Гадаадын иргэн, харьяатын газраас сэтгүүлчдэд хэвлэлийн хурал зарлалаа.
Хуралд тус газрын дарга Д.Мөрөн болоод бусад удирдах албан тушаалтнууд оролцож өнгөрсөн онд хийсэн ажлаа тайлагнав.
Тэд өнгөрөгч оны хувьд гадаадын иргэнд виз олгох асуудал харьцангуй багассан талаар яриагаа эхэлсэн юм.
Тухайлбал,
Гадаадын иргэн, харьяатын газраас гадаадын иргэнд 30 хүртэлх хоногийн виз олгодог. Тэгвэл 015 онд 26189 гадаадын иргэнд виз олгосон бол энэ тоо 21251 хүн болтлоо буурчээ.
Тус газрын дарга Д.Мөрөнгийн мэдээлж буйгаар өнөөдрийн байдлаар манай улсад 122 орны 23737 мянга иргэн албан ёсны зөвшөөрөлтэй амьдарч байгаа бөгөөд үүнээс 8707 Хятад, 2568 БНСУ, 3720 ОХУ-ын иргэн байна. Өөрөөр хэлбэл нийт гадаад иргэдийн 30 гаруй хувийг хятадууд эзэлж буй юм.
Хуульд Монгол улсын хүн амын гурваас хэтрэхгүй хувьд гадаадын иргэнд албан ёсны амьдрах зөвшөөрлийг олгох ёстойг заасан. Харин дээрх тоо нь энэхүү хууль тогтоомжид бүрэн нийцэж байгаа аж.