АНУ-ын Засгийн газар Google компанийг интернет хайлт, онлайн сурталчилгааны зах зээл дэх монополь байдлаа хадгалахын тулд өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн хэмээн буруутгалаа.
Харин Google компаниас үүнийг хүчтэй эсэргүүцэж байгаа ба тухайн салбар нь одоо ч "өрсөлдөөн ихтэй, хүмүүс Google-ийг өөр хувилбар байхгүйдээ эсвэл ямар нэг албан шахалтаар бус өөрсдөө сонгодог" хэмээлээ.
АНУ-ын Хууль зүйн яам болон 11 муж улсаас Google-ийг холбооны шүүхэд өгчээ. Ингэхдээ тус компаниас гар утас, компьютер тэргүүтэй төхөөрөмжийн анхдагч хайлтын системийг Google-ийнх байлгахаар жил бүр төлдөг тэрбум ам.долларт төвлөрч байгаа аж.
Нэхэмжлэл гаргасан талын хэлснээр энэхүү мөнгө нь Google компанид АНУ-ын нийт хайлтын системийн 80 хувийг эзлэхэд тусалдаг бөгөөд бусад байгууллагыг өрсөлдөх боломжгүй болгож байгаа аж. "Google хэмээх үг нь оноосон нэр үгээс гадна интернет дэх хайх гэсэн үг болж хувирсан ба улмаар хэрэглэгчдийн сонголтыг багасгаж, иннонвацыг зогсоож байна" гэж шүүхэд нэхэмжлэл гаргагчид хэлжээ.
Энэхүү явдал АНУ дахь томоохон технологийн компаниудыг сорьж, давуу байдлыг нь алдагдуулах удаан хугацааны үйл ажиллагаа байж болох юм гэж мэргэжилтнүүд харж байна. Мөн Apple, Amazon, Facebook-ийн эсрэг нэхэмжлэл гаргах хэрэгтэй гэж зарим конгрессын гишүүд хэлээд амжжээ.
Энэхүү мэдээлэл гарсны дараа Google-ийн эцэг компани Alphabet-ийн хувьцаа бага зэрэг буурсан бөгөөд нэхэмжлэлийн эсрэг тэмцэнэ гэдгээ мэдэгдсэн байна.
Европын холбооноос Google компанийн эсрэг мөн ийм нэхэмжлэл гаргаж байсан ба 9,5 тэрбум ам.доллараар торгосон шийдвэрийн эсрэг компани давж заалдаад байгаа юм.
Эх сурвалж: BBC, TheVerge