gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     28
  • Зурхай
     6.16
  • Валютын ханш
    $ | 3577₮
Цаг агаар
 28
Зурхай
 6.16
Валютын ханш
$ | 3577₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 28
Зурхай
 6.16
Валютын ханш
$ | 3577₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Д.Амгалан дахин давтагдашгүй, үндэсний шинж чанартай, онцлог бүхий уран бүтээлүүд туурвисан”

Б.Чимэг
Соёл урлаг
2023-09-06
54
Twitter logo

  • Монголын уран зургийн галерейд Д.Амгалан зураачийн мэндэлсний 90 насны ойд зориулан “Бидний мөрөөдөл” үзэсгэлэнг нээв.
  • Ардын зураач, төрийн шагналт, профессор Д.Амгалангийн нэрэмжит Дүрслэх урлагийн академи, Амгалан Ертөнц сантай хамтран энэ үзэсгэлэнг гаргаж байна.

Дагдангийн Амгалан 1933 онд Сүхбаатар аймгийн Халзан сумын нутаг “Бор хөндий” хэмээх газар төржээ. Тэрээр 1956-1963 онд Москва хотноо Суриковын нэрэмжит уран зургийн академид суралцан зураач мэргэжил эзэмшжээ.

1950-1956 онд Дүрслэх урлагийн газар зураач, 1963-1971 онд Хөгжим бүжгийн дунд сургуульд уран зургийн багш, 1971-1986 онд Дүрслэх урлагийн дунд сургуулийн захирал, 1986-1990 онд Монголын урчуудын эвлэлийн хорооны орлогч дарга, 1990-2009 онд Дүрслэх урлагийн дээд сургуульд мэргэжлийн зөвлөх багшаар ажилласан юм.

Дүрслэх урлагийн дунд сургуулийн захирлаар ажиллаж байх үедээ Хөгжим бүжгийн дунд сургуулийн бүтцэд байсан дүрслэх урлагийн мэргэжлийн сургалтыг тусдаа бие даасан сургууль болгон өргөжүүлжээ. Тэрээр уран зураг, уран баримал, монгол зураг, арьсан эдлэл, металл урлаг, хатгамал, сийлбэр, монументал урлаг, реклам чимэглэл, керамик урлалын мэргэжилтэн бэлтгэх сургалтын хөтөлбөрийг боловсруулж, сургалтад мөрдлөг болгожээ. Энэ нь өнөөгийн СУИС-ийн Дүрслэх урлагийн академийн хичээл суралтын үйл ажиллагааны үндэс болсоор байна.

Төрийн шагналт, Ардын зураач Д.Амгалан ажил амьдралынхаа туршид дахин давтагдашгүй, үндэсний шинж чанартай, өөрийн онцлог бүхий уран бүтээлүүд туурвисан.

Эдгээр нь манай дүрслэх урлагийн хөгжлийн түүхэнд тод мөрөө үлдээж, орчин үеийн зураач, учрууд эрдэмтэн судлаачдын анхаарлыг татаж байдаг юм. Д.Амгалан монгол орны байгаль, хүн, мал, амьтан, түүх, аж байдал, хувьсгал, шинэ цагийн бүтээн байгуулалтыг уран зураг, зураасан зураг, хана туурганы чимэглэх урлагийн онол, арга ухаанаар дүрслэн илэрхийлж, орчин үеийн монголын урлагийн алтан сан хөмрөгийг баяжуулсан билээ.

Түүний уран бүтээлүүд монголын уламжлалт соёл, зан заншил, ахуй амьдралыг олон улсын хэмжээнд сурталчлан таниулахад үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан юм. Д.Амгалан урлан бүтээх, сурган хүмүүжүүлэх, соён гэгээрүүлэх их үйлсэд өндөр амжилт гаргасан учир 1962 онд “Хөдөлмөрийн хүндэт медаль”, 1969 онд “Их барилгын эхлэлт”, “Өлгий нутгийн минь өглөө” (Атар газрын өглөө, Аварга үйлдвэрийн өглөө, Баян талын өглөө, Бадралт соёлын минь өглөө, Улаанбаатарын өглөө, Уламжлалт ирээдүйн өглөө) цуврал, “Зөгнөл”, “Ерөөл”, “Итгэл” цуврал бүтээл туурвисан учир “Төрийн шагнал”, 1975 онд Гэрлэх ёслолын ордны Алтан танхимын өнгөт шилэн чимэглэл бүтээж, монголын дүрслэх урлагийн хөгжилд үнэтэй гавъяа байгуулсан учир “Ардын зураач” цол хүртжээ.

“БИДНИЙ МӨРӨӨДӨЛ” үзэсгэлэн нь “Монголын уран зургийн галерей”-н сан хөмрөгт хадгалагдаж буй Д.Амгалангийн ховор нандин бүтээлүүд, СУИС-ийн Дүрслэх урлагийн академийн багш нарын болон Монголын урчуудын эвлэлийн уран бүтээлчдийн шилдэг бүтээлүүдээс бүрдэнэ.

СУИС-ийн Д.Амгалангийн нэрэмжит Дүрслэх урлагийн академийн хамт олон, эрдэмтэн багш нар оргилуун хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэн орчин цагийн дүрслэх урлагийн мэргэжилтэн бэлтгэх ариун үйлсдээ итгэл төгс ажиллаж, Төрийн шагналт, Ардын зураач Амгалан багшийнхаа монголын дүрслэх урлагийн сургалт, судалгаа, уран бүтээлийн төлөөх үйлсийг үргэлжлүүлж байна.

“БИДНИЙ МӨРӨӨДӨЛ” үзэсгэлэн энэ сарын 16-ныг хүртэл үргэлжилнэ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан