-Нүүрсний үнэ нэг тонн нь 80 мянган төгрөгт хүрч гэр хорооллын иргэдэд нэлээд хүндрэл учруулсан билээ. Хэдхэн хоногийн өмнө нүүрс түлээ шатахууны үнэ буухгүй, хямдрахгүй энэ хэвээр байна гэж байсан ченжүүд нүүрснийхээ үнийг хямдруулжээ-
Энэ сарын 5-ны өдрөөс эхлэн "Портер" маркийн машины нэг тэвш нүүрс 170-аас 120 мянган төгрөг болон буурч шуудай нүүрс 1200 төгрөг, "Зил-130" маркийн машины тэвш нүүрс 230 мянган төгрөг болжээ. Ямар шалтгаанаас болжнүүрсний эрэлт хэрэгцээ ихэсдэг талаар "Цайз"захын ченж Ч. Мягмаржаргалтай ярилцлаа.
-Ямар шалтгаанаас болж нүүрсний үнэ хямдрах болов оо?
-Өвлийнхөө түлшийг бэлтгэх гэсэн иргэд их байгаагаас болж өдөрт хоёр машин нүүрс зарж байна. Өнгөрсөн сараас эхлэн үнэ нь нэмэгдээд байсан нүүрс нэг машин нь 50 мянган төгрөгөөр буурсан. Үнэ нь хямдрах болсон шалтгаан нь томоохон уурхайнуудаас их хэмжээгээр нүүрс ирж байгаатай холбоотой юм. Мөн нүүрс олборлодог томоохон орд газартай хүмүүс вагоноор нь оруулж ирж ченжүүдэд хямдхан зарж байгаа болохоор үнэ нь хурдан буурсан.
-Цаашид үнэ нь дахин нэмэгдэх үү?
-Бараг нэмэгдэхгүй байх гэж бодож байна. Өмнөх жилүүдийн өдийд нүүрс болон модны үнэ нэмэгддэг байсан. Энэ жил эсрэгээрээ үнэ нь буураад байгаа болохоор хүмүүс хямд байгаа дээр нь өвлийн түлшээ их хэмжээгээр бэлдэж байгаа. Үүнээс шалтгаалан нүүрс авах хүмүүс ховордож үнэ нь дахин нэмэгдэхгүй байх гэсэн таамаг ченжүүд гаргаад байна.
-Модны үнэ буураагүй байгаа юм уу ?
-Хяналт шалгалт их гарч байгаа болохоор түлээний мод бага орж ирж байгаа. Үүнээс болж үнэ нь буурахгүй байна. Нэг шуудай мод 1300-1500 төгрөг "Портер" маркийн машинд ачсан мод 120 мянган төгрөг байна.
-Нууц биш бол сарын орлого чинь хэдэн төгрөг вэ?
-Би сардаа бараг 800 мянган төгрөг олдог. Сайн танилтай болохоор вагоноос буулгаж байгаа нүүрсийг хямдхан ямар ч хоггүй нүүрс авдаг. Энд ирээд зогсход хурдан зарагддаг юм. Түүнээс биш хогтой нүүрс бол хүмүүс бараг авахгүй гурван өдөр зарагдахгүй зогсдог. Өөрийн гэсэн унаатай хүмүүст нүүрс зарах их ашигтай байдаг.
-Энд зарагдаж байгаа утаагүй шахмал түлш борлуулалт муу гэж сонслоо?
-Боломжийн үнээр зарагдаж байгаа ч иргэд шахмал түлшийг бараг ав-даггүй. Учир нь илч тааруухан ноцолт удаан үнс их хольсон байдаг юм. Энд шахмал түлш хийгээд зардаг олон хүн бий. Тэд эхнээсээ шахмал түлш зарахаа болиод байгаа.
Э.Хүрэлбаатар