gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     16
  • Зурхай
     5.14
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 16
Зурхай
 5.14
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 16
Зурхай
 5.14
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

СУДАЛГАА: Эцэг эхчүүд хүүхдүүдээ уралдаан тэмцээнд оролцуулахад хэт их анхаардаг

О.Хандмаа
Боловсрол
2023-01-13
67
Twitter logo

“Боловсролын тулгамдсан асуудал, шийдэл V” эрдэм шинжилгээний хурал болж, боловсролын магистр, докторууд судалгааны ажлаа танилцуулж, илтгэл тавьсан юм.

Бид энэ үеэр Өвөр Монголын Багшийн их сургуулийн Улс төрийн дээд сургуулийн багш Chang Qing буюу Мөнхөөтэй ярилцлаа. Тэрбээр ӨМӨЗО болон Монголын хөдөөгийн сургуулийн багш, эцэг эхийн хамтын ажиллагааны талаар судалгаа хийж буй аж. Энэ хүрээнд хоёр орны нийт 10 гаруй сургуулиар судалгаа хийжээ.

Тухайлбал, тэрбээр Монголд Хэнтийн Дэлгэрхаан, Архангайн Цэнхэр, Дорнодын Халхголын сургуулиудад биечлэн очиж судалгаа авчээ. Түүнчлэн 7-8 сургуулиас цахимаар судалгаа хийсэн аж.

-Таны судалгааны хүрээнд Монголын хөдөөгийн сургуулийн багш, эцэг эхийн хоорондын харилцаа, хандлага хэрхэн ажиглагдсан бол?
-Хоёр орны хөдөөгийн сургуулийн багш, эцэг эхийн хамтын ажиллагаа тийм их ялгаагүй. Эцэг эхчүүдийн боловсролын түвшин, сэтгэн бодох зан үйл нь ч их зөрүүгүй.

Хөдөө гэлтгүй хотын сургуульд ч багшийн ажлыг дэмждэггүй хандлага зөндөө бий. Хөдөөгийн сургуулиуд хотын сургуулиас хэцүү. ӨМӨЗО-ы хөдөөгийн сургуулиудын материаллаг орчин Монголынхоос сайн байна. ӨМӨЗО-ы сургуулиуд багш нарт зориулсан өрөөтэй, амрах орчинтой. Мөн сурагч, багш нарыг зөөх тусгай машин байдаг. Түүнчлэн хөдөөгийн сургуулийн багш нар сар бүр нэмэлт цалин авдаг ба сурагчид ч сар бүрийн тэтгэлэг хүртдэг. Мөн хөдөөгийн сурагчдад хоолны мөнгө олгоно.

Тэгэхээр Монголтой харьцуулбал ӨМӨЗО-ы сургуулиудын материаллаг дэмжлэг илүү байна.

Би 2018 оноос эхлэн ӨМӨЗО-д арав гаруй сургуулиар судалгаа хийсэн. Энэхүү судалгааны ажлаа дуусгаад Монгол, Хятад, Япон, Орост хэвлүүлэхээр төлөвлөж байна.

-Тэгвэл эцэг эхчүүдийн тухайд?
-Монголын эцэг эхчүүд хүүхдүүдээ уралдаан тэмцээнд оролцуулахад хэт их анхаардаг. Энэ чиглэлд их дэмждэг. Харин Өвөр Монгол эцэг эхчүүд энэ тал дээр төдийлөн их анхаарал хандуулдаггүй бөгөөд хүүхдийнхээ сурлагад нь маш их анхаардаг. Хамт хичээлээ хийх, хичээлээ ойлгоход нь тулж харьцаж тусалдаг.

Түүнээс Монголын боловсролын салбарт тулгамдаж буй асуудлуудын талаар үзэл бодлыг нь сонсоход “Өвөр Монголоос ирж буй оюутны хувьд бидэнд хэл зүй, найруулга зүйн тал дээр тусгайлан заадаг багш байсан бол гэх бодол төрсөн. Эхлээд ирж суралцахад хүндрэлтэй зүйлүүд байсан” хэмээв. Мөн үндэсний монгол бичгийг зөв хэлбэржүүлж бичихэд анхаарч, мэргэжлийн багш нарыг илүү сайн дэмжин ажиллуулаасай хэмээн хүсдэгээ хэлэв.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан