-10 ЗАРЧИМ 10 ЖИЛ-
НҮБ-ын Хүүхдийн Сангийн хувийн хэвшил хариуцсан мэргэжилтэн С.Мойлтмаатай “Хүүхдийн эрх ба бизнесийн зарчмууд”-ын хүрээнд ярилцлаа.
-Сайн байна уу. Юуны түрүүнд манай уншигчдад “Хүүхдийн эрх ба бизнесийн зарчмууд”-ын талаарх ерөнхий мэдээллээс хуваалцана уу?
-Сайн байцгаана уу. Бизнесийн үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд хүний эрхийг хангах, дээдлэх асуудлыг 1970 оноос хойш эрчимтэйгээр ярьж эхэлсэн. Учир нь үндэстэн дамнасан корпорациуд аль нэг улс орны хууль эрхзүйн орчинд харьяалагдахгүйгээр үйл ажиллагаа явуулж байв. Корпорациуд аль болох хөгжил буурай орнуудыг сонгож, маш олон хүнийг шударга бус хөдөлмөр эрхлүүлж, хүний эрхийн зөрчлүүд гаргаж байсан нь тулгамдсан асуудал болсон юм. Тиймээс НҮБ-ын гишүүн улс орнууд санал нэгтэйгээр аль ч улсад, хаана ч үйл ажиллагаа явуулснаас үл хамаарч бүх бизнес, ААН үндсэн нэг зарчмын дагуу үйл ажиллагаа явуулахын төлөө санал нэгдсэн юм. Ингээд 2000 оноос НҮБ-аас анх удаа Даян дэлхийн гэрээ буюу хувийн хэвшлүүдэд зориулсан 10 зарчмыг баталсан. Үүний дагуу дэлхийн аль ч өнцөгт үйл ажиллагаа явуулж байгаагаас үл хамаарч бизнесүүд хүний эрх, хөдөлмөрлөх эрх, авлигаас ангид байх, байгаль орчныг хайрлан хамгаалах зэрэг үндсэн дөрвөн том бүлгийн хүрээнд үйл ажиллагаандаа анхаарч эхэлсэн.
Харин хүүхдийн эрхийг хүний эрхээс тусдаа авч үздэг. НҮБ-ын хүүхдийн сан идэвхтэй уриалсны үр дүнд 2012 онд “Хүүхдийн эрх ба бизнесийн зарчмууд”-ыг баталсан. Аливаа бизнесийг хийхдээ хүүхдийн эрхийг хангаж байвал бүх хүний эрхийг хангаж чадна гэсэн үг. Танай бизнесийн үүдээр хүүхэд бүдэрч унахгүй аюулгүй орж ирээд, аюулгүй орчинд байж байгаад гараад явбал тэргэнцэртэй, хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настай гээд бүх хүн асуудалгүй үйлчлүүлж чадна гэж ойлгож болно.
Энэ жил бид эдгээр зарчмууд батлагдсаны 10 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлж байгаагаараа онцлогтой юм.
ХҮҮХДҮҮД ЯМАР НЭГ БАЙДЛААР БҮХ БИЗНЕСИЙН ОРОЛЦОГЧ ТАЛ БОЛДОГ
-“Хүүхдийн эрх ба бизнесийн зарчмууд”-ыг жижиг, том гэлтгүй бүхий л бизнесүүд хэрэгжүүлэх боломжтой юм байна. Үүний ач холбогдлоос дурдвал?
-Эдгээр зарчмыг зөвхөн ийм л төрлийн компани, ААН дагаж мөрдөх ёстой гэх ялгаа зааг байхгүй. Яагаад гэвэл хүүхдүүд ямар нэг байдлаар бүх бизнесийн оролцогч тал болдог. Хүүхэд аливаа бизнесийн хэрэглэгч болдог, ажил олгогч, ажилтны үр хүүхэд мөн ирээдүйн ажиллах хүч нь байдаг. Тухайн бизнесийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагын орчин тойронд хүүхэд амьдарч байгаа гэх мэт. Огт хүүхдийн оролцоогүй бизнес гэж байхгүй. Тиймээс бизнесийн байгууллагууд үйл ажиллагаагаараа хүүхдэд ямар эерэг болон сөрөг нөлөө үзүүлж буйгаа тодорхойлох нь зүйтэй. Үүнд үндэслээд сөрөг нөлөөлөл байвал бууруулж, энэ чиглэлийн ажлаа тогтмол төлөвлөж, менежментдээ оруулах зөвлөмжийг өгдөг.
