Манай уншигчдаас сэтгэл зүйчтэй ярилцлага хийх санал ирсний дагуу бид та бүхэндээ сэтгэл зүйн “Мөрөөдөл” төвийн зөвлөх сэтгэл зүйч Г.Мягмаржавын /Ph.D/ ярилцлагыг хүргэж байна.
-Монголчуудын
дунд сэтгэцийн хямрал хэр их байгаа
бол?
-Монголчуудын
дунд сэтгэцийн эмгэг өвчтэй хүмүүс бол
байгаа. Ойролцоогоор гуч гаруй мянган
хүн ийм өвчтэй байдаг. Энэ бол өөр
ойлголт. Зүгээр стресс буюу түгшилт,
сэтгэл зовинолтой хүмүүс бол олон байна.
Энэ сэтгэл зовнилоосоо болж тухайн хүн
тавгүй болж, өөрийн зан араншин нь
өөрчлөгдөж болдог ийм сэтгэцийн үзэгдэл.
Энэ нэг хэсэг хугацаанд бий болоод устаж
болно. Хэсэг хугацаанд үргэлжилж ч
болно. Энэ бол нийгэм, эдийн засгийн
байдалтай бас их хамаатай. Ерээд оны
үед оволзсон сэтгэл зүй байсан бол дунд
үед нь гайгүй болж ирснээ одоо дахиад
өөрчлөгдөж байна. Ялангуяа долдугаар
сарын 1-ний үйл явдлаас хойш Монголын
ард түмний сэтгэл зүй өөрчлөгдөж байна.
“Бүтэхгүй, болохгүй байна, болдоггүй
юм байна” гэсэн гутранги үзэл нийгмийн
сэтгэлзүйд давамгайлж байна. Мөн эдийн
засгийн хямрал нэрмээс болж байна даа.
Гэвч энэ нийгэм, эдийн засгийн элдэв
хямралаас хамаарахгүйгээр хувь хүн
өөрийнхөө сэтгэл зүйг удирдаж, хянаж
чаддаг байх ёстой.
-Сэтгэл
зүйчид хандана гэхээр нууцын асуудал
ихээхэн ярвигтай юм шиг санагддаг юм.
Сэтгэл зүйчийн үйлчлүүлэгчийнхээ нууцыг
чандлан хадгалах ёс зүйн асуудал ямар
түвшинд байдаг бол?
-Сэтгэлзүйчид
“үйлчлүүлэгчийнхээ
нууцыг хадгална” гэж заасан тусгай
журамтай байдаг. “Хэнд ч ярихгүй, сонин
хэвлэлд тавихгүй” гэх мэтээр харилцан
тохиролцоно. Ерөнхийдөө бид нийтийг
хамарсан нийтлэг асуудлыг ярина. Жишээ
нь, настай хүмүүс, ганц бие хүмүүс, гэр
бүлтэй хүмүүс гээд тус тусдаа ерөнхий
хандлагатай байна. Түүнээс биш Дорж,
Пагма тэглээ гэж ярихгүй шүү дээ.
-Хэрвээ
хувь хүний нууцыг алдсан тохиолдолд
ямар хариуцлагатай байдаг юм бэ?
-Бизнесийн
хариуцлага л хүлээнэ. Хэрвээ би хэн
нэгэн хүний нууцыг задлаад яриад явбал
дахиж надаар үйлчлүүлэх хүн ирэхгүй.
Гэхдээ
энэ бол их эмзэг асуудал л даа.
-Сүүлийн
үед элдэв үздэг хардаг, лам бөө нар ихсэх
болсон нь сэтгэл зүйчид хийх ажлаа хийж
чадахгүй байна уу гэсэн бодлыг төрүүлэх
юм?
-Сэтгэл
зүй бол тийм амар шинжлэх ухаан биш л
дээ. Сэтгэл зүйч бол хүний хэлж ярьж
байгаа зүйл, үйлдэл, хүнтэй харьцаж
байгаа байдал зэрэгт нь анализ хийдэг.
Өөрөөр хэлбэл хүний дотор талаас нь
гадагш нь онош тавьдаг. Сүүлийн үед
ганцаардсан, ганц бие хүмүүс маш их болж
байна. Дээхнэ үед хүмүүс хамт олны дотор
байж зовлон жаргал, баяр хөөрөө хуваалцдаг
байлаа. Одоо бол ийм системээс гараад
бие даасан, чөлөөт нийгэм рүү ирчихээр
хүмүүс биеэ дааж өөрийн эрхгүй ганцаардаж
эхэлдэг. Тэгээд ганцаардахаараа зарим
нь зурхайч, бөөг эрж хайгаад, үлдсэн
нэлээн боловсролтой хүмүүс нь сэтгэл
зүйчид хандаж байна. Яваандаа аажим
аажмаар сэтгэл зүйч рүү явна л даа.
Зурхайч, үзмэрчид бараг л сэтгэл зүйд
нь бүр ч буруугаар нөлөөлөх зөвлөгөөг
өгч байна. “Чи гурав хоногийн дараа
үхэх юм байна” гээд хэлчихээр хүний
сэтгэл зүйд бүр л муугаар нөлөөлнө биз
дээ. Гэхдээ үнэндээ Монголд мэргэжлийн
сэтгэлзүйчид ховор байна. Байгаа хэд
нь нэгдсэн бодлогоор ажиллахгүй байна.
Тус тусдаа сэтгэлзүйн төвүүд байгуулаад
өөр өөрийнхөө чиглэлээр ажиллаж байна.
Одоогоор энэ чиглэлээр арваад төв үйл
ажиллагаагаа явуулж байгаа.
-Нийгмийн
хөгжлөөсөө шалтгаалаад ганцаардал
залуусын дунд газар авч байх шиг?
-Гадны
өндөр хөгжилтэй орнуудад ганцаардал
маш их газар авсан байдаг. Манай улсын
хувьд
бол одоо дөнгөж эхэлж байна. Ганцаардлын
сэтгэл зүйг арилгахын тулд өөрөө
өөртэйгээ ажиллах хэрэгтэй.. Ганцаардаж
байна гээд хэвтээд байвал ганцаардлаас
гарна гэж байхгүй. Тийм болохоор өөрийгөө
хөгжүүлж, зугаатай байлгах хэрэгтэй
юм. Мөн өөртөө тодорхой зорилго тавих
хэрэгтэй. Зорилгодоо хүрэхийн тулд
өөрийн цагийг нарийн хуваарилж өгөх
ёстой. Хүн ирээдүй, одоо, өнгөрсөн гэсэн
гурван цагаас хоёр системд л амьдарч
байна. Өнгөрсөн үеэ дурсаж байна, ирээдүй
лүүгээ тэмүүлж байна. Гэтэл одоо яаж
амьдраад байгаагаа огт боддоггүй.
Одоогийн байгаа байдалдаа дүгнэлт
хийгээд энэ нөхцөлд яаж амьдрах ёстойгоо
тодорхойлж, өөрөө өөртөө зорилго тавих
ёстой.
-Ганцаардал
нь тэгэхээр орчин үед арай өөр хэлбэрээр
үүсгэгдээд байгаа байх нь ээ?
-Ганцаардаж
байгаа олон шалтгаан байдаг. Залуучуудын
хувьд ханиа сонгоё гэхээр “эмэгтэй хүн
мөнгө санхүүгийн байдлыг хардаг болчихсон
байна. Залуучууд нь болохоор мөнгөтэй
л болохгүй бол эхнэр авч чадахгүй гэж
бодоод “өнөөгийн нийгэмд сайн эхнэр
байхаа больчихжээ” гэсэн нийтлэг
тогтсон бодолтой болсон байх жишээтэй.
Нөгөө талаараа залуучууд маань сэтгэл
дотроо төгс хүнийг төсөөлөн бий
болгочихоод тэр хүнээ л хайгаад яваад
байдаг. Жишээ нь “би цагаан царайтай,
том хар нүдтэй, урт хар үстэй, гоё хоол
хийдэг, сайхан эмэгтэйтэй л сууна” гээд
зорилго тавьчихсан. Тэгээд өнөө
төсөөлөлдөө байдаг хүнээ л хайгаад
байдаг. Мэдээж төгс төгөлдөр хүн гэж
байхгүй учраас өнөөх нь олдохгүй. Тэгээд
төсөөлөл нь нураад эхлэхээр сэтгэл
санаагаар унаж эхэлдэг. Итгэлгүй,
зориггүй болж эхэлдэг. Бас нэг зүйл нь
хүн өөрөө өөрийгөө таньж мэдэхээ
больчихсон байна. Би гэж хэн бэ гэдгээ
мэддэггүй. Нэг залуу эхнэртэйгээ
муудалцаад, найз нөхөдтэйгээ очиж
уулзлаа гэхэд өнөөдүүл нь “монголд
хүүхэн шиг олон юм алга. Болохгүй бол
сал, сал” гэж зөвлөдөг байх жишээтэй.
Тэгэхээр өнөө хүний сэтгэлд энэ үг
шингэж орхидог. “Нээрээ л сайхан сайхан
охид зөндөө байна. Би энэнээс илүү ч
сайхан амьдарч чадна” гэж бодож эхэлдэг.
Гэтэл өнөө хүн маань “БИ”-гээ алдаад
өөрөө сайн дураараа сэтгэлээ хогийн
сав болгож байна аа даа. Сэтгэл гэдэг
уг нь хогийн сав биш шүү дээ.
-Сүүлийн
үед хүүхэд залуусын дунд архи, пиво, тэр
бүү хэл хар тамхинд хүртэл донтох байдал
их гарч байна гэж ярих боллоо. Энэ нь
сэтгэл зүйтэй холбоотой байдаг байх?
-Донтох
бол үйл ажиллагааны сэтгэхүйн давтамжийг
хэлдэг. Тэр давтамж нь үүссээр байгаад
хэвшил зуршил болоод түүн лүүгээ
тэмүүлэхээс өөр аргагүй болдог. Энэ нь
түрүүний хэлсэн нийгэм, эдийн засаг,
хувь хүнтэй холбоотой. Гэхдээ Монголын
нийгэмд аливаад донтохгүйгээр өөрийнхөө
үйл ажиллагааг зохицуулаад явж байгаа
залуус олон байна. Ганцаардлаас гарах,
архи, пиво зэрэг аливаа муу зүйлд
донтохгүй байх хамгийн зөв арга зам нь
залуу насанд сурах чиглэлийг эрхэм
болгох ёстой. Сүүлийн үед анзаараад
байхад оюутнууд ерөөсөө сурахаа
больчихож. Тэгээд л “чөлөөт цагаа яаж
өнгөрөөх вэ” гэсэн л хүмүүс. Гэтэл бид
нар чинь үүрийн дөрвөн цаг хүртэл
хичээлээ хийчихээд, өглөө найман цагт
босоод хичээлдээ явдаг байлаа шүү дээ.
Одоо бол тийм зорилго байхгүй. Сургуулиудын
сургалтын чанар ч буурч. Сайн, муу сурлаа
гэхэд ялгаа ч байхгүй болчихож. Гэхдээ
сургуулиасаа үл хамаараад оюутан хүн
өөрөө өөрийгөө дайчилж, англи хэл сурч,
мэргэжлээ дээшлүүлж яагаад болохгүй
гэж. Мөн залуу насанд өөрийнхөө авъяасыг
хөгжүүлэх хэрэгтэй. Урлаг соёл, спорт
аль ч төрлөөр байж болно шүү дээ.
Гуравдугаарт манай эцэг эхчүүдэд их
асуудал байна. Хүүхдүүдээ анхаардаггүй,
өөрсдөө муу занд сургадаг. Нэг малчин
айлын хүүхэд гэхэд л жилд хоёр сая төгрөг
зарцуулж сурч байна. Тэгээд өөрсдөө
тэнд хоосон байж байдаг. Гэтэл энд ирсэн
хүүхэд нь сурч байгаа эсэхийг мэддэггүй.
Нөгөөдүүл нь энд ирчихээд баардаад л.
Сая намайг Увс ороход тэнд их сургууль
төгссөн малчид дүүрэн байна. Их сургууль
төгссөн малчин бол малаа ухамсартай,
сайн малладаг байх л даа. Гэтэл дөрөвдүгээр
анги төгссөн хүн магадгүй түүнээс ч
илүү дадлага туршлагатайгаар малаа
малладаг байх шүү. Тэгэхээр ингэж сурах
хэрэг байна уу, үгүй юу. Ийм учраас эцэг
эхчүүд хүүхдээ хэрэгтэй зүйл рүү нь
чиглүүлж өгөх ёстой юм.
-Залуус
стрессээ
тайлж байна гээд цэнгээний болон уушийн
газар суух нь элбэг. Ингэлээ гээд стресс
тайлагдах уу?
-Архидалт
бол
стресс тайлах арга яавч биш. Дээр хэлсэн
аргуудаас хэрэглэх хэрэгтэй. Хэрвээ
хүн өөрөө архинд эсвэл пивонд хэт дурлаад
байгаагаа мэдээд байна гэдэг бол донтсон
гэсэн үг. Мэдэж байвал аль болох хурдан
л түүнээс гарах хэрэгтэй. Өөрийгөө татаж
авах хэрэгтэй. Сэтгэл зүйчид хандаж
зөвлөгөө аваад бааранд хоёр цаг болохын
оронд сэтгэл зүйч дээр очоод хорин минут
болоод гарахад шал өөр зүйл сонсоно
доо.
-Хавар
болохоор хүмүүс “хаврын синдром” гэж
ирээд ярилцдаг. Энэ хэр үндэслэлтэй вэ?
-Байгалиа
дагаад хүний зан араншин, дотоод сэтгэл
өөрчлөгдөнө. Хүний сэтгэл зүй тогтворгүй
шүү дээ. Уултай газрын хүмүүсийн сэтгэл
зүй өөр. Ууртай догшин, ширүүн байх. Говь
талын хүний сэтгэл зүй бас өөр. Үүнтэй
адил улирлаа дагаад хүний сэтгэл зүй
өөрчлөгдөнө. Гэхдээ энд хэт авталгүйгээр
хүн байгальтайгаа зохицоод, даван
туулаад явдаг учиртай. Насны онцлог бас
байна л даа. Гэхдээ ийм түр зуурын сэтгэл
зүйн өөрчлөлт нь өвчинд хүргэнэ гэж бол
байхгүй.
-Сэтгэл
зүйн огцом өөрчлөлтийн үед хүн ямар
арга хэмжээ авдаг ёстой вэ?
-Хүнд
сэтгэл зүйн огцом өөрчлөлт бий болоод
нүүр нь улайгаад, гар нь салгалах мэтээр
илэрвэл тэр байдлаасаа гарах олон арга
байдгийг бодох хэрэгтэй. Нэгдүгээрт,
уртаар амьсгаа авч болно, тоо тоолж, ийш
тийш хөдлөөд явж болно. Ярианыхаа сэдвийг
өөрчилж болно. Нойр хүрэхгүй байвал
зууг дээрээс
доош нь, эсрэгээр нь тоолж болно. Сайхан
байгалийг төсөөлөн бодож болно. Энэ мэт
аргуудыг сэтгэл зүйчээр заалгаж аваад
тийм өөрчлөлтөөс хурдан гардаг байх
хэрэгтэй. Тэгэхгүйгээр тухайн байдалдаа
хэт автаад байж болохгүй л дээ.
-Гэр
бүл салалт сүүлийн үед ихсэх хандлагатай
болжээ?
-Гэр бүл салалт ихсэж байна. Гэхдээ гэр
бүлийн нарийн ширийн асуудал их байна.
Аль аль талдаа л анхаарах зүйл их байна.
Эрчүүд маань яах аргагүй сүүлийн үеийн
өндөр боловсролтой, чадалтай эмэгтэйчүүддээ
гологдож байна. Эмэгтэйчүүдийн эрхийг
хамгаалах байгууллагууд байна.
Эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалж
байна, эрхийг нь хамгаалж байна. Зөв.
Гэхдээ түүнээс гадна эмэгтэй хүнийг
сайхан ээж, сайн эхнэр болгох талын
хүмүүжил дутаж байна. Бид нийгэмд иргэн
бэлтгэж өгөх ёстой. Сайхан ээж, сайн
аав, ах дүүг бэлтгэж өгөх ёстой. Иргэнлэг
болгож хүмүүжүүлэх асуудал дутагдалтай
байна, нийгэм талаасаа. Зарим эмэгтэйчүүд
сүүлийн үед гэрийн эзэгтэй байх үүргээ
хүлээж чадахаа больсон нь харагдаж
байна. Нөхрөө ажилдаа явсан хойгуур нь
эхнэр нь гадуур найз нөхөдтэйгээ уулздаг.
Орой нөхөр нь ядраад гэртээ ирэхэд нь
өөдөөс нь “найз нь өнөөдөр оройтно.
Өөрөө хоолоо хийгээд идээрэй” гэсэн
эхнэрийнх нь мессеж, хоосон гэр угтах
жишээтэй. Залуу гэр бүлүүдэд ийм асуудал
их тулгарах боллоо. Энэ мэт жижигхэн
зүйлүүдээс үл ойлголцол үүсч, гэр бүл
салах нь ихсэж байна.
-Гэр
бүлээ аварч үлдэхийн тулд яах ёстой гэж
та үзэж байна?
