Ц.Гэлэгжамц гэдэг хүнийг бөхөөс ангид үзнэ, түүнтэй бөх ярихгүйгээр огт өөрийг хүүрнэнэ гэвэл эндүүрэл мэт санагдана.
Учир нь энэ хүн орь залуугаасаа бөхөд ойр байж тэр хувь заяаг нь түшсэн юм уу монгол бөхийн аугаа ертөнцтэй хөл нийлүүлэх болж. Өөрөө ярьж байна лээ л дээ: -Монголчууд бөхөө дээдэлдэг. Бөх хүнийг бусдаас илүүд үздэг. Миний хувьд тийм л нэгэн. Аймгийнхаа Ж.Чойжилсүрэн арслан зэрэг том бөхчүүдтэй ч дотнохон байсан нь бөх сонирхогч байхад эхлээд нөлөөлсөн байх. Тэгээд бас амьдралдаа онцгой учралаар Монгол Улсын нэртэй аварга “Буур” хэмээх Жамъянгийн хүргэн болж бөхөд зайгүй гэхээр ойртсондоо. Хожимоо хоёр хүү минь бөх болсоон гэж...
Энэ яриаг сонссон хүн “Аан даян аварга Г.Өсөхбаяр, улсын харцага Г.Батбаяр нарын аав байх нь” гэж ойлгох байх. Ингээд Гэлэгжамц гуайтай хийсэн бэсрэгхэн ярилцлага толилуулъя.
БӨХИЙН ЗАЯА БУЯНААР ХОЛБОГДСОН ГЭР БҮЛ
-Нэгэнт тантай уулзсаных яаж яваад даян аваргын хүргэн болсон юм бэ гэдгийг эхлээд сонирхох гэсэн юм?
-1959 онд юм даа. Би Ихтамир суманд МААМС-д ерөнхий нягтлан байлаа. Энэ үед “Буур” Жамъян гэдэг аваргынх нүүж ирсэн сураг гарч байв. Манай аав Цэвээн бөхөд хорхойтой, морь цоллочихдог хүн байсан. Тэгтэл аав нэг өдөр манайд нэг том хүнтэй орж ирлээ. “Энэ хүн Жамъян аварга гээч. Миний хүү танилц” гэж байна. Танилцлаа. Тэр хүн өрөөтэй шатар харчихаад “Чи шатар тоглодог юм уу. Манайд очиж шатардаж байгаарай. Өнөөдөртөө хоёр өвгөн жаахан халаалттай явна” гэлээ.
Тэгээд яахав. Настай бөх хүн гэж хүндэтгээд хааяа тэднийд очиж шатар өрдөг болов. Энэ маань миний амьдралд азтай хувь зохиол байсан юм. Сүүлдээ аваргынд орох гарах маань олширсоор байгаад ганц охинтой нь танилцчихсан. Удалгүй Ж.Насантогтохтойгоо гэр бүл болж билээ. Түүнээс хойш 55 жил өнгөрч байна.
-Та чинь уг нь Эрдэнэмандалынх гэдэг билүү?
-Тийм ээ. Сургууль төгсөөд л өөр өөр сум дамжин ажилласан олон нутагтан. Ихтамираас эхлээд Цахир, Тариат хоёрыг нийлж байх үеэс Тариатад долоон жил боллоо. Дараа нь Батцэнгэлд очсон. Бас Чулуутад ч багахан хугацаанд ажилласан. ХАА-д л хөдөлмөрлөх үеэ өнгөрөөж тэтгэвэртээ гараад малчин болж үзэв дээ.
-Танай хоёр хүү Г.Өсөхбаяр, Г.Батбаяр нар Батцэнгэл сумаар дуудуулж барилддаг. Гэтэл эцэг, эх хоёр нь өөр өөр сумынх байдаг нь сонин л санагддаг?
-Хоёр хүү минь Батцэнгэлд төрсөн. Тэгэхээр унасан газар, угаасан ус гэдэг үүднээс тэгж цоллуулдаг. Өсөхөө, Батаа хоёрыг манайх гэх нь байдаг. Эрдэнэмандалынхан аавын тал гээд. Цахир ээжийнх гэх жишээтэй. Бид хоёр Тариатад байхдаа таван охинтой болсон. Харин Батцэнгэлд хоёр хүү дараалж гарсан юм.
-Эхний үед тийм олон охинтой болж байхад хүү төрөөсэй гэсэн бодол бас байсан байх даа...?
-Өө тийм бодол байлгүй яахав. Хадам өвгөн ч хүү удмаа харахсан гэдэг л байсан байх. Тэгээд Лу гүний Вандан аваргын нутагт ирээд хоёр хүүтэй болоход бид бүгд л баярласан даа.
Н.ЖАМЪЯН АВАРГААР САЙХАН БӨХИЙГ ТӨСӨӨЛЖ БОЛНО
-Танай хадам “буур” Жамъян гэж ер нь ямархуу эр хүн байсан бэ?
-Би 1973 онд “Буур аварга “гэдэг ном бичсэн. Тэр ном маань гурав дахиа хэвлэгдсэн. Номыг уншсан хүн зүгээр болж гэж урам өгч байсаан. Тэр нь миний сайных биш байх. Гол нь тэр сайхан хүний тухай яг байснаар нь буулгасан болохоор ямар хүн байжив гэдгийг мэдэхэд дөхөмтэй болсон биз. Одоо бодоход монгол эр хүнийг тэр дотор бөх хүнийг манай хадам өвгөнөөр төлөөлүүлэхэд болох юм шиг санагддаг. Бөх хүн гүндүүгүй, их ноён нуруутай, даруухан, үнэнч шударга, олон таван зангүй тийм л байх учиртай. Тэгвэл манай өвгөн яг л тийм нэгэн байсан даа. Хүний сайхан чанар бүхнийг л өөртөө шингээсэн хүн гэж би хэлнэ.
-Хэлэх дуртай үг, яриа нь бас сонин байх болов уу?
-Төр засаг, түмэн олондоо тус дэмтэй, аливаад үнэнч хандаж яваарай л гэж бидэнд дандаа захьдагсан. Өөрийн нь амьдрал туулсан зам нь тийм юм. Ер нь их эршүүд хэрнээ өр зөөлөн хүн байж дээ.
-Таныг охинтойгоо “учир ургууллаа” гэдгийг мэдээд өвгөн анх юу хэлсэн бэ?
-Яг надад хандаж юу хэлснийг одоо санах юм алга. Манай аав тэднийд охины нь гуйж очсон байдаг юм. Тэгэхэд “Ашгүй дээ. Төлөв томоотой хүний хүүтэй нийлэх нь л” гэж хэлсэн байдаг юм. Ер нь ч олон юм ярьдаг хүн биш юм чинь. Хөөрхий хадам өвгөнтэйгөө аль ч суманд хамт явж 20 жил болсон доо. Өвгөн маань наян насыг зооглож 1979 онд бурхан болсон.
-Та Н.Жамъян гуайн наадамд барилдаж байхыг харсан уу?
-Өвгөн 1946 онд 47 настайдаа улс хувьсгалын 25 жилийн ойгоор барилдаж шөвгөрснөөсөө хойш барилдаагүй болохоор би барилдахыг хараагүй л дээ. 1961 онд юм уу даа. Ахмад бөхчүүдийн барилдаанд нэг гарсан гэдэг юм. Өвгөн Б.Түвдэндорж аварга хоёр их найз. Би нэг сонин тохиолдол хэлье. Манайх 1967 онд хотод нүүж ирээд Толгойтод байдаг байлаа. Тэгэхэд Түвдэн аварга чехийн улаан мотоцикльтой очсонсон. Хоёр өвгөн нэлээд халчихаад хадам өвгөнийг гэртээ аваачиж ярьж хононо гээд хоёул сундлаад явсан. Тэгэхэд дугуй хавиас гал гялалзаад одож билээ. Мань хоёр үүнийг огт тоогоогүй. Хожим нь сонсоход дугуй нь обудаараа хар замтай харшаад байсан юм билээ.
ӨСӨХБАЯРЫГ ӨВӨӨ НЬ ИХ ТООДОГ БАЙЖЭЭ
-Өсөхөө багадаа ямар хүүхэд байсан бэ?
-Дөрвөн кило 800 грамм жинтэй том хүү төрсөн юм. Өсөхөө ер нь их томоотой, хөдөлгөөн аажуутай, үг дуу цөөтэй хүүхэд байж өссөн. Одоо тэр зан чанар нь хадгалагдаад яваа санагддаг. Харин дүү Г.Батбаяр арай л хөдөлгөөнтэй дөө.
-Жамъян гуай Өсөхөөг юу гэж хэлдэг байв даа?
-Уг нь гайгүй бөх болох магадгүй. Харин хорь хүрэхээс наана барилдуулах хэрэггүй дээ. Хэрэв олигтой барилдамгүй бол заавал бөх болгох гээд яахав гэдэг л байсан. Өвгөн их хүлээцтэй хүн болохоор наадах чинь бөх болно шүү гэж барин тавин хэлээгүй л дээ. Өвөөгийнх нь хэлснээр Өсөхөөг 20-той л барилдуулсан. Тэгээд 1993 онд аймгийн 70 жилийн ой болж “Буур” Жамъян аваргын нэрэмжит барилдаан гэж хийлээ. Тэндээс л Өсөхөө маань зодоглох болсон. Тэр барилдаанд дөрөв даваад тавд Ц.Цэрэнпунцагт унасан. Дараа нь Цахир сум дахин байгуулагдаж наадмаа хийхэд очоод түрүүлсэн. Хорьтойдоо сумын заан болов.
-Үүнээс урьд “Алдар” нийгэмлэгт ирчихсон байсан биз дээ?