“Хүүхдийн эрх ба бизнесийн зарчмууд”-ын гурав дах зарчимд, залуу ажилчид, эцэг эх болон асран хамгаалагчдыг боломжтой ажлын байраар хангахыг заасан байна. Хэдийгээр ажлын байранд хүүхэд ажилладаггүй ч гэсэн тэдний эцэг эхийн ажил цагтаа тардаг байх нь хүүхдийн хөгжих, сурч боловсрох, эсэн мэнд байхтай хүртэл шууд холбоотой. Үүнийг маш олон судалгаа нотолсон байдаг. Тэгэхээр ажил олгогч ажилтнаа зөв зохистой ажлын цагт ажиллуулж, түүнд нь тохирсон цалинг шударгаар олгох нь хүүхдийн эрхийг хүндэтгэж буй хэлбэр юм.
10 ЗАРЧИМ 10 ЖИЛ ВИДЕО:
-Манай байгууллагууд хүүхдийг бизнесийнхээ оролцогч тал гэдгээр нь ойлгодоггүй учраас үйл ажиллагаандаа хүүхдийн эрхэд чиглэсэн бодлого баримталдаггүй байх. Хүүхэд халааснаасаа өөрийн орлогоор худалдан авалт хийдэггүй болохоор ихэвчлэн томчуудад чиглэхийг хичээдэг болов уу?
-Бизнесийн байгууллагууд хүүхдэд чиглэсэн шууд бус зар сурталчилгаа маш их хийдэг. Жишээлбэл, насанд хүрэгчдэд зориулж үйлдвэрлэсэн орц агууламжтай бүтээгдэхүүнийг хүүхдэд зориулж сурталчлах нь бий. Тиймээс хүүхэд тухайн бүтээгдэхүүнийг өөрт нь зориулсан мэт ойлгож, эцэг эхээрээ авахуулах гэж шаардана. Ингээд хүүхэд насанд хүрэгчдийн хэрэглэх хэмжээний элдэв агууламжтай бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэж, эрүүл мэндэд нь сөрөг нөлөө илрэх, илүүдэл жинтэй болох зэрэг асуудал үүсэж байна.
Хөгжингүй улс орнууд хүүхэлдэйн киноны алдартай дүрүүдийг бүтээгдэхүүний сав, баглаа боодолдоо ашиглах, зар сурталчилгаа хийхийг хуулиар хориглож эхлээд байна.
“Хүүхдийн эрх ба бизнесийн зарчмууд”-ад хүүхдэд ээлтэй бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгох, хүүхдийн эрхийг дээдэлж дэмжсэн маркетинг, зар сурталчилгааг ашиглах тухай зарчим бий. Тухайн бүтээгдэхүүнийг хүүхдэд зориулж хийгээгүй л бол хийсэн мэтээр бүү сурталчил. Эсвэл хүүхдийг зар сурталчилгаандаа битгий тоглуул. Харин хүүхдэд зориулж бүтээгдэхүүн, үйлчилгээ эрхэлж буй бол өндөр стандарт баримтлах хэрэгтэй. Хүүхэд гэдэг бол бие физиологийн хувьд насанд хүрэгчдээс ялгаатай байдаг. Гэтэл зарим улс орон хүүхдүүдэд ямар орцтой бүтээгдэхүүн хэрэглүүлэх нь эрүүл мэндэд нь нийцэхийг маш нарийн тодорхойлсон байдаг.
Тэгэхээр үйлдвэрлэгчид манай улсад элсэн чихрийн хэмжээг тодорхойлсон хууль байхгүй гэхгүйгээр олон улсад ямар стандарт мөрдөж буйг нутагтаа хэрэгжүүлэх, бизнестээ нэвтрүүлэх боломжтой. Энэ нь хүүхдийн эрхийг хангаж ажиллах маш том алхам болно.
Хөгжингүй улс орнууд хүүхэлдэйн киноны алдартай дүрүүдийг бүтээгдэхүүний сав, баглаа боодолдоо ашиглах, зар сурталчилгаа хийхийг хуулиар хориглож эхлээд байна. Хүүхдэд зориулсан бүтээгдэхүүн үйлчилгээ зөвхөн шим тэжээл, агууламж бодисонд үндэслэгдэж хэрэглээнд орох ёстой. Үүнээс биш, хүүхдийн дуртай хүүхэлдэйн баатрын зурагтай байснаар сайн бүтээгдэхүүн хэмээн ойлгогдох ёсгүй. Хүүхэд бол өөрийнхөө хайртай баатрын дүрийг хараад л бүтээгдэхүүнийг авахыг хүснэ.
Манай улсад хуулийн өөрчлөлтийг хүлээлгүйгээр бүтээгдэхүүнийхээ элсэн чихрийн хэмжээг тодорхой хувиар багасгаж буй үйлдвэрлэгчид ч бий. Үүнийг л хариуцлагатай бизнес эрхлэгч гэнэ.
