УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны ээлжит хурал өнөөдөр /2026.06.09/ 11.00 цагт эхэлнэ.

Байнгын хороогоор УИХ-ын гишүүн Л.Соронзонболд, М.Бадамсүрэн, Ш.Бямбасүрэн, Б.Дэлгэрсайхан, М.Ганхүлэг нарын 13 гишүүний санаачилсан Газрын тосны тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Газрын тосны тухай хуулийн төслийг зүүн бүсээс сонгогдсон 6, говийн бүсээс сонгогдсон 7 гишүүн хамтран санаачилжээ.
Учир нь газрын тосны нөөц нь зүүн бүсэд, боловсруулах үйлдвэр нь говийн бүсэд байна. Тиймээс газрын тосны олборлолт, үйлдвэрлэлийн өгөөжийн тодорхой хувийг орон нутагт нь хүртээх зорилгоор уг хуулийн төслийг санаачилсан гэж ажлын хэсгийн гишүүн М.Бадамсүрэн тодруулж хэлэв.
Газрын тосны олборлолтын 95 хувь нь зүүн бүсэд явагдаж байна.
УИХ-ын гишүүн Ч.Анар, Баригдаж буй үйлдвэрт ашиглах газрын тосны эх үүсвэр манай улсад байгаа юм уу, үгүй юү. Оросоос, Казахстанаас түүхий нефть зөөнө гэж яригдаж байна.

УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн, Түүхий эдийг дотоодоосоо хангах нь газрын тос боловсруулах үйлдвэр байгуулж байгаагийн нэгдүгээр зорилт. Тэгж тооцоолж, үйлдвэрийн ТЭЗҮ-ийг хийсэн юм билээ. Одоогоор Дорнод аймагт хоёр, Дорноговь аймагт нэг, нийт гурван талбайд газрын тосны олборлолт явагдаж байна. Гэхдээ энэ хэмжээ жил ирэх тусам буурч байна. Учир нь шинээр нэмж газрын тосны хайгуулын хөрөнгө оруулалт, өрөмдлөг хийгдэхгүй байгаа.
Үүнд нөлөөлж буй нэг том шалтгаан нь газрын тосны олборлолтоос орон нутагт АМНАТ болон ногдол ашиг хуваарилдаггүйтэй холбоотой. 2014 онд батлагдсан Газрын тосны тухай хуульд газрын тосны нөөц ашигласны төлбөрийн орлогын 70 хувь нь улсын төсөвт, 30 хувийг тухайн орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд хуваарилна гэж тусгасан.
Аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа би энэ заалтыг хэрэгжүүлэх шаардлага тавьж Захиргааны хэргийн шүүхэд хүртэл хандаж байсан. Гэтэл энэ асуудал УИХ-аар хэлэлцэгдэж, хуульд байсан “тухайн орон нутаг” гэдэг үгийг хасчихсан байсан. Парламентад ямар хэлэлцүүлэг явагдсаныг орон нутагт байгаа бид мэдэхгүй юм. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд орон нутагт өгөөж хүртээх талаар огт санаачилгагүй ажилласан.
Энэ төсөлд өгсөн Засгийн газрын санал ч адилхан. Газрын тос боловсруулах үйлдвэр 2028 онд ашиглалтад орно. Тэгэхээр зүүн болон говийн бүсээс сонгогдсон гишүүд бид нөлөөлөлд өртөж буй бүсэд нь өгөөжийн тодорхой хувийг хуваарилах зохицуулалтыг хуулийн төсөлд оруулж буй юм.
Газрын тосны олборлолтоос жилд 30 гаруй тэрбум төгрөг орж байна. Үүний 10 хувь буюу 3 тэрбум төгрөгийг тухайн суманд нь хуваарилах асуудал яригдаж буй юм. Засгийн газрын Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу жилд 200 гаруй тэрбум төгрөг төсөвт орж байгаа. Үүнээс орон нутагт нэг ч төгрөг хуваарилдаггүй. Тийм атлаа газрын тосны олборлолтыг орон нутаг дэмждэггүй гэж ярьж болохгүй.
АҮЭБЯ-ны Газрын тосны газрын дарга Ч.Хишигдалай, Монгол Улс газрын тосны геологийн 333 сая тонн нөөцтэй. Үүнээс ашиглалтын 43 сая тонн нөөц нь Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр баталгаажсан. 1998-2025 оны хооронд бид 12 сая тонныг олборлож, экспортлон Улсын төсөвт 3 орчим их наяд төгрөгийн орлого оруулсан.
Ашиглалтын баталгаат үлдэгдэл нөөц одоогоор 31 сая тонн байна. Үүнийг хэрхэн үр ашигтай олборлож, үйлдвэрийг нөөцөөр хангах вэ гэдэг асуудал нь орон нутгийн дэмжлэгээс шууд хамааралтай. Олборлолтыг нэмэгдүүлэх нь орон нутгийн иргэдийн дэмжлэгээс шууд хамааралтай. Энэ утгаар нь Газрын тосны тухай хуулийн төслийг салбарын яамнаас дэмжиж саналаа өгсөн.
АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням, Газрын тос, уул уурхайн бусад ашигт малтмалын олборлолтын орлогоос тухайн орон нутагт АМНАТ, газрын тосноос орж буй орлогоос тодорхой хувийг орон нутагт хуваарилах зарчим зөв гэж салбарын яам үзэж байна. Гэхдээ Засгийн газрын шийдвэр үүнийг дэмжихгүй гэж гарсан.
Уул уурхай, газрын тосны салбарыг эсэргүүцдэг суурь асуудал нь орон нутагтаа өгөөж хуваарилахгүй байгаатай холбоотой. Тиймээс Ашигт малтмалын тухай хуулийн төслийг хамгийн том өөрчлөлтийн нэг нь энэ юм.
Байнгын хорооны гишүүд хуулийн төсөл санаачлагчдаас асуулт асууж, үг хэлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Газрын тосны тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.