Ардын хувьсгалын 87 жилийн ойн баяр наадам удахгүй тохиож Монголын ард түмэн дэнж хотойтол наадамлах гэж байгаа. Энэ үеэр наадамчин олонд дуу хуураа өргөдөг урлагийн байгууллагууд ихээхэн хохирол амссан хэдийч тоглолтоо урьдын адил хийхээр болжээ. Тоглолтод уран бүтээлчид хамтран ардын жүжигчин Б.Жавзандуламын "Орчлонд би азтай төржээ", төрийн шагналт Н.Жанцанноровын "Цэцэн Мандухай"-г тоглох юм.
Үймээний улмаас "Морин хуурын чуулга"-ын-26 нэр төрлийн хөгжим, 123 хувцас хэрэглэл алдагджээ. Чуулгын дарга Ц.Батчулуун "Уран бүтээлчдийн авъяас билиг, оюун ухаан байгаа цагт бид шантралгүйгээр, ямарч бэрхшээлийг даван туулж, уран бүтээлээ үзэгч олондоо толилуулсаар байх болно" гэж ярьсан юм. Одоогийн байдлаар ховор, нарийн морин хуураас бусад хөгжмийг хувь хүн, цагдаагийнхан олж өгч байгаа боловч бүрэн цуглаагүй байна. Олдсон хөгжмийг "Эгшиглэн" хөгжмийн үйлдвэр үнэ төлбөргүй засч, өгч тусалж байгаа аж. Мөн иргэд, аж ахуй нэгж, байгууллагуудын сэтгэлийн болон эд материалын хандивын цуваа энэ өдрүүдэд үргэлжилсэн хэвээр. Цугласан хандив болон улсаас баталсан төсвөөр "Морин хуурын чуулга" 15 морин хуур хийлгэхээр хамтран ажилладаг үйлдвэрүүддээ захиалга өгчээ. Наадам болоход хэдхэн хоног үлдээд байгаа хэдий ч энэ өдрүүдэд хөгжмүүдээ амжиж хийхээр үйлдвэрийн ажилчид цаг наргүй ажиллаж байна. Уран бүтээлчидэнэ бүхнээс урам зориг аван бэлтгэлээ өдөр шөнөгүй хийж үзэгчиддээ сайхан тоглолтоор бэлэг барихаар ханцуй шамлан ажилдаа орцгоожээ. "Морин хуурын чуулга"-ынхан наадмаар уламжлал болгон зохион явуулдаг бие даасан тоглолтоо энэ удаа 9,11-нд "Монгол шилтгээн"-д тоглохоор болсон.
"Улсын филармони" хандив, улсаас баталсан төсвөөр наадмаар тоглогдох "Үаmаhа" фирмийн таван төрлийн 50 ширхэг хөгжим авчрахаар Бээжин хотыг зорьжээ. Шинэ хөгжмөө иртэл Хөгжим бүжигийн коллежоос хөгжим авч бэлтгэлээ хийж байгаа юм. "Наадмын үйл ажиллагаанаас өмнө хөгжмүүд бүрэн ирнэ" гэж улсын филармонийн дарга Ч.Даваасүрэн ярьсан юм. Филармоны симфони найрал хөгжимчид 11 -нд Ерөнхийлөгчийн хүлээн авалтад оролцохоор бэлтгэлдээ оржээ. Үймээний улмаас хөгжимчдийн хувцсанд иж бүрэн зүйл үлдээгүй бөгөөд "тэд ёстой л таалагдсанаа шилж сонгоод авсан" учир баяраар үлдсэн, хэдэн хувцсаа засаж, янзлаад өмсөхөөр болжээ. Улс оронд маань онц байдал үүссэн ч Монголчууд бид наадмаа хийдгээрээ хийх нь. Төгсгөлд нь Морин хуурын чуулгын дарга Ц.Батчулуун манай уншигчдад Ардын хувьсгалын 87 жилийн ойн баярын мэнд хүргэснийг уламжилъя.
Н.Гэрэлмаа