ PASM нь хоёр хавхлагатай технологитой болж, жолоодлогын горимуудын ялгааг илүү мэдрүүлдэг
      • Анх удаа сонгосон загваруудад арын тэнхлэгийн жолоодлогыг санал болгож байгаа бөгөөд 5 градусын эргэлтийн өнцөгтэй. Энэ нь хот дотор эргэлтийн тойргийг 11.1 метр болгон багасгаж, өндөр хурдтай үед тогтвортой байдлыг нэмэгдүүлнэ.

      Porsche Macan-ийн амжилтыг үргэлжлүүлнэ

      2014 оноос хойш Porsche дэлхий даяар 800,000 гаруй Macan нийлүүлсэн бөгөөд энэ амжилтыг шинэ цахилгаан хувилбараар үргэлжлүүлэх зорилготой. Шинэ Macan нь Porsche-ийн Лейпциг үйлдвэрт нүүрстөрөгчийн саармаг үйлдвэрлэлийн аргаар хийгдэж байгаа.

      Монгол Улсад шинэ Macan-ийн эхлэх үнэ 380,000,000₮ бөгөөд 2 жилийн баталгаа болон засвар үйлчилгээний багцтай хамт санал болгож байна. 2025 оны 6-р сараас зах зээлд нийлүүлж эхэлсэн байгаа.

      Монгол дахь Porsche -ийн тухай

      Porsche Улаанбаатар Төв нь Сингапурт төвтэй, Ази тивийн 8 улсад 20 гаруй брэндийг төлөөлөн ажилладаг Вэрнэс Старчейз Групп-ийн Монгол дахь албан ёсны дилер юм.

      Тус төв нь 2,454 м² талбай бүхий Porsche-ийн олон улсын CI стандартад нийцсэн байгууламж бөгөөд:

      • Porsche-ийн шинэ болон баталгаажсан хуучин автомашинуудыг танилцуулдаг шоурум
      • Бүрэн тоноглогдсон техникийн үйлчилгээний төв
      • Porsche Lifestyle өдөр тутмын хувцас болон хэрэглээний зүйлсийн хэсэгтэй

      ХасБанк нь Старчейз Автомотив ХХК-тай үүсгэн байгуулагдсан мөчөөс хойш 10 жилийн турш Банкны бүх төрлийн үйлчилгээ тэр дундаа автомашины Санхүүгийн түрээсийн үйлчилгээгээр хамтран ажиллаж байна. Бидний хамтын ажиллагаагаа улам өргөжин харилцагчдадаа зориулан тав тухтай,  дээд зэрэглэлийн үйлчилгээ үзүүлэх Премиум салбарыг нээн эхлүүлээд байна. ХасБанкны Премиум салбар нь харилцагч таны хувийн орон зайг эрхэмлэн, үнэт цагийг тань хэмнэх цогц үйлчилгээг НЭГЭН МӨЧИД хүргэх зорилготой ба тусгай гишүүнчлэлтэйгээр өндөр нууцлал бүхий орчинд банкны болон бусад шинэлэг үйлчилгээ үзүүлэх салбар юм.

      Илүү дэлгэрэнгүйг: www.xacpremium.mn

      Twitter logoPost
      gogo logo
      gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

      © 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан