Жүжигчин, дуучин, нэвтрүүлэгч гээд олон чиглэлээр ажиллаж, уран бүтээл хийж ирсэн энэ бүсгүй ээж болоод удаагүй. Гэсэн ч хаа л бол хаана гялалзаж явдаг, ер зүгээр суудаггүй зантай тэрээр амаржаад 45 хоноод ажилдаа орж "Соци нийгмийн үлдэгдэл" гэж хүртэл хэлүүлээд авч. Түүнтэй үрийн зулай үнэрлэсэн шинэхэн ээжийнх нь хувиар, мөн уран бүтээлийнх нь талаар яриа дэлгэсэн юм.
-Ээж болоод өөрийгөө хэр өөрөөр харж байна? Ер нь бүсгүйчүүд маань ээжийгээ л хамгийн ихээр хайрлаж өрөвдсөн гэж ярьдаг?
-Эх хүн болсон эмэгтэй хүн бүр тэрийг мэдрэнэ л дээ. Ээжийгээ улам илүү ойлгож хайрлана. За мөн бүх эмэгтэйчүүдийг хайрлах сэтгэл төрнө. Хэрэв өөрөө хүүхэдгүй бол, төрөөд ирэхээрээ чи өөрөө мэднээ. (инээв) Эмэгтэй хүн болсны хамгийн гол утга учир бол хүүхэд төрүүлэх л юм байна гэж би мэдрээд байгаа. Ялангуяа төрөлтийн хувьд бол би орой төрж байгаа шүү дээ. Тийм болохоор ийм орой надад хөөрхөн хүүхэд хайрласан бурханд би маш их талархаж байгаа. Ер нь эрэгтэй хүмүүсийн мэдрэхгүй тэр их өвөрмөц мэдрэмжийг эмэгтэй хүн мэдэрч байгаагаараа хамгийн азтай юм байна даа гэж бодсон. Тэр ч утгаараа жаахан эртхэн хүүхэдтэй болохгүй яасан юм болоо гэсэн сэтгэгдэл төрсөн. Хүүхэд төрөөд ээжийнх нь цээжин дээр тавиад амлуулж байгаа тэр мөч хамгийн аз жаргалтай байдгийг мэдэрсэн. За тэгээд хүүхэд чинь томрох тусмаа маш эгдүүтэй болдог юм байна. Тэр их аз жаргалыг мэдрээд л байж байна даа.
-Тэр их аз жаргалыг мэдрэхээс өмнө бол айхтар өвдөлтийг давсан биз. Нөхрөө хажуудаа байлгасан уу?
-Яг төрж байгаа процесс өвдөхгүй. Төрөхөөс өмнөх өвдөлт бол айхтар. Гэхдээ хүүхдийн авчирч байгаа аз жаргал бол тэрийг шууд мартуулж байгаа юм л даа. Одоо бодоход бол тэр өвдөлт юу ч биш байна л даа. Баатараа миний хажууд байсан. Манай Баатараа чинь урд нь яг хүүхэд төрүүлж байгаа зураг олон авч байсан юм байна л даа. Тийм болохоор ямар процесс явагддагийг мэдэж байсан. Гэхдээ өөрийнх нь эхнэр өвдөөд, өөрийнх нь хүүхэд төрж байгаа болохоор шал ондоо юмаа гээд хамаг хөлс нь гарчихсан, салгалчихсан зогсож байсан. Бараг миний өмнөөс өвдчихсөн дүлчихсэн л зогсож байсан. (инээв) Хүүдээ дараа нь дурсгалтай юм гээд яг төрж байгаа процессийн үеийн зурагаа аваад үлдээсэн. Хүүгээ төрж байгааг фотогоор авсан л даа. Видео бичлэг бол хийлгэхийг хүсээгүй. Дараа нь үзэхэд аймаар санагдаж магадгүй гэж бодоод аваагүй. Манай Баатараа бол "Ер нь эрэгтэй хүн, аав хүн тэр үеийг үзэх хэрэгтэй л юм байна. Эхнэр маань яаж зовж байсан, хүүхэд маань яаж гарсан билээ гэдгийг харж байвал, зүгээр юм байна аа. Төрөх гэж байгаа эгч дүүс чинь байвал аавд нь харуул" гэж найзууддаа ярьж байсан. Манай хүн чинь нүдэнд нь нулимс цийлэгнэчихсэн зогсож байсан. Ер нь бол эрчүүдийн хувьд эхнэрээ төрж байгааг харсан нь зүгээр байх аа. Магадгүй хараагүй бол зүгээр л амархан хүүхэлдэй гараад ирчихсэн ч юм шиг санагдах байх л даа. Харчихсан болохоор илүү их хайрлаж байгаа, ойлгож байгаа юм шиг санагдсан.
-Танай хүн ч уяхан юм байна аа?
-Баатараа ер нь их зөөлхөн. Бусад хүнд ямар харагддагийг нь мэдэхгүй байна. Нэлээн ширүүн ч юм уу, ааштай харагддаг байж магадгүй. Яг уг хүн нь бол их зөөлөн. Өрөвчхөн ч гэх юм уу.
-Ингэхэд та яасан хурдан ажилдаа орчихсон бэ. Уг нь эргэж формондоо ороход чинь бас нэлээн цаг хугацаа шаардагддаг юм шиг байгаа юм?
-Аав нь анхаарал их сайн тавьж байна. Бас хүүхдийг маань харж байгаа эгч нь байгаа. Аав нь сайн анхаарал тавьж байгаа болохоор миний хувьд ажилдаа эргээд ороход илүү хялбар байсан байх л даа. Дээрээс нь манай "Hero" энтертайнмент кинонд орох гэж байгаа. Би өөрөө кинондоо тоглох учраас формондоо хурдан орох шаардлага гарсан гэх юм уу даа. Тэгээд түрүүлээд телевизийнхээ ажилд орчихсон. Телевизийн экран дээр хүн формтой байна уу, үгүй юу гэдэг нь мэдэгддэг учраас албаар энэ ажилдаа түрүүлээд орсон. Хүү маань одоо 3 сартай. Би 45 хоноод л ажилдаа орчихсон. Тэгсэн зарим хүмүүс дайралдчихаад "Яасан социализмын үлдэгдэл вэ?" гээд байсан.
-Нээрээ аав нь ажлаасаа даавууны хоногийн чөлөө гаргаж чадсан уу?
-Хүү маань саяхнаас л памперст орсон. Гэхдээ би заавал Баатараагаа даавуу угаалгаж яллаагүй л дээ. Зохицуулах шаардлагатай өшөө зөндөө ажил байгаа учраас заавал бие биенийгээ ингэ тэг гээд байх ямар хэрэгтэй юм бэ гэж бодсон. Гэхдээ хүүгээ гараад ирсэн чинь гэрээсээ салахаа больсон. Үйлчлүүлэгчид ч бас тэрийг нь ойлгоод, нэг хэсэгтээ лав л долоо хоног ямар ч байсан зовоогоогүй ээ.
-Та СУИС-ийн оюутан байхын л тухайн үеийн бүх л жүжиг, кинонуудад тоглож жүжигчин Ундрал гэдгээрээ хүмүүсийн танил болсон. Харин сүүлийн үед жүжигч нийхээ хувиар төдийлөн олны өмнө гарсангүй?
-Сүүлийн үед ялангуяа студийн ажил ихтэй байсан учраас тэр талдаа илүү анхаарал тавьсан. Студийн хувьд гэрээ контракт талын ажлаас өгсүүлээд, зохицуулах ажлууд их байдаг. Манайх чинь бас "Энтертайнмент news" гээд урлагийн мэдээллийн хөтөлбөр хийж байна. Хажуугаар нь UBS телевиз дээрээ ирж мэдээгээ уншина. Мөн дээрээс нь "Hero" рестораны ажил байна. Энэ мэтчилэн ажлуудаа хийсээр байна шүү дээ. Бараг төрөхийн өмнөх өдөр хүртлээ ажлаа хийгээд явж байсан л даа. Угаасаа явж байх сайн гэдэг учраас, дээрээс нь өөрөө нэг их айхтар амраад хэвтээд байх дуртай биш болохоор ажлаа хийгээд л байсан.
За харин энэ жилээс ямар ч байсан мэргэжлийнхээ ажлыг хийж эхэлнэ дээ. Ер нь хамгийн их хүч хөдөлмөр зарж байсан зүйл бол киноны уран бүтээл байдаг. Жүжиг болон киноны уран бүтээл бол массаараа ажилладаг. Бас тийм ч амархан хүмүүст таалагдчих ажил биш учраас уран чадвар их шаарддаг. Цаг хугацаа ч их ордог. Би ер нь өөрийнхөө өмнө нь хийсэн зүйлүүдэд голонгуй ханддаг л даа. Сэтгэлд зуун хувь хүрсэн бүтээл миний хувьд байдаггүй. Цаг хугацаа яваад байхаар өмнөх хийсэн зүйлүүд гологдоод байдаг шиг надад санагддаг.
-Ажиглаад байхад та "Zaya,sh"-ын Даваахай ахын хийсэн кинонд л тоглосон байх юм. Яагаад бусад найруулагчидтай хамтарч ажилладаггүй юм бэ?
-Даваахайд уран бүтээлч хүний хариуцлагатай зан чанар байдаг .Бас хийсэн бүтээлүүд нь таалагддаг учраас зөвшөөрдөг .Харин бусад залуу уран бүтээлчид киноны тал дээр арай боловсрогдоогүй юм шиг санагддаг учраас итгэж чаддаггүй. Харин одоо Баатарын кинонд тоглох гэж байна.
-Та бол олны сэтгэлд нийцдэг нэвтрүүлэгч. Тэрчлэн нэлээн эртнээс шавиа бэлдсэн гэж болно байх?
-Анх бидний хийж байгаа нэвтрүүлэгт маань хөтлөгч хэрэгтэй болсон учраас, нэг хоёр хүүхдийг бэлдэж эхэлж байсан. Тэгээд яваандаа хүүхдүүд өөрсдөө их сонирхож ирсэн. Тэр хүүхдүүд маань төгсөөд тодорхой газруудад ажиллаад, сүүлдээ телевизүүд манайхаас хүүхдүүд асууж сурагласаар байгаад, улмаар албан ёсоор сургалт хичээллүүлье гээд хийж байгаа.
-Олон ч телевизтэй болсон байна. Дагаад болсон болоогүй хэл амаа зажилсан, зөв дүр төрхгүй нөхдүүд ч эфирт их гарч байна. Таны хувьд нэвтрүүлэгч, бас энэ талын боловсон хүчнийг бэлтгэж байгаа хүний хувьд юу хэлэх вэ?
-Ер нь өөрсдийнх нь нүүр царай, дүр төрх гарч байгаа юм чинь тэр хүмүүс өөрсдийгөө сайн анзаарч учир дутагдалтай байвал тэрийгээ засахын тулд сайн ажиллаж байх хэрэгтэй л дээ. Манай студийн хувьд эхлээд хүүхдүүдээ шалгаж авдаг. Үнэхээр болохгүй байгаа хүүхдийг хуураад "Чи болно" гээд авч байсан тохиолдол байхгүй. "Буяны нүгэл" гэж байдаг учраас би тэнцэхгүйг нь шууд л "Өөрөө тэнцэхгүй юм байна" гээд хасчихдаг. Өөрсдийнхөө бэлтгэж гаргаж байгаа хүүхдүүдийг анхнаас нь дүр төрхийг нь хараад, хэл яриаг нь сонсоод, авьяас чадвар байна уу гэдгийг нь харсан байдаг учраас манай курсыг төгсөж байгаа хүүхдүүд гайгүй. Телевизд харьцангуй их ажилладаг. Шүүмжлэл багатай, дүр төрх гайгүйтэй гэж тооцогдож явдаг. Нэлээн олон телевизд манай хүүхдүүд хүн амьтны хэл амны бай болохгүйгээр ажиллаж байгаа л даа. Мэдээж тодорхой хэмжээгээр сайн бэлтгэгдэх хэрэгтэй. Манай курсэд СУИС-ийн магистр, докторант багш нар давхар хичээл заадаг. Багш нар сайн учраас хүүхдүүд маань арай гайгүй юм болов уу даа гэж би боддог. Одоо мэдээж хувийн олон телевизүүд байгаа учраас цензургүй болчихоод байна л даа. Ах дүүс, таньдаг хамаатан садан ч гэдэг юм уу, танил талаараа далимдуулаад чадваргүй хүүхдүүд эфирт их гарч байна. Энэ уг нь буруу л юм байгаа юм. Гэхдээ цагийн явцад шалгагдаад гайгүй нь үлдэх байлгүй дээ. Ер нь зөвхөн сургалтаас их мундаг болоод гарчихна гэж байхгүй л дээ. Дадлага маш их байх хэрэгтэй. Өөрийнхөө төлөө маш их хичээж шургуу ажиллах хэрэгтэй. Өөртөө тодорхой зорилго тавиад, өөрийнхөө давуу болоод сул талаа сайн сайн мэдрээд аль болох чаддаг болохын төлөө л явах хэрэгтэй. Өчнөөн олон хүмүүсийн хөдөлмөрийг олонд хүргэх хариуцлагыг үүрч байгаагийнхаа хувьд нэвтрүүлэгч тэр бүгдийг баллаж болохгүй. Тиймээс хүүхдүүддээ "анхаарал болгоомжтой байж, маш богино хугацаанд хурдан сэтгэж чаддаг байх хэрэгтэй" гэж зөвлөдөг.
-Та лав гараагаа "Eagle"- ээс эхэлж байсан байх аа. Чамгүй л шалгуур давааг давж байж нэвтрүүлэгч болсон биз?
-Тэр үед СУИС-д сурч байхад Баярхүү ax "Eagle" телевизд нэвтрүүлэгчээр ажиллаж байсан. Тэгээд бидэнд "Нэвтрүүлэгч авах гэж байгаа. та нар шалгуулаад үзээч ээ" гэсэн юм. Би ч ангийнхантайгаа хөөрөөд дагаад л явж очоод шалгуулаад тэнцэж байсан. Нэг cap хэртэй бэлдсэн. Мэдээж тухайн үед болохгүй дутагдалтай юм зөндөө л байсан байх . Нэлээн хатуу редактор ч таарч байсан. Бас хатуу редактор ч байсан учраас гадаад дүр төрхөн дээрээ, дикц яриан дээрээ их анхаардаг, бэлддэг байсан. Тэгээд сарын дараа овоо гайгүй болоод орж байсан. Би ер нь "Eagle" телевизд их хайртай. Миний нэвтрүүлэгчээр ажилласан анхны телевиз шүү дээ. Мэдээллийн тал дээрээ ч бусад телевизүүдээс хамгийн лидер нь гэж би одоо болтол боддог. Тэр газар анхны гараагаа эхэлсэндээ сайхан санагддаг.
-Ингэхэд Баатар та хоёр ч нэлээн удаж байж гэр бүл боллоо. "Энэ Ундрал чанга бүсгүй юмаа гэх яриаг сонсож байсан юм байна?
-Бид хоёр чинь үерхээд 8, 9 жил болсон. Мэдээж ямар ч хүн амьдралынхаа ханийг сонгож байж яаруу давчуу хандахгүй байх л даа. Бид хоёрын хувьд олон жил найзлаж үерхсэн. Энэ хооронд чинь эрэгтэй эмэгтэй хүмүүс хэрхэн яаж зохицож амьдардаг вэ гэдэг ч юм уу мэдээж таарч тохирох хүмүүс үү гэдгээ хэн хэн нь таньсан байгаа. Ер нь бид хоёрын хувьд өнгөрсөн хугацаанд саллаа, нийллээ гэсэн юм байдаггүй байсан шүү дээ. Үерхэж байгаад л суусан даа.
-Баатар ч хэзээний л "Нэг сайн кино хийчихвэл үхсэн ч яахав" гэж ярьдаг хүн. Өөрийнхөө дуртай зүйл, ажлынхаа төлөө амиа өгөхөө шахдаг нөхөртэй байна гэдэг, хааяа бухимдах тохиолдол гарна биз?
