Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Мэргэшлийн зөвлөлийн ээлжит хурал боллоо.
Тус зөвлөл нь үнэт цаасны зах зээлд ажил, үйлчилгээ эрхлэх мэргэжилтэнд эрх олгох, аттестатчилах, сургалтын хөтөлбөр батлах, шалгалт зохион байгуулах чиг үүргийг хэрэгжүүлдэг. Хурлаар мэргэжилтэнд эрх олгох сургалт, шалгалтын үйл ажиллагааг боловсронгуй болгох, зохион байгуулалтын уялдаа, үр нөлөөг нэмэгдүүлэх, цаашдын үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлох асуудлыг хэлэлцлээ.
Мөн энэ сард зохион байгуулах сургалтын шалгалтын комиссыг томилж, мэргэжилтний эрхийн үнэмлэхийг цахим гэрчилгээний хэлбэрт шилжүүлэхээр шийдвэрлэв.
Ингэснээр цахим хуудсаар дамжуулан гэрчилгээний хүчинтэй эсэхийг нээлттэй шалгах боломж бүрдэх бөгөөд уг ажлыг Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо хариуцан хэрэгжүүлэхээр болсон байна.
Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо