gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     28
  • Зурхай
     7.20
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 28
Зурхай
 7.20
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 28
Зурхай
 7.20
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Малала охин улам хүчирхэгжив

Дэлхийд
2013-05-10
0
Twitter logo
0
Twitter logo
Дэлхийд
2013-05-10
Малала охин улам хүчирхэгжив
Одоогоос зургаан сарын өмнө Малала Юсафзай гэх жаахан охин талибуудын гарт шархдан эмнэлэгт хүргэгдсэн нь дэлхий дахины анхаарлын төвд орсон билээ.

Талибууд Малала охиныг сургуулиасаа гарах үеэр толгой, хүзүү рүү нь онилон буудсан.

Энэ үеэс л Пакистаны өсвөр насныхнаас эхлээд энгийн иргэд хүртэл охидод боловсрол олгохын эсрэг чиглэсэн ажиллагаа явуулдаг талибуудыг илт шүүмжлэх зоригтой болсон хэмээн барууны хэвлэлүүд бичдэг.

Хэдийгээр Малала охины биеийн байдал нэг хэсэгтээ муудаж мэс засалд орсон ч энэ нь дэлхий дахинд түүний дуу хоолойг улам ихээр хүргэсэн.

Талибууд хэдийгээр Малала охины хэвлэн нийтлэх, үзэл бодлоо бусдад түгээхээр бичих цаг зав, боломж нөхцлийг нь хаасан ч энэ нь эсрэгээрээ эргэж, охины хүсэл дэлхийгээр нэг тархсан.

Малалагийн амьдрал, өдрийн тэмдэглэл, үзэл бодол дэлхийн өнцөг булан бүрт хүрч тэр хэрээрээ охин улам хүчирхэгжжээ. Тэгвэл өнөөдөр Малала охин эрүүл саруул болж эргэн сургуульдаа явж, үйл хэргээ үргэлжлүүлж байна.

Тэр өнгөрөгч гуравдугаар сард сургуульдаа эргэн орсон билээ. Малала талибуудад буудуулснаас хойш өнгөрөгч хоёрдугаар сард анх удаа олон нийтэд мэдэгдэл хийсэн. Малалагийн амьдралыг дэлхий дахинд хүргэсэн сайхан мэдээг сонссоныхоо дараа тэрбээр “Надад шинэ амьдрал ирж байна. Би эмэгтэй хүүхэд бүр боловсролтой байгаасай гэж хүсдэг” гэж байсан юм.

Энд дурьдахад, Юнескогийн судалгаагаар ялгаварлах, дорд үзэх үзлээс үүдэн 66 сая охин сургуульд сурч чаддаггүй аж. Харин хөвгүүдийн хувьд ямар нэгэн гадуурхалт бараг байдаггүй билээ.

Малала өмнө нь ганцаараа магадгүй ойр дотныхоо хэдхэн хүний дэмэнд тэмцлээ хийдэг байсан бол өдгөө түүнийг гурван сая хүн дэмжиж “Би Малала” хөдөлгөөнд нэгджээ. Үүнээс гадна охидод боловсрол олгохыг дэмжих уг хөдөлгөөнийг алдарт дуучин Мадонна, жүжигчин Анжелина Жоли нар ч мөн дэмжиж байна.

Өдгөө тэр “Би Малала” хөдөлгөөний тэргүүнээр ажиллан, сургууль завсардсан охидод туслаж явна. Энэ чиглэлээр Нью-Йорк хотноо болсон дэлхийн дээд хэмжээний уулзалтын үеэр Малала охин “Хэдийгээр дэлхий даяар 40 сая охин боловсролд хамрагдаж чадахгүй байгаа ч бид 40 охиныг эргүүлэн сургуульд оруулсан” гэж байв.

Түүний “Би Малала” хөдөлгөөнийг жүжигчин Анжелина Жоли дэмжин 200 мянган ам.доллар олгосон. Малала охин анх 2008 оны есдүгээр сараас боловсролын салбарын асуудлаар өдрийн тэмдэглэлээ эхэлжээ. Харин түүний аав нь орон нутгийн хэвлэл, телевизэд охиныхоо бичдэг өдрийн тэмдэглэлийн талаар хэд хэдэн удаа илтгэл тавьж байсан аж.

Охины тэмдэглэлийг аав нь 2009 онд “БиБиСи” агентлагт өгснөөр Малала охин амьдралынхаа тухай блогтоо бичиж эхэлсэн юм байна. “БиБиСи” агентлагийнхан энэ тухай мэдэгдэхдээ талибуудын дарлал дунд амьдардаг өөр эмэгтэй байсан бол үүнийг бичих байсан болов уу гэж байв. Малала охины өдрийн тэмдэглэлээс үзэхэд, Маулана Фазлуллагаар удирдуулсан талибан цэргүүдийн хавчлаган дунд охид дэлгүүрээр явахаас эхлээд хөгжим сонсох, телевиз үзэх хүртэл хориотой болж эхэлжээ. Хотын төв талбайд талибуудын гарт цаазлуулсан хэдэн арван хүний цогцсыг цагдаа нар зөөж байсан аж.

Энэ үед талибууд анх удаа өдрийн тэмдэглэл хөтлөхийг зөвшөөрсөн боловч Малалагийн аав нь талибуудын дараагийн ажиллагааг мэдэхгүй учраас охиноо үргэлжлүүлэхийг хүсэхгүй байжээ. Гэсэн ч удалгүй Малала блог нээн хөтлөх болсон бөгөөд тухайн үед “БиБиСи” агентлагийн редактор асан Мирза Вахед охины аюулгүй байдлыг хангах үндсэн дээр нууц нэр ашиглахыг санал болгосон байна. Ингэснээр Малала охин нууц нэрээр блогоо хөтөлж эхэлсэн бөгөөд хүмүүст ихээр хүрсэн юм.

Б.Золзаяа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан