УИХ-ын гишүүн М.Батчимэгийг “GoGo Cafe” булангийн зочноор урилаа. Сонгогчид түүнтэй Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөхөөр ажиллах болсон үеэс нь, магадгүй “Шатрын өрөг дэх Монгол” номоо хэвлүүлснээс нь хойш танилцсан байж ч мэднэ.
2012 оноос эхлэн Парламентын гишүүнээр ажилласан учир тэр улс төрд шинэ хүн. Олон улсын харилцаа, үндэсний аюулгүй байдал, улс төр судлалын чиглэлээр 10 гаруй жил эрдэм шинжилгээний ажил хийж, бүтээлээ гадна, дотнын сэтгүүлд хэвлүүлж, төрийн бодлого боловсруулагчдад зөвлөмж хүргүүлж байсныг нь бодоход тэр улс төрд хуучин хүн юм.
Хувь хүн хийгээд улс төрийн өнөөгийн ээдрээт байдал, гадаад харилцаа сэдвээр УИХ-ын гишүүн М.Батчимэгтэй ярилцсанаа Уншигч Танд хүргэж байна.
СУДАЛГАА БОЛ МИНИЙ НАСАН ТУРШИЙН АЖИЛ
-Таны ажил мэргэжлээс яриагаа эхэлье. Та батлан хамгаалахын салбарт олон жил ажилласан. Цэргийн цолтой юу?
-Би бэлтгэл ахмад цолтой. БХЯ-ны дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнд 10 гаруй жил ажилласан. Аюулгүй байдал, улс төр, олон улсын харилцааны чиглэлээр судалгаа хийж ирсэн. Үндэсний аюулгүй байдал гэдэг бол зөвхөн цэргийн асуудал биш л дээ. Гэхдээ БХЯ-ны харьяа байгууллагад олон жил ажилласан, аюулгүй байдлын салбараар мэргэшсэн судлаач хүний хувьд өөрийгөө цэргийнхэн, хууль сахиулах байгууллагынхантай харьцангуй ойр хүн гэж боддог.
-Таныг буудлагаар эрчүүдтэй чамгүй өрсөлддөг гэж дуулсан. Энэ бас батлан хамгаалах салбарын нөлөө байх, тийм үү?
-Бага зэрэг нөлөө бий байх аа. Гэхдээ би буудлага сонирхох болсон нь харьцангуй сүүлд. Зав чөлөө гарвал буудлагаар хичээллэх дуртай болоод байгаа. Буудлага анхаарлаа төвлөрүүлэх, сэтгэл санаагаа жолоодох, толгой амрах сайхан боломж олгодог. Бүтэн нэг цаг буудлагын дасгал хийгээд дуусахад сэтгэл санаа ямар сайхан тайван тогтуун болж амарсан нь мэдрэгддэг. Орчин үеийн хүмүүс маш завгүй болжээ. Өдөр тутмынхаа амьдралд маш их мэдээлэл авч, толгой доторхоо цэгцэлж, тайвшрал авах завгүй амьдарч байна.
Ерөнхий сайд цаашид хэвийн байдлаар ажиллахад хүнд болсон нь харагдаж байна. Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төсөл өргөн барьсан 28 гишүүн дээр нэмээд манай намын бүлгийн лав арван гишүүн огцруулах бичигт гарын үсэг зурсан гэсэн яриа байгаа. Энэ чинь ерөнхийдөө УИХ-ын нийт гишүүдийн 50 хувь гэсэн үг шүү дээ. УИХ-ын гишүүдийн 50 хувийн дэмжлэгийг хүлээхгүй Ерөнхий сайд цаашид ажиллахад хэцүү.
-Та одоо ямар нэг сэдэв барьж судалгаа хийж байгаа юу?
-Үндсэн хууль ба үндэсний аюулгүй байдал, төрийн алба, засаглалын асуудлыг илүү анхаарч, зав гарвал уншиж судлахыг хичээж байна. Төрийн албанд хүн ирдэг, явдаг. Ялангуяа улс төрд хүн орж ирсэн шигээ цаг болжээ гэж үзвэл явж чаддаг байх чухал юм байна гэж боддог. Би насаараа улс төрд байхгүй. Судалгааны ажил, уншиж бичих ажлаас их таашаал авдаг. Судлаач бол миний насан туршийн, хэзээ ч тэтгэвэрт гарахгүй ажил.
-Таныг юу улс төр рүү хөтөлж оруулсан бэ?
-Судалгааны ажилтай хүмүүст уншиж судалсан, итгэж үнэмшсэн зүйл нь амьдралд ажил болж хэрэгжээсэй гэж бодох үе байдаг. Миний хувьд улс төр, олон улсын харилцаа, аюулгүй байдал гээд улс төртэй салшгүй холбоотой асуудлыг сонирхож ирсэн хүний хувьд цаг нь болоход улс төрд орно гэсэн бодолтой л явсан.
-Та хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг шинэчлэн боловсруулах ажлын хэсгийг ахалж байсан. Саяхан энэ хуулийг өөрөө санаачилж өргөн барилаа. Энэ хуулийн төсөлд цахим сэтгүүлзүйн үйл ажиллагаа хэрхэн зохицуулагдах вэ?
-Өргөн бариад байгаа Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төсөлд цахим сэтгүүл зүй гэсэн тодорхойлолт бий. Албан ёсоор зөвшөөрөл авч, үйл ажиллагаа явуулж буй интернетийн сүлжээгээр мэдээллээ түгээдэг хэвлэл мэдээллийн байгууллагыг цахим хэвлэл гэж тодорхойлсон. Цахим хэвлэлүүд бусад хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй адил хариуцлага хүлээж, эрх зүйн баталгаагаа хангуулах зохицуулалттай. Гэхдээ би энэ хуулиар цахим хэвлэл мэдээллийн хэрэгслийн эрх чөлөөний асуудлыг төгс төгөлдөр шийднэ гэж бодохгүй байна.
Энэ зөвхөн Монголд биш олон улсын хэмжээнд харьцангуй шинэ, яаж зохицуулах нь маргаантай байгаа асуудал. Твиттер, фэйсбүүк зэрэг нийгмийн сүлжээг хэрэглэгч, блог хөтлөгчид байна. Тэднийг юу гэж үзэх вэ, өдөртөө 30 - 40 мянган хандалттай блогчдыг юу гэж үзэх юм гээд шийдэгдээгүй маш олон асуудал бий. Цаашдаа бид энэ бүхнийг судалж, бусад улс оронтой харьцуулан, өөрийн хөрсөнд буусан нэмэлт зохицуулалт хийгээд л явах байх. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцүүлгийн шатанд илүү сайжруулах бүрэн боломжтой. Тэр үед ч гэсэн цахим хэвлэлтэй холбоотой сайн санаанууд байвал тусгаад явна.
-Та батлан хамгаалах салбарын хүн атал тэс өөр салбарын гэж болох Монгол хэлний тухай хуулийн төсөл боловсруулсан. Яагаад энэ хуулийн төслийг барьж авах болов?
-Энэ асуултыг хүмүүс надаас нэг биш удаа асууж байлаа. Та монгол хэлний салбарын хүн биш. Засаглалын хямрал, эдийн засгийн хөгжил зэрэг олон асуудал байхад яагаад Монгол хэлний тухай хуулийг барьж авав гэж асуудаг. Монгол хэлний хуулийн төсөл боловсруулах бодлыг би 2010 оноос тээж явлаа. Тухайн үед Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байхдаа Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг боловсруулах ажлын хэсгийг ахалж ажилласан. Тэр үед л үндэстний оршин тогтнох үндэс болсон монгол хэлээ хамгаалах зайлшгүй хэрэгцээ улам нэмэгдэж байгааг тодоор мэдэрсэн. Хэл доройтож мөхвөл бид аль нэг үндэстэнд уусан алга болно л гэсэн үг.
-Тантай санал нэг байна. Үүнийг олон хүн хэлдэг. Бодитой ямар асуудлууд байгааг яаж зохицуулах вэ?
-Бид өнөөдөр гадаад нэр томъёог орчуулахаа больж, залуучуудын хэлний чадвар, хэвлэл мэдээллийн байгууллага, төрийн албан хаагчдын хэл, бичиг үсгийн чадвар ихэд мууджээ. Нөгөө эртний уламжлалт яруу сайхан бичгийн хэл, аман зохиолын талаар бол бүр ярилтгүй. Дунд сургуулиуд, ялангуяа төлбөр өндөртэй хувийн сургуулиуд бага ангиас нь эхлэн монгол хэлээс илүү гадаад хэлийг зааж байна. Хотын хүүхэд уламжлалт монгол ахуй, зан заншлын талаарх үг хэллэгийг мэдэхгүй, ойлгохгүй болж эхэлж байна.
Малчин өвөө, эмээтэй хүүхдүүд бол тэдэнтэйгээ ойлголцоход бэрхшээл гарч эхэлж байна гэсэн үг. Энэ байдлаар үргэлжилбэл их удахгүй, 20-30 жилийн дараа гэхэд монгол хэлний асуудал нэн хүнд болох нь ээ. Тиймээс монгол хэлний асуудал бол угтаа үндэсний аюулгүй байдлын асуудал. Бид зөвхөн материаллаг хөгжлийн хойноос хөөцөлдөж, өдөр тутмын аар саар асуудалд хэт автсаар хамгийн үнэ цэнэтэй зүйлээ өдөр өдрөөр гээсээр байгаагаа анзаарахгүй өнгөрч байна. Монгол хэлний хууль батлагдсанаар сая хэлсэн асуудлуудыг засч залруулах зохицуулалтууд бий болно. Хамгийн гол нь монгол хэлээ хамгаалах, хөгжүүлэхэд иргэд, төрийн байгууллагуудын үүрэг хариуцлага тодорхой болж, хэл маань манаачтай болох юм.
АРДЧИЛСАН НАМД ЛИДЕРИЙН МАНЛАЙЛАЛ ХЭРЭГТЭЙ БАЙНА
-Бид зам засах тухай их ярьдаг ч төрөө засах талаар огт ярихгүй байна гэж Та хэлсэн байсан. Манай улс төрийн байдал тогтворгүй, Засгийн газрыг огцруулах тухай яриа байнга гарах боллоо. Энэ талаар Та ямар бодолтой байна вэ?
-Улс төр үнэхээр тогтворгүй байна. УИХ сайд нарын халаа сэлгээ, Засгийн газрыг огцруулах асуудлаар ихэнх цагаа барж, бүтээлч үйл ажиллагаа бага боллоо. Эдийн засаг хямралтай, нийгэм бухимдалтай байна. Эдийн засгийн хямралыг бий болгож буй гол шалтгаан цэвэр эдийн засгийн шинжтэй гэхээс илүү засаглалын хямралаас үүдэлтэй гэж болно.
Гадаад зах зээл сайнгүй байгаа нь үнэн боловч үүнээс илүүтэй засаглалын тогтворгүй байдал сөрөг нөлөө үзүүлж байгаа. Засаглалын хямралын шалтгааныг би Үндсэн хуулийн тогтолцооноос гадна төрийн албанд нүүрлэсэн хямрал, дээр нь өнөөгийн УИХ дахь хүчний харьцааны эмзэг байдал, мөн хувь улс төрчид, лидерүүдийн чадавхтай холбоотой гэж ойлгож байна.
-Үндсэн хуульд яг ямар асуудал байна, засах боломж нь юу вэ?
-Монгол Улс өөрийгөө Парламентын засаглалтай улс гэж тодорхойлдог. Гэвч манай Парламентын тогтолцоо олон оронд байдаг сонгодог Парламентын засаглалаас өөр, завсрын шинжтэй. Товчоор хэлэхэд, Парламентын засаглалтай орны гүйцэтгэх засаглалын тэргүүнд байдаг хамгийн чухал эрх мэдэл манай Ерөнхий сайдад байдаггүй.
Манай намын дүрмээр намын дарга дөрвөн жилийн хугацаагаар сонгогддог, нэг удаа улиран сонгогдож болдог. Н.Алтанхуяг даргын эхний бүрэн эрхийн хугацаа дуусаад хоёр жил өнгөрсөн ч сонгуулиа хийлгээгүй байна. Намын үйл ажиллагаа зогсонги байдалд орж байна.
Тэр нь сайд нараа өөрөө томилж, чөлөөлж, өөрөө Засгийн газраа байгуулах эрх. Энэ эрх мэдэл манайд УИХ-д байдаг. Өөрөөр хэлбэл хамгийн чухал гүйцэтгэх эрх мэдлийг УИХ нь Засгийн газрын тэргүүнтэйгээ хуваалцдаг гэсэн үг. Өнөөдөр бүх улс оронд, түүний дотор ардчилсан орнуудад ч хүчтэй, төвлөрсөн гүйцэтгэх засаглалтай, түүнийг нь нэг хүн ойлгомжтойгоор толгойлж явдаг зарчим байна. Учир нь улс орны хөгжилд гүйцэтгэх засаглал маш чухал үүрэгтэй. Галт тэргээр бол зүтгүүр нь шүү дээ. Энэ зүтгүүр олон толгойтой байвал улс орон нэгдмэл зорилго өөд тэмүүлж чадах уу.
Манайд парламентын 76 гишүүн бүгдээрээ сайд томилж, чөлөөлөхөд оролцдог учраас хүмүүс 76 Ерөнхий сайдтай гэж хэлдэг нь оргүй зүйл биш. Энэ хэрээрээ Парламент сандал суудлын тэмцлийг даамжруулж, улс төрийг тогтворгүйжүүлдэг гол газар болж байна. Парламент уг нь бол, хууль, бодлогыг нь батлаад хэрэгжилтийг нь харж хянаж л байх үүрэгтэй шүү дээ. Өнгөрсөн 24 жилийн хугацаанд Монгол Улс 12 Ерөнхий сайд сольжээ. Нэг Ерөнхий сайд дунджаар хоёр жилээс бага хугацаанд ажилласан байх жишээтэй. Тиймээс сонгодог Парламентын засаглалтай болох өөрчлөлтийг Үндсэн хуульдаа хийх нь хамгийн түрүүнд хийх ёстой алхам гэж боддож байна.
-Гэхдээ ийм байдал урд өмнөхөөс илүү энэ УИХ-ын үед илүү ажиглагдаад байх шиг?
-2012 оны сонгуулийн үр дүнгээр УИХ-д улс төрийн намуудын маш тогтворгүй хүчний харьцаа бий болсон нь нэрмээс болж байна. Манай намын дарга Н.Алтанхуяг намынхантайгаа зөвшилцөлгүй МАХН-ын дарга Н.Энхбаяртай арван жил хамтарч ажиллах гэрээ байгуулсныг хүмүүс шүүмжилж байгаа.
Н.Алтанхуяг дарга энэ үйлдлээ УИХ дахь хүчний харьцаатай, улс төрийн тогтвортой байдлыг хангах зорилготой гэж холбож тайлбарлаж байгаа нь санаандгүй зүйл биш. Цөөхөн хүн яаж ч тоглож, улс төрийг бужигнуулаад байж болохоор тийм л УИХ бүрдсэн. Үүн дээр олон фракцтай, хоорондоо нээлттэй өрсөлддөг манай намын онцлог ч байдлыг улам хурцатгаж байгаа. Гэхдээ энд хамгийн сахилга баттай гэгддэг МАН ч дотроо бодитой фракцуудтай болсныг хэлэхгүй өнгөрөх аргагүй.
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай эртнээс ярьсан. Янз бүрийн жишээн дээр тулгуурлаад л Үндсэн хуулийг өөрчлөх асуудал руу яваад ордог?
-Энэ ажлыг цаг алдалгүй хийх шаардлагатай байгааг амьдрал харуулж байна. Энэ УИХ үлдсэн хоёр жилдээ амжуулж хийж чадвал 2016 оноос хойш байдал дээрдэх нөхцөл бүрдэнэ. Тиймээс би хувьдаа Үндсэн хуульдаа зөв нэмэлт өөрчлөлт оруулах нь энэ удаагийн УИХ-ын хамгийн том түүхэн үүрэг байх ёстой гэж бодож байна. Үүний төлөө УИХ-д суудалтай улс төрийн бүх намууд ширээнд суух цаг болсон. Засаглал хямарч байгаа тухай бүгд л ярьж байна. Одоо хоосон яриад суух биш, намууд нэг ширээнд суугаад, нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч гарцаа хамтдаа хайх нь чухал алхам.
Улс орны нөхцөл байдал өнгөрсөн он жилүүдээс улам өөр, зарим талаар ээдрээтэй болж байна. Бид ирээдүйгээ, улс орны аюулгүй байдал, том эрх ашгаа бодвол хугацаа алдмааргүй байгаа юм. УИХ-д Үндсэн хуулийг батлах, өөрчлөлт оруулах хэмжээний улс төрийн зөвшилцлийг бий болгох хэрэгтэй. Үүний төлөө шаардлагатай бол Үндэсний эв нэгдлийн засгийн газрыг байгуулсан ч болно гэж боддог. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, төрийн албаны хуулийг шинэчлэх чиглэлээр УИХ-ын нэлээд олон гишүүд хамтдаа, бас дор бүрнээ санаа тавьж ажиллаж байна.
-Ардчилсан намын дарга МАХН-ын даргатай намынхантайгаа зөвшилцөлгүйгээр гэрээ хийсэн нь нэлээд эсэргүүцэл, шүүмжлэлтэй тулгарлаа. Энэ гэрээний талаар Та ямар бодолтой байна вэ?
-Алдаатай алхам болсон.
-Ерөнхий сайдыг огцруулах нь зөв гэж Ардчилсан намын 10 гаруй гишүүн байр сууриа илэрхийлсэн. Энэ тал дээр Та ямар байр суурьтай байна вэ?
-Ерөнхий сайд цаашид хэвийн байдлаар ажиллахад хүнд болсон нь харагдаж байна. Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төсөл өргөн барьсан 28 гишүүн дээр нэмээд манай намын бүлгийн лав арван гишүүн огцруулах бичигт гарын үсэг зурсан гэсэн яриа байгаа. Энэ чинь ерөнхийдөө УИХ-ын нийт гишүүдийн 50 хувь гэсэн үг шүү дээ. УИХ-ын гишүүдийн 50 хувийн дэмжлэгийг хүлээхгүй Ерөнхий сайд цаашид ажиллахад хэцүү.
-Та гарын үсэг зурсан уу?
-Би зураагүй байгаа. 1996-2000 оны тогтворгүй байдлын зовлонг Ардчилсан нам ч, монголчууд ч туулж өнгөрөөсөн. Ийм зүйл рүү явуулахгүйн тулд манай нам дотроо их мэрийсэн, одоо ч мэрийж байна. Гэвч бодит байдал улам хүнд болж байна. Нам дотор олон янзын санаа бодол зөрчилдөж байна. Намд ч, улс оронд ч эв нэгдлийг хангах хүч, манлайлал их чухал байна. Бидэнд фракц дагаж хагарах биш, хийх шаардлагатай байгаа ажлаа тойрч эвлэх чадвар л их хэрэгтэй байна. Ийм хүч бий болж чадах нь уу, манай намын лидерүүдийн хэн нь үүнийг манлайлж чадах вэ гэдэгт л хамгийн их анхаарал тавихыг хичээж байна даа.
Би хувьдаа Үндсэн хуульдаа зөв нэмэлт, өөрчлөлт оруулах нь энэ удаагийн УИХ-ын хамгийн том түүхэн үүрэг байх ёстой гэж бодож байна. Үүний төлөө УИХ-д суудалтай улс төрийн бүх намууд ширээнд суух цаг болсон.
-Улс төрийн намуудад улстөрчийн манлайллын асуудал эмзэг боллоо. Өнөөдөр намууд лидерийн хямралд орсон шиг санагддаг?
-Лидер гэж хэнийг хэлэх вэ. Би хувьдаа үнэхээр лидер хүн бол зөвхөн өөрөө удирдах гэж зүтгэх биш, хамгийн гол нь өөрөөс нь хойш ч улс үндэстнийг аваад явах эрүүл саруул, сайн тогтолцоог бий болгох, төрөө бэхжүүлэхийн төлөө зүтгэдэг байх ёстой гэж боддог. Хүний эцэг, эх амьд ахуйдаа үр хүүхдэдээ амьдралаа аваад явах чадвар суулгах гэж хүсдэг шиг. Чингис хаан “Алд бие минь алжааваас алжаатугай, Ахуй төр минь бүү алдартугай” гэж хэлсэн нь төр гэдэг улс үндэстний хувьд ямар үнэ цэнэтэйг сэтгэл зүрхээрээ ухаарсан их хүний үг байж гэж боддог.
Одоо бол олон улстөрч төрөө засахаас илүү зам тавих, байшин барихад илүү анхаараад, албан тушаалын төлөө өөр хоорондоо өрсөлдөхөд гол анхаарал, хүчээ тавиад байх шиг. Манай намын дүрмээр намын дарга дөрвөн жилийн хугацаагаар сонгогддог, нэг удаа улиран сонгогдож болдог. Н.Алтанхуяг даргын эхний бүрэн эрхийн хугацаа дуусаад хоёр жил өнгөрсөн ч сонгуулиа хийлгээгүй байна. Намын үйл ажиллагаа зогсонги байдалд орж байна.
