Экологич н.Туяа: Өнөөдөр Баянхонгор аймгийн Жаргалант суманд үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэд дараах гурван хүсэлтийг гаргаж байна. Нэгдүгээрт, Оргил Маунт гэдэг компани 2015-2016 оны хооронд уул уурхайн үйл ажиллагаа явуулаад, тухайн талбайдаа нөхөн сэргээлт хийгээгүй орхисон байдаг. Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөөр өдийг хүрсэн. Энэ бүх нотлох баримтуудаа БОАЖ-ын сайдад хүргүүлсэн. Хоёрдугаарт, тус компанийн 2015-2016 онд олборлосон орлогыг төрийн санд төвдөрүүлэх ажлыг хууль хяналтын байгууллагаар тогтоолгох, шинжээч томилж хууль бус орлогыг хураан авч өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байна. Гуравдугаарт, тус компани шинээр ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан байна. Орон нутгийн иргэдээс өмнөх талбайдаа нөхөн сэргээлтийн ажил хийж, үүний дараа шинэ газар хайгуулын ажил хийх шаардлагыг тавьсан.
Жаргалант сумын иргэд: Уул уурхайн компаниуд иргэдээсээ илүү давуу эрх эдэлж байна. Манай нутаг шиг гол устай газрыг уул уурхайн компаниуд сүйдэж, гол горхины усыг ширгээж байна. Гол ус урсахаа больсон. Уул уурхайн компаниуд гараад явсан тохиолдолд манай нутагт тарваганаас өөр ан амьтан амьдрах аргагүй болсон. Нутгийн иргэд бид маш их гомдолтой байна.