ТОМООХОН БИЗНЕСҮҮД ИРЭЭДҮЙН АЖИЛЛАХ ХҮЧНИЙХЭЭ ТООЦООЛЛЫГ 20-30 ЖИЛИЙН ДАРААХЫГ ХАРЖ ТӨЛӨВЛӨДӨГ
-Хүүхэд бол зардал биш. Тэдэнд анхаарлаа хандуулах нь тухайн бизнесийн ирээдүйн тогтвортой байдалтай шууд хамааралтай асуудал байх нь. Та үүн дээр жишээ татаж тайлбарлаж өгөөч?
-Томоохон бизнесүүд ирээдүйн ажиллах хүчнийхээ тооцооллыг 20-30 жилийн дараахыг харж төлөвлөдөг. Ямар эрүүл мэндийн үзүүлэлттэй, хэр ур чадвартай, ямар зан төрхтэй хүүхдүүд төрж, өсөж байгааг тэд анзаардаг. Тийм ч учраас үе хоорондын ялгааны судалгааг эрчимтэй хийж эхэлсэн. Ажил олгогчид одооноос л ирээдүйн ажиллах хүчнээ эрүүл бие бялдартай, сэтгэлзүй нь тогтвортой, чадамжтай хүн байлгахын төлөө хичээх ёстойг ойлгосон.
Хүүхдийн бага насны хөгжил, боловсролд оруулсан 1 доллар эргээд 4 доллар болж үрждэг.
Тэд ирээдүйн ажиллах хүч, хэрэглэгчдээ бэлдэхийн тулд анхаарч байгаа нь энэ юм. Тухайлбал, Монголд 20-30 жилийн дараа бизнесээ оруулж ирэхээр тооцож буй газрууд одооноос НҮБ-ын Хүүхдийн Сангаар дамжуулж агаарын бохирдолтой тэмцэж байна. Тэд ирээдүйд аль зах зээл рүү хүрээгээ тэлэхээ эртнээс төлөвлөж хэрэглэгчдэдээ анхаарч буй явдал юм.
Тэгэхээр манай улсын бизнес эрхлэгчид том зургаар нь харж, хүүхдийн эрхийн төлөө хөрөнгө оруулалт хийх нь зүйтэй. Үүнийг зардал гэж харж болохгүй. Хүүхдийн бага насны хөгжил, боловсролд оруулсан 1 доллар эргээд 4 доллар болж үрждэг гэсэн эдийн засгийн нөлөөллийг тооцсон тооцооллууд байдаг.
-Бизнесүүд хүүхдийн эрхийг ханган ажиллахад зориулсан зарчмыг хэрхэн тодорхойлсон бол. Үүнийг тунхаглаж, дагаж мөрдөх үндсэн шаардлага юунаас улбаатай байсан бэ?
-Ийм зарчмуудыг тодорхойлох ёстой юм байна гэх шаардлагыг хамгийн анх бизнесийн байгууллагууд өөрсдөө тавьсан. Хэн нэгэн эрдэмтэн судлаач, улс төрч үүнийг үүсгээгүй. Бизнесүүд өөрсдөө санаачилгыг гаргасан нь хамгийн чухал. Эхлээд сайн туршлагуудаа цуглуулсан. Тэдгээр нь арван үндсэн хүрээнд хамаарагдаж байв. Мөн хүүхдэд тулгамддаг зөрчлүүд нь бизнесийн хувьд нийтлэг байсан.
Хүүхдийн эрх зөрчигдлөө гэхэд хамгийн түрүүнд төр засгийг чичилдэг байлаа. Гэхдээ бодит байдал дээр хэн хүүхдийн эрхийг зөрчөөд байгаа нь чухал. Мэдээж гэр бүлийн орчинд эрх нь зөрчигдөх асуудал бий. Гэхдээ үүний дараа хамгийн том зөрчил хувийн хэвшилтэй хамааралтай байдаг. Бид 2010 он хүртэл хүүхдийн эрхийн зөрчлийг эцэг эх, төр засагтай холбож байсан. Ард нь хувийн хэвшил хариуцлага хүлээхгүй үлддэг байв. Иймээс хувийн хэвшлүүдийн өөрсдийнх нь санаачилгад тулгуурлан бизнесийн үйл ажиллагаандаа хангаж болох хүүхдийн эрхийг дээдэлж хамгаалах зарчмыг бий болгосон. “Хүүхдийн эрх ба бизнесийн зарчмууд”-ыг батлах ажлын хэсэгт хувийн хэвшлийнхний төлөөлөл оролцсон. Олон улсад уг зарчмыг маш сайн хэрэгжүүлж буй томоохон компаниудыг дурдаж болно. Жишээлбэл, дэлхийн хамгийн том хөрөнгө оруулалтын банк гэдэг Норвегийн тэтгэврийн сангийн банк, Microsoft, Google, LEGO, IKEA зэрэг компанийг нэрлэж болно. Энэ чиглэлд азиас Япон, Солонгос, Тайланд улсуудын бизнесүүд манлайлж байна.
МОНГОЛЫН БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГУУД ХҮНИЙ НӨӨЦИЙН ХЯМРАЛД ОРЧХООД БАЙНА
-Монголд бизнесүүд эдгээр зарчмаас алийг нь түлхүү дагаж мөрдөж байна вэ?
-Монголын бизнесийн байгууллагууд хүний нөөцийн хямралд орчхоод байна. Тиймээс “Хүүхдийн эрх ба бизнесийн зарчмууд”-аас ажилтнууддаа чиглэсэн зарчмыг нь түлхүү хэрэгжүүлж байна. Хувийн хэвшлийн хамгийн том тулгамдаад байгаа асуудал бол хүний нөөцийн хомсдол, ажиллах хүчний дутагдал байна. Бид хуулиараа 3 жил хүртэлх амралтыг жирэмсэн эхчүүдэд олгодог. Гэтэл бизнесүүд гурван жил хүлээх нь ховор. Харин тухайн ажилтан амаржаад богино хугацаанд ажилдаа эргэн орсон ч ажил, амьдралаа тэнцвэртэй авч явах боломжийг нь олгож цалинтай амаржсаны чөлөө олгож эхлээд байна. Тиймээс хүний нөөцийн дутагдалтай байгаа ААН-үүд энэ чиглэлд эрчимтэй арга хэмжээ авч эхлээд байна.
Мөн ажилтнуудынхаа хүүхдүүдэд зориулсан цэцэрлэг ашиглалтад оруулах, ажлын уян хатан цаг, ажлын байраар хангах зэрэг арга хэмжээнүүдийг эрчимтэй хэрэгжүүлж эхлээд байна.
-Тэгвэл манай бизнесийн байгууллагынхан хүч хаяж ажиллах ёстой чиглэлийг та юу гэж харж байна вэ?
-Цахим орчин хөгжсөн энэ цаг үед зар сурталчилгаа, контентууд ямар ч хязгааргүйгээр хүмүүст тэр дундаа хүүхдэд хүрч байна. “Хүүхдийн эрх ба бизнесийн зарчмууд”-ын зургаа дугаарт зааснаар бизнесийн байгууллагууд хүүхдийн эрхийг дээдэлж дэмжсэн маркетинг, зар сурталчилгааг ашиглах хэрэгтэй байдаг.
Та бүхний хийж байгаа контент, сурталчилгаа хүүхдэд зориулсан биш байлаа ч цахим ертөнцөөс хүүхэд олоод үзчихдэг. Тиймээс аливаа зар сурталчилгаа, мэдээллийг цацахаасаа өмнө энийг хүүхэд үзвэл яах вэ гэдгийг бодож тунгаадаг байгаасай.
Энэ зарчимд нэгдсэн бизнесүүд зөвхөн бүтээгдэхүүнээ сурталчлахаа больсон. Харин эсрэгээрээ зар сурталчилгаагаараа дамжуулж хэрхэн эрүүл зөв амьдралыг хэвшүүлэх, байгаль орчноо хайрлаж эрчим хүчээ хэмнэх вэ,зэрэг тогтвортой хариуцлагатай хэрэглээг олон нийтэд таниулан уриалдаг болсон.
Манай улсын компаниуд реклам, зар сурталчилгаандаа жилд дунджаар 50 тэрбум төгрөг зарцуулж байна гэсэн статистик байна. Хэрэв энэ хөрөнгийг бид дээр дурдсан зорилгод нийцүүлэн зарцуулж эхэлбэл энэ нь өөрөө хүүхдийн эрхийг мөн хүндэтгэж байгаа нэг хэлбэр болох юм.
-Эдгээр зарчмуудыг хэрэгжүүлмээр байвч хаанаас, яаж эхлэхээ мэдэхгүй байгууллагууд олон байгаа байх. Энэ тал та бүхэн хэрхэн ажилладаг вэ?
-Бид “Хүүхдийн эрх ба бизнесийн зарчмууд” сэдвээр 100 гаруй сургагч багшийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Дэлхийн Зөн ОУБ-тай хамтран энэ онд бэлдээд байна. Тиймээс НҮБ-ын Хүүхдийн Сангаар дамжуулан бизнесүүд маань сургалт, техник туслалцаа аван хариуцлагатай бизнес болох чиглэлд зорих боломжтой юм.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.