Гүйцэтгэх зөвлөл үе үе хуралддаг боловч нэг фракцын голдуу төлөөлөлтэй. Энэ бүхнийг шүүмжлэхийн тулд, хэн нэгнийг муулахын тулд хэлээд байгаа юм биш. Улс орон даяар төлөөлөлтэй, олон түмний дэмжлэг хүлээсэн улс төрийн нам төлөвшинө гэдэг амаргүй зүйл гэдгийг түүх харуулдаг. Олон хүний зүтгэл, тэмцлээр бүтдэг үйлс. Улс төрийн намгүйгээр ардчилал оршин тогтнохгүй. Тийм учраас улс төрийн намыг сулруулах, чадавхгүй болгох нь зөвхөн намдаа өөрт нь төдийгүй улс оронд хохиролтой. Би Ардчилсан нам дүрэм журмаа биелүүлдэг, дотоод ардчилалтай, хариуцлагатай, нээлттэй, нийгмээ сонсож, олны дэмжлэг хүлээсэн байгууллага байгаасай гэж хүсдэг.
-Лидерийг төрүүлдэг үү, лидер өөрөө төрдөг үү?
-Төрдөг ч, төрүүлдэг ч гэж боддог. Төрдөг гэдэг нь хүн лидер байж, бусдад хүлээн зөвшөөрөгдөж, хүмүүсийг араасаа дагуулахын тулд үзэл санаа, үнэт зүйл, ноён нуруу гээд эцэг, эх гэр бүлээс авсан олон чанар нөлөөлдөг. Нөгөө талаас цаг үе өөрийн лидерээ төрүүлдэг гэдэг. Хэчнээн мундаг байлаа гээд цаг үеийн тохироо нь бүрдээгүй хүмүүс ч байдаг юм шиг. Хорьдугаар зууны Английн түүхэн дэх хамгийн алдартай Ерөнхий сайд гэж үнэлэгддэг Уинстон Черчиль улс төрийн хатуу ширүүн амьдралыг тэсч, давж явсаар 65 насандаа Ерөнхий сайд болсон байдаг. Түүхчид хэрэв дэлхийн II дайн болоогүй бол Черчиль Ерөнхий сайд болохгүй байх байсан гэж үзэх нь бий.
-Улс төр судлаач хүний тань хувьд үлдээж болохгүй нэг асуулт байна. Манай улсад хоёр хөрш их гүрний төрийн тэргүүн айлчиллаа. Хөршүүд Монгол Улсад анхаарал тавьж байна. Үүнийг Та юу гэж харж байна вэ?
-Хоёр хөрш маань Монголыг их анхаарч байна. Ерөнхийлөгч нар нь Монголд хэдхэн хоногийн зайтай айлчлал хийж байна гэдэг чухал үйл явдал. Манай засаг төр тогтвортой, чадавхтай, бодлоготой байж чадвал боломж байна гэсэн үг. Эргээд байнга ярьж байгаа асуудал руугаа ороход хэрвээ манай улс төр тогтворгүй, засаглал чадавхгүй, бодлого нь залгамж чанараа хадгалж чадахгүй ойж буугаад байвал хоёр хөршийн анхаарал тавьж байгаа энэ боломжийг бид ашиглаж чадахгүй.
Тэр бүү хэл өөрсдөө бодлогогүй явсаар их гүрнүүдийн эдийн засгийн шууд хараат болох эрсдэл ч бий. Тийм учраас бүх зүйл биднээс хамаарна. Засаглалаа сайн хөгжүүлж, улс төр тогтвортой, гадаад бодлогоо чамбай байлгаж их гүрнүүдийн манайд олгож байгаа найрсаг хамтын ажиллагааны хөгжлийн боломжуудыг ашигласан шиг ашиглаж чадвал Монгол Улсад их ирээдүй байна.
БИД ХАМГИЙН ҮНЭ ЦЭНЭТЭЙ ЗҮЙЛЭЭ ӨДӨР ӨДРӨӨР ГЭЭЖ БУЙГАА АНЗААРАХГҮЙ ЯВНА
-Таны хувийн амьдралын чинь талаар илүү сонирхмоор байна. Та чөлөөт цагаа яаж өнгөрүүлдэг вэ?
