Бразилын Дээд шүүх энэ оны эцсээр болох Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө худал мэдээлэлтэй тэмцэх арга хэмжээ өрнүүлж байна. Энэ хүрээнд “Telegram”-ийг хориглохоор боллоо.
“Meta” компанийн эзэмшдэг “WhatsApp” аппликейшн Бразилын хэрэглэгчдийн дунд түгээмэл хэвээр байгаа юм. Хэдий тийм боловч тус улсын ухаалаг гар утас хэрэглэгчдийн талаас илүү хувь нь “Telegram” хэрэглэж байгааг наймдугаар сард явуулсан судалгаа харуулжээ.
“Telegram”-ийг зарим улсын шүүх, цагдаагийн байгууллагатай хамтран ажилладаггүйгээрээ зартай гэж Бразилын тал мэдээлсэн байна. Үүний улмаас тус платформ гэмт хэргийн орчинд ч түгээмэл ашиглагдах болсныг онцолсон юм.
Ч.Уугандаваа