Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан: Монгол Улс элэгний хорт хавдрын өвчлөлийн тоогоор дэлхийд тэргүүлж, ходоодны хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгдэж буй муу статистик байна. Манай улсын насанд хүрсэн хоёр хүн тутмын нэг нь таргалалттай. Хавдар үүсэж буй шалтгаан нь буруу хооллолт, хөдөлгөөний хомстолтой холбоотой гэж ЭМЯ мэдээлж байгаа. Завхан аймагт өнөөдөр 600 гаруй хүн хорт хавдартай болж, үхэлтэй тэмцэлдэж байна. Хоёр хоногийн өмнө байнгын хороон дээр хэлсэн үгийг мушгин гуйвуулах үйл ажиллагаа явагдаж байгаад харамсаж байна. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, эрүүл хэв маягаар амьдрах хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэж заасан. Тэгвэл Эрүүл мэндийн сайдын өнгөрсөн хоёр жилийн ажлын үр дүнг 100 хувь гэж дүгнэсэн байна. Салбарын сайдын орон нутагт хийх ажил Завхан аймагт ямар түвшинд байгаа вэ. Өнгөрсөн хоёр жил нийгмийн эрүүл мэндийг сайжруулахад Завхан аймагт юу хийгдсэн вэ. Аймагт ард түмэн нь соён гэгээрч чадаагүй байхад ажлаа яагаад 100 хувь гэж үнэлсэн бол гэдгийг асуумаар байна.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Бид улсын хэмжээнд элэгний хорт хавдрын эрт илрүүлэг хийх лабораторийг аймаг бүрд байгуулахаар зорьсон. Энэ хүрээнд Завхан аймагт 1,8 тэрбум төгрөгийн өртөг бүхий бүрэн тоноглогдсон лабораторийн төвийг Завхан аймгийн төв эмнэлгийн харьяа байгуулсан. Удахгүй ашиглалтад орно. Мөн нийтийн эрүүл мэндийн чиглэлийн хүрээнд тогтмол сургалт зохион байгуулсан.
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан: Төсвийн мөнгөөр төрийн албан хаагчдыг тураах гэж байна хэмээн мушгин гуйвуулж байна. Орон нутгийн төрийн албан хаагч нарын цалин бага, дээрээс нь цаг наргүй ажилладаг, өвчлөлд өртөмтгий ийм хүмүүс Завхан аймагт олон бий. С.Энхболд сайд та ажлаа тодорхой хэмжээнд сайн хийгээгүйн улмаас миний бие Завхан аймагт нийгмийн эрүүл мэндийг сайжруулах асуудлаар танд хүсэлт тавьсан нь үнэн.