-Зохицож
амьдрах хэрэгтэй. Нэгэнт гэр бүл болсон
бол. Зөрчил гарлаа гэхэд аль болох тайван
замаар асуудлыг шийдэж, харилцан буулт
хийж өнгөрөөж сурах хэрэгтэй. Хүлээцтэй.
Мөн бие биедээ маш их хүндэтгэлтэй
ханддаг байх хэрэгтэй. Аяга цай хийж
өглөө гээд тэр эмэгтэй боол болчихгүй
шүү дээ. Эхнэрийнхээ хийсэн хоолыг голж
суухын хооронд хичнээн амт султай байсан
ч гэсэн “яасан сайхан амттай хоол вэ”
гээд амтархаад идэхээр хараад баярлаад
сууж байгаа нөхөртөө зориулж маргааш
нь илүү сайхан хоол хийхийг хүсдэг байх
жишээтэй. Ингэж зохицох байдал манай
гэр бүлүүдэд дутагдаж байна. бие биедээ
түшиг болоод амьдарч байгаа олон сайхан
гэр бүл байна. гэхдээ залуу гэр бүлүүдэд
энэ байдал дутагдаж байна.
Телевизээр явж байгаа зарим нэгэн сэтгэлзүйн зөвлөгөөг шүүмжилмээр санагддаг юм. Гэр бүлийн асуудлыг хэт их ярьдаг. Тэрэн дотор авах юм бий. Гэхдээ гэр бүлийн хоорондын харилцаанд сөргөөр нөлөөлж болзошгүй зүйлийг ярьж байгаа нь харагдах юм. Жишээ нь, нууц амрагийн талаар. Нууц амрагтай байх ёстой юу үгүй юу гээд л телевизээр мэтгэлцээд байх жишээтэй. Зарим нь байх ёстой, ёсгүй гээд л. Энэ бол телевизийн сэтгэл зүй биш байхгүй юу. Хүн лүү хандах ёстой сэтгэл зүйг нийгэм рүү хандуулж буруу мэдээлэл явуулаад байдаг. Хувь хүн болгонд хувьчилж ярих ёстой асуудал болохоос биш нийгэмд зарлаад байх асуудал биш. Тэгэхээр өнөө байх ёсгүй асуудал нь байвал зүгээр ч юм шиг, байдаг л юм гэсэн бодлыг төрүүлж өгч байгаа юм. Ингэж тавьж байгаад би хувьдаа их эмзэглэсэн.
-Эмэгтэйчүүд
маань яг 35-40 насны хооронд их эмзэг үе
дээрээ гэр бүлээсээ салах нь сэтгэл
зүйн хувьд томоохон цохилт болж байх
шиг?
-Судалгаанаас
харахад эмэгтэйчүүд
28-30 насандаа, эрэгтэйчүүд 40-49 насандаа
нууц амрагтай болж, гэр бүлийн тогтворгүй
харилцааг үүсгэдэг гэсэн судалгаа
байдаг л даа. Эмэгтэйчүүдийн хувьд
“манай нөхөр нууц амрагтай болчихлоо,
ингээд байна, тэгээд байна” гэж л санаа
зовдог болохоос энэ байдлаас яаж гарах
вэ гэж боддоггүй. Ямар ч асуудлаас гарах
арга зам байж л байдаг. Тэгээд гарахын
тулд хэн нэгнийг буруутгах бус, харин
өөрөө өөрөөсөө гарах арга замаа хайх
хэрэгтэй. “Чи л нууц амрагтай болсон,
чи тэгсэн” гэж хүн рүү бурууг чихэх
хэрэггүй. Түүнчлэн нэгэнт салсан бол
урьдынхаа амьдралыг хэт их санан
мөрөөдөж, гиюүрч суух хэрэггүй. Ирээдүй
лүүгээ итгэлтэй харж, шинэ амьдралаа
өөрийн гараар цогцлоох хэрэгтэй. Цаг
хугацаа буцдаггүйтэй адил хүний амьдрал
ч бас ухрахгүй шүү дээ. Тийм болохоор
урагшаа тэмүүлж, зорилгоо тодорхойлж,
өөрөө өөрийгөө дайчилж, өөрөө өөртөө
итгэж амьдрах хэрэгтэй юм.
-Гадаадад
гарч ажил эрхлэх боллоо гэхэд дандаа л
ганцаараа явна. Гэтэл тэнд очоод
сэтгэлзүйн өөрчлөлт, ганцаардалтай яах
аргагүй нүүр тулна. Энэ тохиолдолд
хэрхэн даван туулах ёстой байдаг бол?
