-Өнгөрч буй долоо хоногт болсон онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна-
ХОТЫН ДАРГЫН СУУДАЛ ЭЗГҮЙРЭВ
Ерөнхий сайд Н.Учрал өнгөрсөн амралтын өдрүүдэд зах, худалдааны төвд ажиллаж яваад нөөцийн махтай холбоотойгоор Хотын дарга Х.Нямбаатарыг чөлөөлж буйгаа мэдэгдсэн.
Тэрбээр "Улс, оронд хулгай дээрэм хэрээс хэтэрлээ. Төсөл, тендер хулгайлдаг байсан. Одоо бүр ард түмнийхээ амьжиргаа, амин зуулга, аягатай хоол руу ордог болжээ. Ард түмний нуруун дээр үнийн өсөлтийг авчирч, талцал хуваагдлыг бий болгосон, энэ нь тодорхой үндэслэлтэй. Тиймээс би Хотын дарга Х.Нямбаатарыг ажлаас нь чөлөөлж байна" хэмээн ярьсан.
Одоогоор хотын даргын үүргийг орлогч Н.Мөнхбат хариуцаж буй бөгөөд НИТХ-ын ээлжит бус XII хуралдааныг 2026 оны тавдугаар сарын 26-ны өдрийн 11:00 цагт товлосон.
Энэ хурлаар Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэх юм.
- Хотын шинэ даргыг Социал демократ холбооноос сонгох уу?
- Х.Нямбаатар: Чи бантсандаа намайг зайлуулж байна
“ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ” ТЭРГҮҮТЭЙ ТӨСЛҮҮДИЙГ ШАЛГАЖ ЭХЛЭВ
Авлигатай тэмцэх газраас хамтарсан ажлын хэсэг гарч, нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийн сонгон шалгаруулалт хууль бус зохион байгуулагдсан эсэх, төслийн санхүүжилтийг зориулалтын дагуу зарцуулсан эсэх зэрэг асуудлыг шалгахаар болов.
Одоогоор “Туулын хурдны зам”, “Сэлбэ 20 минутын хот”, “Шинэ тойрог авто зам”-ын урьдчилсан зураг төсөв, техник эдийн засгийн үндэслэл, “Улаанбаатар метро төсөл” гэх мэт томоохон төсөлд мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхлээд байна.
БАЙЛДАГЧ АМИА АЛДАВ
Зэвсэгт хүчний 339 дүгээр ангид алба хааж байсан байлдагч энэ сарын 19-ны өдөр нас барсан.
Энэ талаар Зэвсэгт хүчний жанжин штабаас "Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн байрлалд байлдагч Э.Ч таталт өгч ухаан алдсан. Иймд ангийн жижүүрийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч, аймгийн нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт хүргэсэн. Байлдагч эмнэлгийн тусламж, үйлчилгээний явцад нар барсан" гэх мэдээлэл ЗХЖШ-ын жижүүрт тухайн өдрийн 19:30 цагийн орчимд бүртгэгдсэн.
Одоогийн байдлаар талийгаачийн нас барсан шалтгаан нөхцөлийг тогтоохоор хуулийн байгууллагууд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа тул нарийвчилсан мэдээлэл өгөх боломжгүй" гэж мэдэгдэл гаргажээ.
ОРОН СУУЦ ЗАХИАЛАН ЗАЛИЛУУЛСАН ИРГЭДИЙН АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭВ
УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар орон сууц захиалан залилуулсан иргэдийн асуудлыг хэлэлцсэн. Цагдаагийн байгууллагад өнөөдрийн байдлаар 995 иргэн хохирсон 64.5 тэрбум төгрөгийн хохиролтой 79 иргэн, 22 хуулийн этгээдэд холбогдох хэргийг шалгаж байна.
Иргэн Баярмаа: Баянгол дүүргийн Х хороонд 2021 онд захиалга өгөөд орон сууцандаа орж чадаагүй. Барилгын ажил сүүлийн 1.8 жилд огт явагдаагүй.
Бидэнтэй адил газрын эздийн асуудал яригддаг. 2013 онд газраа чөлөөлөөд 12 жилд мөн байрандаа орж чадаагүй байна. бид төсөл хэрэгжүүлэгч “Грийн ресурс” компанийн төлөөлөлтэй хэд хэдэн удаа уулзалт хийсэн ч ямар нэг шийдвэрт хүрээгүй. 2026 оны 4-р сараас барилгын талбайд гэр бариад тайван жагсаад хийж байна.
АН-ЫН ШИНЭХЭН ГЕНСЕК МЭДЭЭЛЭЛ ӨГӨВ
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогт цаг үеийн улс төрийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн. 2026 оны 5-р сарын 6-ны өдөр болсон Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны 69 дүгээр хуралдаанд намын дарга О.Цогтгэрэл Ерөнхий нарийн бичгийн даргад С.Баярцогтыг нэр дэвшүүлж, нууц санал хураалтаар тэр гишүүдээсээ олонхийн дэмжлэг авсан юм.
Тэрбээр "Энэ том төслүүдийн ард их хэмжээний авлига, хуулийн зөрчлүүд байгаа гэж улс төрийн намууд, мэргэжилтнүүд хэвлэлүүдээр ярьж байна. Улаанбаатар хотын утаа, түгжрэлийг шийдэх том төслүүдийг хэрэгжүүлэх ёстой. Гэхдээ санхүүжилт нь ил тод, шударга зарчмын дор явагдах ёстой" хэмээн ярив.
46 МЯНГАН ХҮН ОРОЛЦСОН МАРАФОН
"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтэд 46 мянга гаруй хүн бүртгүүлж оролцсон нь өнгөрсөн жилийн оролцогчдоос хоёр дахин өссөн үзүүлэлт юм. Энэ удаагийн марафоныг “Алхам бүр ёс зүйтэй, амжилт бүр үнэ цэнтэй” уриан дор зохион байгуулж байна.
САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛҮҮД:
- СУРВАЛЖИЛГА: “Эрдэнэт” үйлдвэрт их ажил өрнөж, аж үйлдвэрийн парк болох бэлтгэлээ хангаж байна
- ТӨСӨЛ: Инфлюзер бүтээгдэхүүн сурталчлахдаа өгөөж хүртсэн бол “Үнэгүй авсан” гэх мэт тэмдэглэгээ хэрэглэнэ
- “Эрдэнэт” хүний болон геологийн сайн нөөцтэй. Би үйлдвэрийнхээ ирээдүйг өөдрөгөөр хардаг
- ТОМИЛОЛТ: Монголд 80 см зузаан, анхны хүнд даацын авто замын бүтээн байгуулалт говь нутгаас эхэллээ
- М.Цэнгэл: Цахим үйлчилгээ хүртээмжтэй болох тусам хэрэглэгчийн тоо нэмэгдэнэ
- С.Цэцгээ: Дулааны тоолууртай болж, хэрэглэснээрээ төлдөг тогтолцоо руу шилжих хэрэгтэй