Үндэсний аудитын газрын дарга, Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг ажлаас нь чөлөөлсөнтэй холбоотойгоор шинэ даргыг томилох асуудлыг хэлэлцэж байна.
Үндэсний аудитын газрын даргыг УИХ-ын дарга санал болгон хэлэлцүүлж томилуулдаг. Үүний дагуу УИХ-ын дарга Г.Занданшатар Үндэсний аудитын газрын даргад Татварын ерөнхий газрын дарын үүргийг түр орлон гүйцэтгэгч асан Д.Занданбатыг нэр дэвшүүлсэн. УИХ дахь МАН-ын бүлэг, Төсвийн байнгын хорооны хуралдаанд оролцсон 13 гишүүний 92.3 хувь нь дэмжсэн.
Өнөөдөр томилгоог эцэслэх бөгөөд гишүүд асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Төрийн албан хаагчид гадаад томилолтоор их явж байна. Ингэхдээ 10-40-үүлээ явдаг хэр нь үр дүнгүй томилолт их байна. Тиймээс гадаад томилолтыг анхаарч, үргүй зардлыг таслан зогсоох ёстой. Аудитын ажил цэгцэндээ Төрийн ажил цаашдаа чиглэл нь зөв тавигдана. Та УИХ-ын гишүүдийн олонхийг таних байх. Хөндлөнгийн хяналтыг танил тал гэхгүй хийж чадах уу.
Д.Занданбат: Миний ажиллаж ирсэн гүйцэтгэх засаглалд ажиллаж ирсэн туршлага аудитын ажил хийхэд зохих хэмжээгээр хамааралтай. Үндэсний аудитын газар гүйцэтгэх засаглалын төсвийн зарцуулалтад хяналт тавьдаг. Тиймээс энэ туршлага нэмэр болох байх. Аудит төрийн тусгай алба учраас мэргэжлийн хүмүүс хийнэ. Ерөнхий аудиторын хувьд зарчим гэж бий. Гадаад томилолт дээр үргүй зардлын үр өгөөжийг гаргаж ирэх тал дээр олон улсын стандартыг нэвтрүүлж ажиллах ёстой болов уу гэж бодож байна. Энэ ажлыг хариуцлагатай сэтгэл гаргаж хийнэ гэсэн зорилготой байна.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ нар чөлөөлсөн болон томилж байгаа хүмүүсийг хоёуланг нь байлгаж асуудлыг хэлэлцэх санал гаргалаа.