-Би
гадаадад нэлээн
хэд явж, гадаадад ажиллаж байгаа хүмүүстэй
уулзаж байсан. Тэнд сэтгэлзүйн өөрчлөлт
яах аргагүй бий болдог юм билээ. Түүнийгээ
давж гарч байгаа хүмүүс ч байна, давж
гарч чадахгүй буруу тийш эргэж байгаа
хүмүүс ч байна. Нэг жишээ хэлэхэд,
гадаадад ажиллахаар гарсан нэг залуу
тэнд очоод, орой бүр ажлаа дуусгаад
байрандаа ирээд нэг шил шар айраг уугаад
унтдаг байж л дээ. Тэгсээр байгаад гурван
жил болоод, Монголд ирсэн чинь яг л нөгөө
шар айргаа л уухгүй бол унтаж чадахгүй
байдалд хүрсэн байна. Зарим хүн өөрийн
сэтгэл доторх хоосон зайгаа нөхөхийн
тулд маш их мөрийтэй тоглодог юм билээ.
Зарим нь гиюүрээд суугаад байдаг. Тэгээд
зан аашинд нь ч өөрчлөлт гарсан байдаг.
Гадагшаа гарсан хүмүүст нэгдүгээрт,
сэтгэлзүйн өөрчлөлт, хоёрдугаарт биеийн
буюу бэлгийн харилцааны өөрчлөлт гарч
байна. Тэгэхээр энэ өөрчлөлтийг даван
туулж, элдэв муу донд автахгүйн тулд
залуус маань нэгэнт л зорилго тавьж
тэнд очсон бол богино хугацаанд зорилгодоо
хүрээд хурдан буцаж ирж, хэвийн байдалдаа
орох хэрэгтэй. Миний бодож байгаагаар
бол гурван жилээс дээш байгаад бол ер
нь дэмий юм. Уг нь гэр бүлтэйгээ л явах
ёстой юм. Ер нь хүн аливаа сэтгэл санааны
өөрчлөлтөнд орохгүйн тулд ямар нэгэн
зүйлд донтохгүй байх хэрэгтэй.
Өөрөө өөртөө өндөр шаардлагатай байх хэрэгтэй. Цагаа маш нарийн хуваарилж, өөртөө сул чөлөөтэй, гиюүрч суух цаг гаргахгүй байх ёстой. Жингээ хасна, англи хэл сурна гэх мэтээр өөртөө зориулсан программ гаргачихаад яг тэр чиглэлээрээ ажиллах хэрэгтэй. Гурван сар хэртэй мөрдөхөд хэвшил болно. Түүнээс биш нэг долоо хоног, нэг сар болоход хэвшихгүй л дээ. Ер нь Монголоос явахдаа “хэрвээ надад илүү цаг гарвал би энийг хийнэ” гээд бэлтгэж явах хэрэгтэй. Мөн сэтгэл санааны хувьд бэлтгэж “Би ганцаардана, надад хэн ч туслахгүй, чөлөөт цаг гарвал би ингэнэ” гэх мэтээр сайтар бэлтгэлтэй явах хэрэгтэй.
Харин нэгэнт гадаадад гарчихсан бол эргэж гиюүрч өөрийгөө сэтгэл санааны хувьд дарамтлах хэрэг байхгүй. Гэрийнхнийгээ байнга бодоод л, сэтгэл санааны хувьд хэцүү байдалд байгаа бол тэр хүн буцаж явах хэрэгтэй. Эс тэгвэл сэтгэл санааны хувьд өвчтэй болно. Өвчтэй болоод ирсэн хүмүүс ч байна. Тийм учраас өөрийгөө маш сайн удирддаг байх хэрэгтэй. Тэгж л өөрийгөө захирч байж зорьсон зорилгоо биелүүлнэ. Эс тэгвэл цаг хугацаагаа дэмий алдаад байх хэрэггүй.
Уг нь бол гадаадад байгаа Монголчуудын дунд сэтгэлзүйчид ажиллаж, тэнд хүмүүсийн сэтгэлзүйд ямар өөрчлөлт гарч байгааг ажиглаж, тэдэнд тусалж дэмжиж, зөвлөгөө өгч байх ёстой юм.
-Сонирхолтой
ярилцлага өгсөнд баярлалаа.
-Баярлалаа.
Ярилцсан О.Ариунбилэг / ariunbileg@gogo.mn/