- Гэр бүл, найз нөхдөдөө цагаа зарцуулахыг хичээнэ. Ном унших дуртай. Хааяа ядарсан юмуу ойр зуурын бэрхшээлээс болж сэтгэл санаа тайван биш байх үед ном уншихад уужирдаг.
Бусдын амьдралын түүх, жаргал, зовлон, орчлон ертөнцийн амьдралын мөн чанарын талаар уншихаар аар саар бэрхшээл жижигхэн болж харагддаг. Тийм болохоор би ялангуяа уужрал, тайвшрал хүссэн үедээ ганцаараа сууж ном унших дуртай.
-Хамгийн сүүлд уншсан номныхоо талаар сэтгэгдлээ хуваалцаач?
-Би ер нь хэд хэдэн ном зэрэг эхлүүлчихдэг. Сүүлийн үеийн онцлох ном гэвэл Фукуяамагийн “Улс төрийн дэг журмын эх сурвалж” гэж ном байгаа. Хүй нэгдлийн үеэс өнөөг хүртэл хүн төрөлхтний нийгэмшиж, төр улс байгуулж ирсэн түүх, учир шалтгааны талаар, мөн манайд өнөөдөр хамгийн хамаатай байгаа засаглалын талаар өгүүлсэн их сайхан ном.
-Та амьдралдаа ямар зарчмыг мөрдлөг болгохыг хичээдэг вэ?
-Хуучны хүмүүсийн үг байдаг даа. Номын номноос хүний ном гэж. Хүн чанар, зөв сэтгэл, бусдыг хүндлэх, энэрэх сэтгэл чухал. Хүн бусдаас давж, өөрийгөө их дөвийлгөөд ирэхээр л буруу зүйл рүү, хэт их шунал, талцал, хагарал руу орчих гээд байдаг гэж боддог.
Өнөөдөр монголчууд бидэнд уужуу тайван байдал, хүлээц тэвчээр, бүтээлч үйл ажиллагаа чухал байна гэж хардаг. Саяхан нэг эрдэмтэй ламтай ярилцаж суухад, тэр хүн “хүмүүс зөв зүйлийн тухай их ярих мөртлөө заримдаа тэр зарчим нь өөрт нь ч хамаатайг мартаад байх шиг” гэж хэлсэн нь их гүн сэтгэгдэл төрүүлсэн. Бид үнэхээр л их ярьж, бусдыг их шүүмжилдэг ч өөртөө шүүмжлэлтэй хандах, өөрийгөө шинжихээ ихэнхдээ хойш тавиад байх шиг.
Найз хүүхнүүдтэйгээ байнга биш ч үе үе уулзана аа. Хааяа нэг уулзалдаж амьдралын элдэв өнгө төрх, бас мэдээж хувцас хунар, гоёл чимэглэл, дуу хуур гээд л хүүхнүүдийн ярих дуртай элдэв зүйлийг хамж шимж дэмий ярьж суухад сайхан амралт болдог доо.
-Ажлын өрөөний тань хананд уулын хоёр зураг байна. Танай нутгийн уул уу? Нутаг руугаа хэр их явж байна?
-Тийм ээ, нэг уулын хоёр зураг. Аавын маань төрсөн нутаг Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын нутагт орших Хан хөгшин гэж хайрханы зураг. Тэр тосон будгаар зурсныг нь Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай надад, “Би нутгийн чинь уулыг өөрийн гараар зурж өгье” гэж өөрөө зурж, дурсгасан юм. Тэр эрхэм хүний сэтгэл шингэсэн, миний хувьд их үнэ цэнэтэй зүйл. Ажлын боломж, бас цаг зав гарвал нутагтаа очихыг л бодно. Хүүхэд байхад аав, ээжийгээ дагаад их л очдог байлаа. Харьцангуй нас тогтож эхлэхийн хэрээр нутаг ус улам л сэтгэлд дотно болдог юм байна.
-Орчин үеийн хүүхдүүдийн уламжлалт сэтгэлгээ алдагдах вий гэж Та санаа зовдог юм байна. Та хүүхдүүдээ хөдөөд хэр ойр өсгөж байгаа вэ?
-Ер нь болж л өгвөл хөдөө явуулахыг бодно. Том охин минь багадаа хөдөө их явдаг байлаа. Одоо гадаадад сурч байна. Амралтаараа хөдөө явъя, аргалын утаа үнэрлэх сайхан шүү гэсээр ирдэг. Дунд хүү маань моринд дуртай. Зуны цагт гэр бүлээрээ сайхан байгальтай газарт явах дуртай. Монгол хүн бүр л хүүхдүүдээ эх орондоо хайртай, эх орноо мэддэг, бахархдаг байгаасай гэж хүсдэг шүү дээ.
-Та ер нь олон найзтай хүн үү?
-Найз нөхөд олон бий. Гэхдээ ямар ч хүнд дотроо бодож санаснаа уудалж хуваалцдаг хамгийн дотнын найз тийм олон байдаггүй шүү дээ. Эрэгтэй ч, эмэгтэй ч дотнын хэдэн сайхан найз нар маань бий. Манай нөхөр бид хоёр 13-тайгаасаа найзалж явсаар амьдралаа холбосон. Өнөөг хүртэл амьдралын замд нөхөрлөсөн бид хоёрын дундын, гэр бүлийн сайхан найзууд маань байдаг. Найз нөхөд бол амьдралын том хэсэг шүү дээ. Хүний амьдралыг найзгүйгээр төсөөлөх аргагүй. Амьдралын баяр, гуниг тохиолдох үед хүн найз нөхдөө л түшдэг.
-Найз хүүхнүүд уулзахаараа сайхан “буу халдаг” даа. Та өөртөө тийм цаг гаргадаг биз дээ?
-Эмэгтэй хүн ажлын ачаалал, гэр бүл, үр хүүхэд гээд өөртөө зориулах цаг улам л бага болоод байдаг юм шиг. Найз хүүхнүүдтэйгээ байнга биш ч үе үе уулзана аа. Хааяа нэг уулзалдаж амьдралын элдэв өнгө төрх, бас мэдээж хувцас хунар, гоёл чимэглэл, дуу хуур гээд л хүүхнүүдийн ярих дуртай элдэв зүйлийг хамж шимж дэмий ярьж суухад сайхан амралт болдог доо.
-Монгол Улсад Ардчилсан хувьсгал ялснаас хойш 24 жил өнгөрчээ. Өнөөдөр бид яг хаана байна вэ? Танд ер нь ямар ирээдүй харагдаж байна?
-24 жилд олсон ололт амжилт маш их байгаа, нийгмийн хөгжил урагшаа явсан гэж боддог. Өнгөрсөн хэдэн жилд эдийн засаг өсөхөд монголчууд зөв зохион байгуулалттай, бүтээлч байж чадвал ихийг өөрчилж, хийж бүтээх чадвартайгаа харуулсан. Яг өнөөдөр бол бид өгсөхөд, уруудахад ч бэлэн салаа замын уулзварт зогсож байна. Хаашаа явах вэ гэдэг төр засгаас нэлээд хэмжээгээр хамаарна. Тиймээс дээр хэлсэнчлэн төрөө засахад хамгийн их анхаарах цаг болсон.
Үүнийг хийхийн тулд бидэнд юуны түрүүнд эв нэгдэл, эе эв, бие биеэ хүлээн зөвшөөрч хамтарч ажиллах чадвар чухал байна. Энэ зөвхөн улс төрчдөд биш, бүх хүнд хамаатай яриа шүү. Төрөө засах нь бүх хүнд хамаатай. Хариуцлагатай төр засагтай, идэвхтэй бүтээлч иргэдтэй байх юм бол бидэнд сайхан амьдрах, улс орон үр хүүхдийнхээ ирээдүйг гэрэл гэгээтэй байлгах бүрэн боломж бий. Би өөдрөг хүн. Үр хүүхэд, улс орныхоо сайн сайхан ирээдүйн төлөө бага ч гэсэн хувь нэмрээ оруулах боломж байгаа гэж боддог. Олон зөв бодолтой хүмүүсийн сэтгэл, хүчин чармайлт нэгдэж байж, ирээдүй сайхан болно гэж итгэдэг.
-Баярлалаа, Танд.
-Та бүхэнд баярлалаа.
Гэрэл зургийг Б.Бямба-Очир