Дэлхийн томоохон Төв банкнуудын удирдагчид инфляц тогтворжих хүртэл бодлогын хүүг өндөр түвшинд хэвээр хадгалах шаардлагатайг анхааруулж, мөн эдийн засгийн гүнзгий шилжилтүүд бодлого тодорхойлох ажлыг улам хүндрэлтэй болгохоор байгааг илэрхийллээ.
АНУ-ын Вайоминг мужийн "Jackson Hole"-д жил тутам болдог Эдийн засгийн симпозиумын үеэр Холбооны Нөөцийн банкны тэргүүн Жером Пауэлл, Европын Төв банкны тэргүүн Кристин Лагард нар үг хэлэхдээ “Өнгөрсөн оноос эхлэлтэй бодлогын хүүгийн түүхэн өсөлтийг цааш үргэлжлүүлэх эсэхийг шийдвэрлэхэд дор бүрнээ сорилттой тулгарч байгаа”-гаа дурджээ.
Түүнчлэн Английн Төв банкны Тэргүүний орлогч Бен Бродбент “Их Британийн бодлогын хүүг дахин өсгөх шаардлагатай болж магадгүй байгаа”-г, Японы Төв банкны тэргүүн Казүо Уэда “Японд бодлогын хүүг бага түвшинд хадгалах шаардлага хэвээр байгаа”-г тус тус бататгасан байна.
Тус симпозиумын үндсэн хөтөлбөр болон яриа хэлэлцүүлгүүдээр хөндөгдсөн гол сэдэв нь Төв банкны удирдлагуудын хяналтаас гадуурх хүчин зүйлсэд дасан зохицоход тулгарч буй хүндрэл байлаа. Оролцогчид мөн бүтээмж, инновац, бондын зах зээлийн бүтэц, дэлхийн нийлүүлэлтийн сүлжээ болон өсөн нэмэгдэж буй Засгийн газрын өрийн талаар голчлон ярилцсан байна.
Хэдийгээр АНУ-ын эдийн засаг хүндрэлийг харьцангуй тэсвэртэй давж, харин Европ эдийн засгийн уналт руу чиглэсэн шинжтэй байгаа ч Холбооны Нөөцийн банк, Европын Төв банкны яриа хэлэлцээ ирэх сард болох мөнгөний бодлогын хурлаараа бодлогын хүүг өсгөх үү гэсэн ижил сэдэвт төвлөрч байна. Хоёр талд зэрэг ужгирч буй инфляц, мөн инфляцын саарах хурд тодорхойгүй байгаа нь нийтлэг сорилт болоод байна.
Холбооны Нөөцийн банкны тэргүүн Жером Пауэлл "Шаардлагатай бол бодлогын хүүгээ үргэлжлүүлэн өсгөхөд бид бэлэн байна. Мөн инфляц тогтвортой саарч зорилтот түвшин рүү чиглэх тал дээр бүрэн итгэлтэй болох хүртэл бодлогын хүүгээ өндөр түвшинд хадгалахаар байна" гэж мэдэгдлээ.
Б.Бат-Очир