-Тийм ээ. 1992 онд “Алдар”-т харьяалагдах болсон. Тэгээд 1994 онд цэргийн наадамд И.Доржсамбууг түрүүлэхэд үзүүрлэсэн. Цэргийн заан болов. Тэр жилээ улсын наадамд барилдахад нь би арай эрт юмдаа, гэвч горьдож л суулаа. Тэгсэн гурав даваад дөрөвт Ж.Намжилдоржид унасан. Тэр жил бас манай аймгийн наадам үер усны улмаас хойшилчихсон байсан болохоор би Өсөхөөг аваад очлоо доо. Тэнд түрүүлж аймгийн арслан болов. Бас дараа жил цэргийн наадамд түрүүлсэн. Энэ эрчээрээ мөн жилээ улсын наадамд долоо давж улсын заан цол хүртдэг юм. Өмнө нь улсын аварга шалгаруулах барилдаанд оролцож шилдэг аравт орсон удаатай. Эндээс эхэлж ахисаар дөрөв түрүүлж, 13 шөвгөрсөн хүн.
-Харцага Г.Батбаяр ч ахынхаа ардаас ойрхон гарч ирж цолтой бөх болсон гэдэг юм билээ?
-Анх 1998 онд бүх ард түмний их наадмын 32 бөх аймагт тойргоор барилдахад түрүүлж аймгийн арслан боллоо гэсэн. Тэгсэн бөхийн холбоо зөвшөөрөөгүйгээс дараа нь аймгийн наадамд залуу бөх гэж барилдав. Энэ наадамд аймгийн арслан Мишигдоржтой үлдээд Батбаяр хаяж түрүүлээд өгөхгүй байсан аймгийн арсланг гуядаж авсан байдаг. Тэгээд барилдсаар 2001 онд улсын наадамд шууд зургаа давж харцага цол хүртсэн хүн дээ.
-Хүүхдүүдээ барилдаж байхад хоёр хөгшин яаж байдаг нь бас сонин л доо?
-Би ч яахав. Үзээд суучихна. Ээж нь бас их үздэг байлаа. Харин тэгсэн чинь бөхийн өргөөнд нэг удаагийн барилдаан үзэж суухад нь арслан М.Мөнгөн манай хөгшинд “Бөх хүнд эх хүний харц хүнддэг гэдэг юм. Та хүүгээ барилдаж байхад өөр тийш харчихаж байгаарай” гэсэн байдаг. Түүнээс хойш хөгшин маань Бөхийн өргөөнд очиж зүрхлэхээ байсан даа.
-Г.Өсөхөөд дөрөв түрүүлсэн байхад дархан аварга цол өгдөггүй өдий хүрлээ. Та энэ талаар ямар бодолтой байдаг вэ?
-Өсөхөө өөрөө бол “Би өвөөгийнхөө цолыг авсан юм чинь болоо шүү дээ” гэдэг. Тэгвэл би өгөх ёстой юмыг өгчихөөсэй л гэж бодож явдаг. Бөхийн холбоо өгье гэсэн санал тавьсан л дуулдсан. Ер нь тэр цолыг өгчихөд хэн ч барьцхгүй л болов уу. Өгөх цаг нь болсон цагт бөөн хэл үг болгож байж шийддэг баймгүй л дээ. ХХI зуун гараад дархан аварга бөх төрөөгүй. Хойшид ч төрөхөд хэцүү л байх болов уу даа.
-Монгол бөх хөгжиж байгаа. Гэвч өв уламжлалыг нэлээд орхигдууулж байна гэсэн шүүмжлэл байдаг юм билээ?
-Миний бодол ч тийм. Бөх сонирхогчийн хувьд хэлэхэд ямар ч гэсэн хүрээ нь их тэлж, мэргэжлийн тал руугаа ойртож байна гэж боддог. Харин хөгжиж байнаа гэж бардам хэлэмгүй. Учир нь алив юмны хөгжил бүх талаа хамардаг. Гэтэл манай бөхөд уламжлал зарим талаар сүрхий алдагддаг тал бий.
-Тухайлбал...?
-Хамгийн наад зах нь засуул гэдэг их учиртай. Бөх хүн засуулаа өөрөө сонгодог байсан уламжлал бий. “Их Монгол” Шаравжамцыг гэхэд манай өвгөн аварга засч гарч байгаа зураг бий. Тэр том бөх жирийн хүний мөр түшдэггүй л байж. Манай аймгийн арслан Чимэд-Очир гэгч (аймагтаа дөрөв түрүүлсэн хүн) Баян-Уул сумыг дайрч Шарав гэдэг хүнийг авч явж засуулдаг байсан гэдэг. Тэгэхээр засуул гэдэг их учиртай юм. Өнөөгийн засуул гэдэг хэдэн эрээн дээлтэй хүн малгай барьж зогсдог л болсон. Бөх болгоныг тэд засч таарахгүй юм шүү дээ. Энэ байдлаас болж маргаан ч их гарадг. Тухайлбал Хөвсгөлийн бөхийг Увсын засуул засдаг. Гэтэл учраа нь мөн Увсынх байвал засуул гуай засч байгаа бөхөө биш өөрийн аймгийн бөхөө дэмжих явдал харагддаг. Шударга биш нь дийлбэл тийм л юм болдог. Бөхийн өргөөнд болдог барилдаан дээр ийм байдал ажиглагддаг. Улсын наадамд ч ялгаагүй л гардаг байх. Энэ мэт нь уламжлалаа гээсэн энгийн л жишээ шүү дээ.
Д.Цэрэннадмид