Өглөө бүр 06:00 цагт нар мандахтай зэрэгцээд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хөл бөмбөгийн талбайд дасгалжуулагч Л.Саруулбат тэргүүтэй фитнессийн багш нар фитнессийн үнэгүй хичээл зохион явуулж байна. Гурав дахь өдрөө үргэлжилж буй энэ хичээл хүн болгонд нээлттэй бөгөөд өнөөдөр өглөө л гэхэд 200 гаруй хүн цуглажээ.
Найман настай балчраас наян настай буурал хүртэл хэн ч болов ирж оролцох боломжтой. Нялх үрсээ салхилуулангаа дасгал хийж байгаа ээжүүд ч байна. Бяцхан нохойтойгоо ирчихсэн, нохой нь эзнээ дагаад гүйж байгаа харагдана.
Цугласан хүмүүсийн биеийг халаах зорилгоор эхлээд талбай тойруулж гүйлгэнэ. Жаахан хоцроод ирсэн хүмүүсээ багш нар “Бидэнтэй нэгдээрэй, эгнээнд ороод гүйгээрэй!” хэмээн уриална. Ингээд биеэ халаасны дараа 10, 10-аар нь эгнээ үүсгэж дасгалаа эхлүүллээ. Дасгалжуулагч Л.Саруулбатаас гадна фитнесс, бодибилдингийн дөрвөн багш тус бүрдээ хүмүүстээ анхаарал тавьж, хийж чадахгүй байгаа дасгалыг нь зааж сургаж байлаа.
Дасгалжуулагч Л.Саруулбат “Суултаа зөв хийхгүй бол хоёр өөр өгзөгтэй болох вий” хэмээснээ эмэгтэйчүүддээ хандан “Та нар энэ дасгалыг сайн хийх юм бол нөхөртөө дэндүү их таалагдана” гэж хошигнов.
Дасгалжуулагч Л.Саруулбат нь Дэлхийн болон Азийн бодибилдингийн аварга шалгаруулах тэмцээнээс тус бүр хүрэл медаль хүртэж байсан бөгөөд Монгол Улсын дараалсан долоон удаагийн аварга, Бодибилдингийн олон улсын хэмжээний мастер цолтой.
Тэрбээр хичээлээ эрч хүчээр дүүрэн эхлүүлсэн бөгөөд ирсэн хүмүүсээ идэвхжүүлж, уриалахын зэрэгцээ дасгалаа яаж хийвэл илүү үр дүнтэй, хоол хүнсэндээ хэрхэн анхаарах талаар зөвлөгөө өгч байв. Л.Саруулбат “Бид бүгдээрээ чадна. Гэдсэнд байгаа тэр "юмыг" чинь арилгана” хэмээн дахин дахин урамшуулж, идэвхжүүлж байв.
“Алхаж байх үед хөлөө өндөрт өргө, гараа ингэж сав, гараа зөв савснаар “авгай мах” /гарын булчингийн хэсэг дэх илүү мах/ арилдаг. Би чинь “авгай мах”, гэдэснүүдтэй л байнга “харьцдаг” хүн шүү дээ” гэв. Мөн “Өөрийгөө хуурахгүй шүү, зөв хийнэ шүү!” хэмээн олныг уриална.
Тэрбээр “Жин хасах тийм хэцүү биш. Бид зүгээр л хүнсээ өөрчилж чадвал сайн үр дүнд хүрнэ. Гэрийн чинь бүх хүнс эрүүл байх ёстой” гэлээ.
Дасгалжуулагч Л.Саруулбат "Таны гэдсэнд маш их бохирдол байгаа. Буяны тарга биш шүү" гэв
Түүний гэргий дасгалжуулагч Ч.Болорцэцэг суултын дасгал зөв хийх техник заалаа. Харин дасгалжуулагч Л.Саруулбат “Суултаа зөв хийхгүй бол хоёр өөр өгзөгтэй болох вий” хэмээгээд эмэгтэйчүүддээ хандан “Та нар энэ дасгалыг сайн хийх юм бол нөхөртөө дэндүү их таалагдана” гэж хошигнов.
Л.Саруулбат “Бидний амьдарч байгаа байр гоё. Бидэнд машин байна. Банкны зээлээ төлж байна. Амьдралд олон асуудал байдаг ч бид нэг л зүйлийг мартдаг. Тэр бол эрүүл мэнд. Таны гэдсэнд маш их бохирдол байгаа. Буяны тарга биш шүү. Үнэнтэй нүүр тулах уу? Окей! Бид чадна аа!” хэмээн уриална.
“Дасгал хийж чадахгүй байна гэдэг тийм ч ичмээр зүйл биш. Хажуу талынхаа хүмүүсийг битгий хар. Тэд чинь чамтай л адилхан” гэв.
Тэд хөл хорионы үед буюу өнгөрсөн гуравдугаар сард Фэйсбүүкт “Үнэгүй фитнесс” бүлгэм нээгээд фитнессийн хичээлийг цахимаар явуулж эхэлжээ. Ингэснээр тэдний Fitness.mn хуудсаар явуулдаг гэртээ хийж болох фитнессийн дасгалыг хүмүүс лайваар үзэж дагаж хийх боломжтой болсон байна. Өдгөө Монголдоо төдийгүй дэлхийн олон орноос монголчууд лайв үзэж, дасгалаа дасгаж хийдэг болжээ.
Харин Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх үнэгүй фитнессийн хичээл сэрүүн ортол буюу аравдугаар сарын дунд хүртэл өглөө болгон явагдах бөгөөд хүссэн хүн бүрт нээлттэй гэнэ.
Дасгалжуулагч Л.Саруулбаттай ярилцсаныг дараах бичлэгээс үзнэ үү.