-Мэдээж байлгүй яахав. Тэр тохиолдолд намайг анхаарсангүй гэхээсээ уран бүтээл ажил гэсээр өөрийгөө ядраачих вий дээ гэж санаа зовнино шүү дээ. Ер нь бол сайн кино хийчихвэл бараг үхсэн ч яахав гэж ярьдаг байсан л даа. Тэгсэн хүүтэй болчихоод "Хамгийн гоё кино хийхээс илүү гоё мэдрэмж байна л" гэсэн ш дээ.(инээв) Өөрийнхөө хамгийн дуртай юмнаас дээгүүрт тавиад хэлж байсан. Манай хүн уран бүтээлдээ зүрх сэтгэлээ зориулж чаддаг. Цэвэр уран бүтээлч хүн. Зүгээр байж байхдаа хүртэл шинээр хийх гэж байгаа уран бүтээлтэйгээ холбогдсон судалгаа, хайгуулыг хийж явдаг. Тэр болгонд нь би "Цэвэр уран бүтээлч хүн юм байна даа" гэж анзаарч байдаг.
-Та ч бас өөрөө ажил гээд л гүйж байдаг. Харин ээж болоод л гэртээ суух цагтай болж байгаа байх?
-Одоо нэлээн нарийн дэглэмтэй байхгүй бол болохгүй болсон. Урд нь маш тааваараа ажлаа хийж байсан бол одоо тэгэх аргагүй л дээ. Үүрээр хүүхдээ хөхүүлнэ. Манай хүү чинь гайгүй. Хамгийн азтай нь бид хоёрын хэмнэлээр сэрж, хооллодог. Тэгээд өглөө аавыг нь ажилд нь явуулчихаад, хүүгээ хөхүүлчихээд гадаа гаргуулна. Гадаа байх хооронд нь интернэтээр амжуулах ёстой ажлуудаа амжуулна. За тэгээд усанд орж амжина. Гарах ажил бол 1, 2 цагаас эхэлдэг дээ. Сургалттай үедээ 3 цагаас хичээлдээ явна.
-Ингэхэд таныг юм юм руу орж, хийж явах юм гэх хүмүүс байдаг?
-Тэртээ тэргүй одоо манай Монголын нөхцөлд хүн өөрийнхөө хийж мэддэг чаддаг бүх юмыг л хийхгүй бол амьдрахад бэрх. Мөн би жүжигчний мэргэжилтэй учраас урлагийн аль ч жанрт хувирамтгай байх чадвартай байх ёстой. Би өөрөө дур сонирхолтой учраас хийж байгаа. Тэрнээс ямар нэгэн байдлаар хэн нэгэнд хохиролтой ч юм уу, хэн нэгний айхтар дургүйцлийг хөдөлгөөд ч юм уу явсан юм байхгүй. Өөрийнхөө дуртай, зарим хоббигоороо хийх ёстой юмаа хийгээд л явна гэж боддог. Ер нь залуу хүн юм юмыг хийгээд л үзэх хэрэгтэй. Залуу нас асар богинохон шүү дээ. Нэг мэдэхэд л би 30 хүрчихсэн байна. Тэгэхээр ид хийх бүтээх нас богинохон байгаа биз дээ. Ер нь залуу хүн дан мөрөөдөхөөсөө илүүтэй хүчээ үзэж өөрөө хийгээд үзээд л явах хэрэгтэй байх Алийн болгон болохгүй байна гэж явах вэ дээ.
-Нэгэнт таньтай уулзсаных асууя. Өнөөдөр клип, рекламны зах зээлд "Hero" шилдэг нь гэхэд болно. Гэхдээ сүүлийн үед их өндөр үнээр хийж байгаа бүтээлүүд нь чанаргүй байгаа гэх яриаг мэргэжлийн хүмүүс ярьж байна л даа?
-Мэдээж алдаагүй юм гэж байхгүй. Шүүмжлэлийг бол дуртайяа хүлээж авна. Хүн хэлэхээс нааш, цаас чичихээс нааш гэж ярьдаг шүү дээ. Дутагдал байгаа байх аа. Бид аль болох дутагдал гаргахгүйн тулд багаараа ажилладаг. Олон хамт олон, олон хүмүүс хүч хөдөлмөрөө зардаг. Харьцангуй бид нар өөрсдийнхөө хийсэн уран бүтээлийг шүүмжлэлтэй хандах талаасаа хардаг. Тийм учраас энд нэг их эмзэглээд байх юм байхгүй. Мэдээж өшөө илүү сайн бүтээл хийхийг зорино.
-Танд баярлалаа.
Э.Богема