“Оюутолгой” ХХК-ийн ажилтнууд, хамтран ажиллагсад, гэрээт байгууллагууд хамтран Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өнгөрсөн ням гарагт 1000 мод тарилаа.
“Байгалиа бүтээе” уриатай уг үйл ажиллагаанд нийт 600 орчим хүн оролцов. Тэд гэр бүл, найз нөхдөөрөө хүрэлцэн ирж, амралтын өдрөөр мод тарьж, байгалиа хайрлаж, хамгаалах уриалгыг дэвшүүлсэн юм.
Энэ үйл ажиллагааны нээлтийн үеэр “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх “Далайд дусал нэмэр гэдгийн адилаар Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" хөдөлгөөнд оюутолгойчууд өөрийн хувь нэмрээ оруулж, мод тарих үйл ажиллагаанд санаачилгатай оролцож байгаад баяртай байна. Энд хуран цугласан хүн бүрийн чин сэтгэлээ зориулан тарьж буй төгөл хэдхэн жилийн дотор Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд гоо үзэсгэлэн нэмж, ой шугуй адил ургах болтугай” хэмээсэн юм.
“ОНЫ ТӨГСГӨЛД 100 МЯНГА ОРЧИМ МОДЫГ ӨӨРСДИЙН ОРОЛЦООТОЙГООР ТАРИХААР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА”
Түүнчлэн “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Дейрдре Лингенфелдер “Би Өмнөд Африкийн Йоханнесбург хотод төрж өссөн. Уг хот нь хамгийн олон мод тарьж, ургуулсан гэдгээрээ алдартай. Йоханнесбург хотын сансрын зургийг харвал маш тодоор ногоорч харагдана. Бид үүгээр маш их бахархдаг. Ой шугуй, амьтан, ургамлын бүрдэл тэнд бий болсон. Гэр бүлээрээ байгальд цагийг өнгөрөөх хамгийн сайхан байдаг.
Бид өнөөдөр хамтдаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарьж байна. Энэ бол маш том ажлын зөвхөн эхлэл юм. Өнөөдрийн байдлаар манай компанийнхан 50 мянга гаруй мод тарьсан. Оны төгсгөлд 100 мянга орчим модыг өөрсдийн оролцоотойгоор тарихаар төлөвлөж байна. Үндэсний хэмжээний энэ хөтөлбөрт гар бие оролцож байгаадаа баяртай байгаа” хэмээн онцлов.
Мод тарихаас өмнө аюулгүй ажиллагааны дүрмийг ажилтнуудад танилцуулж, модыг хэрхэн зөв тарих талаар зөвлөгөө мэдээллийг өгсөн юм. Энэ үеэр урьдчилж бэлдэж ухсан нүхэнд модны тарьц суулгацыг хийхээс өмнө гэмтсэн эсэхийг нь сайтар анзаарахыг сануулж байлаа. Мөн “Оюутолгой” ХХК-ийн Байгаль орчны хэлтсийн нөхөн сэргээлтийн ажилтан Э.Алтанцэцэг “Хүмүүс мод тарихдаа тарьц суулгацын үндэсний хүзүүг ил харагдахуйц дээр байршуулах алдааг их гаргадаг. Мөн усалгаа, арчилгааг хангалтгүй хийх нь бий. Мод тарих их амархан. Харин тарьсны дараах анхны усалгаанаас цаашлаад тогтмол зөв усалгааг хийх нь маш чухал” гэдгийг онцгойлон зөвлөж байв.
“АЖИЛТНУУДДАА 10-15 ШИРХЭГ МОДНЫ СУУЛГАЦЫГ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ОЛГОЖ БАЙНА”
-“Оюутолгой” ХХК-ийн Ойжуулалтын төслийн удирдагч Т.Самданжигмэд:
-Мод тарих үйл ажиллагаанд бидний төсөөлснөөс маш олон хүн ирж, өргөн дэлгэр оролцлоо. Үүнээс хүмүүс мод тарьж байгальдаа, ирээдүй хойчдоо ямар хөрөнгө оруулалт хийх сонирхолтой байгааг харж болохоор байна.
“Оюутолгой” ХХК Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарих ажлыг жил бүр зохион байгуулна. Мод тарих үйлсэд ажилтнуудынхаа оролцоо, хувь нэмрийг оруулах үүднээс эхний ээлжид туршилтын байдлаар ажилтнууддаа 10-15 ширхэг модны суулгацыг үнэ төлбөргүй олгож байна. Үүнийг ажилтнууд хашаандаа, зусландаа тарих боломжтой. Өнөөдрийн байдлаар 15 мянган ширхэг модыг 1100 гаруй ажилтанд тараасан. Мөн Өмнөговь аймгийн Ханбогд, Даланзадгад суманд мод тарих өдөрлөгийг зохион байгуулж нийт 50 орчим мянган мод тарилаа. Цаашдаа мод тарих, арчлах, ургуулах үйл хэрэг төлөвлөгөөний дагуу үргэлжилсээр байх болно.
ТЭД МОД ТАРИХААР ГЭР БҮЛЭЭРЭЭ ХҮРЭЛЦЭН ИРЖЭЭ
“Оюутолгой” ХХК-ийн Байгаль орчны хэлтсийн ажилтан Б.Сод-Эрдэнийх ам бүл тавуулаа. Тэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарих үйл ажиллагаанд хамтдаа иржээ. Б.Сод-Эрдэнэ “Хүн хүчилтөрөгчгүйгээр минут ч байж чадахгүй. Энэ амин чухал амьдрал бэлэглэгч хүчил төрөгчийг үйлдвэрлэгч модыг тарих нь бидний хувьд буянтай үйл юм. Тиймээс хүн бүрийг мод тариасай хэмээн уриалмаар байна” гэсэн юм.
“ОЮУТОЛГОЙ” ХХК 13 СУРГУУЛЬД 1800 ШИРХЭГ ТАРЬЦ, СУУЛГАЦ ХАНДИВЛАЖЭЭ
“Оюутолгой” ХХК нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 13 сургуульд “Эрүүл мэндийг дэмжих төсөл” хэрэгжүүлжээ. Түүнчлэн эдгээр сургуулиудад 1800 ширхэг модны тарьц, суулгац хандивласан байна. Тэдний төлөөлөл болж 67-р сургуулийн захирал Ч.Алтансүх Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарих үйл ажиллагаанд оролцохоор иржээ.
Тэрбээр “Оюутолгой” ХХК Монголын эдийн засагт хөрөнгө оруулалт хийхээс гадна хүний нөөцийг хэрхэн бүрдүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг ямар түвшинд байлгах ёстойг харуулж чаддаг гэж би боддог. Тус компанийн хөрөнгө оруулалтаар манай сургуульд “Гэр хорооллын хүүхдүүдийн эрүүл мэндийг дэмжих төсөл”-ийг хоёр жилийн өмнө хэрэгжүүлсэн. Төслийн үр дүн хүүхдүүд эрүүл орчинд амьдрах, эрүүл амьдралын дадлыг олж авахад тусалсан.
Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйлсийн хүрээнд “Оюутолгой” ХХК манай сургуульд 200 ширхэг модны суулгац хандивласан. Энэ модыг бид тарьж ургуулж, арчлах болно" хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн юм.
Оюутолгойчууд мод тарих үйлсэд гар бие оролцохоор олон ажлыг төлөвлөж, “Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд амласан 100 сая модоо тарьж, ургуулахаар идэвхийлэн ажиллаж буйг уг үйл ажиллагааны үеэр онцолж байлаа.