Висмут металлыг эрт дээр үеэс хүн төрөлхтөн ашигладаг байсан, анх нээсэн 10 металлын нэг юм. Дундад зууны үед энэ элементийг цагаан тугалга, хар тугалгатай төстэй тул андуурдаг байв.
Ихэнх висмут нь хар тугалга, вольфрам, зэс зэрэг бусад металл олборлох явцад дайвар бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэгддэг. Шинэхэн үйлдвэрлэсэн үедээ мөнгөлөг цагаан өнгөтэй, хэврэг байдаг ч хүчилтөрөгчтэй урвалд орсноор гадаргуу нь исэлдэж, ягаандуу өнгөтэй болдог. Цаашид халуунд исэлдсээр висмутыг тод цахилдаг болгон тун үзэсгэлэнтэй харагдуулдаг байна.
Хэрэглээ: Тус металлыг гоо сайхны бүтээгдэхүүн, гал унтраагч, сум гэх мэт олон бүтээгдэхүүнд ашигладаг. Хэврэг, талст металл юм. Суулгалт, ходоод, гэдэсний хямралд уудаг эмийн гол бүрэлдэхүүн хэсэг болдог.
Висмут нь хүнд металлын хувьд ер бусын бага хоруу чанартай. 20-р зууны үед хар тугалгын хоруу чанараас үүдэн байгаль орчныг нөхөн сэргээх зардал ихэссэнээр висмутын хайлшаар хар тугалгыг орлуулах болжээ. Хоруу чанар бага байдгаас улбаалан электроникоос эхлээд эрүүл мэндийн үйлчилгээнд түгээмэл ашигладаг. Чухал ашигт малтмалын нэг юм.
Висмутаар эд зүйлс хийхэд бусад түүхий эдтэй харьцуулахад бага хэмжээгээр хэрэглэдэг учраас хэрэглээ бага ч цаашид өсөх хандлагатай. Жишээлбэл, АНУ-д 2014 оноос хойш Ундны аюулгүй байдлын тухай хуулийг хэрэгжүүлэхийн тулд "хар тугалгагүй" хоолой, сантехникийн хэрэгсэлд агуулагдах хар тугалгын дээд хэмжээг бууруулах зорилгоор өөрчилснөөр хоолойн холбох хэрэгсэл, бэхэлгээ, усны тоолуурт гуулин дахь висмутын хэрэглээ нэмэгджээ.
Эх сурвалж: Монголын чухал ашигт малтмалын холбоо