Хүн төрөлхтөний эв нэгдэл, найрамдал, нөхөрлөлийн
бэлгэдэл олимпийн наадамд өрсөлдөнө гэдэг тэр бүр олдошгүй ховор аз завшаан.
Үүнд хүрсэн нэгэн бол олимпийн наадмын хүрэл медальт, Монгол Улсын гавьяат
тамирчин Чимидбазарын Дамдиншарав бөлгөө.
Идэр залуугийн цог золбоогоор бялхаж, залуу насандаа Монголын чөлөөт бөхийн
дэвжээнээ тамирчны эр зориг, хатуужлыг үзүүлж, олимпийн наадмын тэнгэрт Монгол
Улсынхаа төрийн далбааг мандуулж, олимпийн медальтны шагналын тавцанд хөл
тавьсан алдарт бөх Ч.Дамдиншарав өдгөө өмнөд хөршийн Хөх хотноо чөлөөт бөхийн
зөвлөх багшаар ажиллаж байна. Ингээд түүнтэй уулзаж, олимпийн наадам тойрсон
сонирхолтой яриа өрнүүлснээ уншигчдадаа толилуулъя.
-Олимпийн анхны медальтан гэдгээр нь таныг монгол зон олон сайн мэдэх билээ.
Олимпийн медаль хүртэж байсан тэр өдрүүдийнхээ дурсамжаас
хуваалцвал сонин байх болов уу?
-1964 оны Токиогийн олимпийн наадмын чөлөөт бөхийн тэмцээнд бид Монгол
Улсаа төлөөлөн долуулаа өрсөлдсөнөөс Ж.Мөнхбат бид хоёр барилдсан жиндээ эхний
10-т орж байлаа. Олимпийн дэвжээнд монголчууд бидний үзүүлсэн анхны том
амжилт энэ юм. 1968 онд Мексикийн Мехико хотноо зохиогдсон зуны олимпийн ХIХ
наадамд манай улсын бөхчүүд эртнээс шинжлэх ухааны үндэслэлтэй бэлтгэж
оролцохыг хичээсэн. Мехико хотын байгаль, цаг уурын байдалтай
ойролцоо газар нутагт бэлтгэлээ хангах болж, Завхан аймгийн Отгон
сумын байгалийн үзэсгэлэнт Отгонтэнгэр уулыг сонгосон. Бөхчүүд нэлээд өргөн
бүрэлдэхүүнтэй 16-уулаа Мехико хотыг зорьсон. Миний бэлтгэл хангагчаар Олон
улсын хэмжээний мастер Сүхбаатарын Сүрэнжав хэмээх туршлагатай бөх байсан.
Хөөрхий идэр залуугаараа хорвоог орхисон доо. Бид хоёрын хэн нь ч, Мехикогийн
дэвжээнд өрсөлдөх бэлтгэлтэй байсан. О.Цэрэндагва, С.Магсар багш нарын
сонголтоор эцсийн мөчид миний бие улс орноо төлөөлөн олимпийн дэвжээнд
зодоглосон. Жингээ их ч хассан. Чөлөөтийнхөн Мехикогийн дэвжээнд хэний ч ой
тойнд орохооргүй өндөр амжилт үзүүлж ирснийг бахархаад баршгүй ээ.
Монголчууд энэ л олимпийн наадмаас олимпийн анхны медалиа эх орондоо тэр тусмаа
нэг мөнгө, гурван хүрэл медаль авчирч байсан цаг саяхан мэт. Олимпийн медаль
хүртсэн өдрүүдэд Мехикогийн “Олимпийн тосгон”-д хүн бүхэн баяр
хүргээд л. Үнэнийг хэлэхэд олимпийн хүрэл медалийнхаа өнгийг хувиргачих бүрэн
боломж байсныг дурсмаар байна.
-Тухайн үед Та чөлөөт бөхийн хамгийн хөнгөн буюу 52 кг-ийн жинд зодоглож,
дэлхийн хэмжээний амжилтын эзэн болж явсан. Олимпийн дэвжээнд орон орны
шилдгүүдтэй өрсөлдөж байсан барилдаануудынхаа тухай танилцуулна уу?
-Чөлөөт бөхийн хөнгөн жинд хамгийн олон тамирчин өрсөлддөг онцлогтой.
Мехикогийн олимпод гэхэд л миний жинд 23 орны шилдгийн шилдгүүд өрсөлдсөн.
Тамирчны “од,аз гийх” өдөр гэж байдаг юм шиг. Олимпийн дэвжээнд өрсөлдсөн тэр
гурав хоногт ёстой урамтай, сайхан барилдаж, баг хамт олноо манлайлсан. Миний
барилдааныг эхэлж харсан манайхан мөн л сайхан барилдаан олныг хийсэн дээ. Би
эхний даваанд Египетийн бөхийг оноогоор ялж, дараагийн даваанд Туркийн шилдэг
бөх Эспенжакийг цэвэр ялж, тэмцээний гараагаа амжилттай эхэлсэн. Харин
гуравдугаар тойрогт Италийн бөхийг оноогоор илүүрхэн ялж байтал, тэр бөх намайг
буруу мэх хийлээ гэж шүүгч нарт гомдол гаргасан.
Итали бөхийн талд шүүгч нар нэгдэж, би торгуулийн оноогоор ялагдсан. Дөрөв дэх
тойргийн барилдаанд миний өрсөлдөгч герман эр байсан. Түүнийг оноогоор ялснаар
мөнгөн медалийн төлөө олимпийн мөнгөн медальт ,АНУ-ын шилдэг бөх Р.Сандерстай
тэнцсэнээр олимпийн хүрэл медалийн эзэн болж билээ. Би монголчуудаасаа олимпийн
анхны медалийг эх орондоо авчирсан явдал нь монгол хүн олимпийн наадмын
талбараас хэзээ ч медаль хүртэх боломжтой, хичээх л хэрэгтэй гэдгийг баталж,
ухааруулж өгсөн үеийн үед бахархан дурсагдах баяр үйл явдал бүтээснийг хэн ч
умартах ёсгүй. Олимпийн наадмын медалийн тавцанд хөл тавихаас өмнө олон улс,
тив, дэлхийн хэмжээнд тодорхой хэмжээний амжилт үзүүлсэн байх ёстой л доо.
Миний бие Германы олон улсын тэмцээнд түрүүлж, эх орондоо зохиогдсон олон улсын
болон Ах дүү армиудын аварга шалгаруулах тэмцээнд нэг биш алтан медаль хүртэж
жингийнхээ дэлхийн шилдгүүдтэй эн тэнцүү өрсөлдөх боломжтой болчихсон бөх явах
үед Мехикогийн олимпийн наадам тохиосон учиртай.
-Та 1972 онд Германы Мюнхен хотноо зохиогдсон олимпод бас л тамирчнаар
оролцсон байх юм. Хөнгөн жингийн тамирчин ийм олон жил жингээ барьж тогтвортой
амжилт үзүүлэх ховор тохиолдол байх л даа?
-Хэдийгээр гурав дахь олимпийн наадамдаа оролцсон ч амжилтын хувьд гавиагүй л
дээ. Хөнгөн жингийн тамирчин олон жил жингээ барьж, тогтвортой амжилт үзүүлнэ
гэдэг бол харьцангүй ойлголт. Болгарын алдарт бөх О.Николаев, Ираны А.Жавади,
ЗХУ-ын Р.Дмитриев, А.Корнилаев зэрэг бөхчүүд хөнгөн жинд олон жил олон улс,
тив, дэлхий болон олимпийн наадмын дэвжээнд тогтвортой, өндөр амжилт үзүүлж
ирсэн. Тэдгээр алдарт бөхчүүдийн сургалт, бэлтгэлжилтийн орчин манайхтай
харьцуулашгүй өөр байсан гэдэг нь ойлгомжтой.
-Та олимпийн наадамд тамирчин, дасгалжуулагчаар тус бүр гурван удаа оролцсон
нь бас нэгэн өвөрмөц амжилт болж байна.
-Хүн төрөлхтөний эв нэгдэл, найрамдал, нөхөрлөлийн бэлгэдэл олимпийн наадамд
Монгол Улсаа төлөөлөн зургаан удаа оролцсон “ховор азтан” гэдэгтэa санал нэг
байна. Би 1964, 1968, 1972 оны Токио, Мехико, Мюнхений олимпийн наадамд
тамирчнаар, 1980, 2000, 2004 оны Москва, Сидней, Афины олимпийн наадамд
дасгалжуулагчаар оролцож явсныг хүн бүхэн мэднэ дээ. Олимп болгон л өөр өөрийн
онцлогтой. Олимпийн наадмыг эх орондоо зохион байгуулна гэдэг улс орны нэр
төрийн хэрэг юм л даа. Тухайн үеийн социалист системийн улс орнуудаас ЗХУ-ын
нийслэл Москва хотноо 1980 онд зохиогдсон зуны XXII олимпийг хэдийгээр дэлхийн
зарим томоохон улс гүрнүүд “бойкотлосон” ч өвөрмөц, онцгой дурсамж дүүрэн
сайхан наадам болсон. Миний дасгалжуулсан тамирчид Москвагийн дэвжээнд
амжилттай барилдаж, бахдам амжилт үзүүлснийг өдгөө дурсахад таатай байна. Манай
багаас 74 кг-ийн жинд зодоглосон Жамцын Даваажав маань алтан медалийн оосроос
атгаад алдсан гэж хэлж болно. Манай бөх Даваажав Болгарын бөх Райчеваас
туршлага, техникээр хавьгүй илүү байсан. Энэ наадамд миний “гарын шавь”
Дугарсүрэнгийн Оюунболд БНАСАУ-ын бех Хи Хо Пин, ЗХУ-ын бөх Анатолий Белоглазов
нартай эн тэнцүүхэн барилдаж, монголчуудын гурав дахь хүрэл медалийг авчирч
байсан түүхтэй. Бас л амжилтаа ахиулах боломж байсныг бүрэн ашиглаж чадаагүй.
Тамирчны үүргээс дасгалжуулагч багшийн үүрэг, хариуцлага өндөр.
Тамирчин, дасгалжуулагч хоёр тер, засаг, эх орныхоо өмнө хүлээсэн үүрэг,
хариуцлагатай ч, тамирчин нь алдаа гаргасан тохиолдолд дасгалжуулагч багш нь
донгодуулдаг журам 1990-ээд он хүртэл үйлчилж байсан юм даг. Москвагийн
олимпийн дараа эх орондоо ирмэгц л намайг олимпийн алт авахуулж чадаагүй гээд л
зэмлэл хүлээлгэж, сануулга өгч байж билээ. Өнөө цаг үед байсан бол тер, засаг
ч, ард иргэд ч бүхнийг ойлгох байсан гэж бодож явдаг юм. Олимпийн хоёр
медальтан төрүүлээд ирэхэд ямар ч урамшил өгөөгүй нэг хэсэг нэлээд гомдол
бухимдалтай явах үе байснаа нуугаад яахав. Манайхан нэг зүйлийг ер нь
ойлгодоггүй юм байна лээ. Уг нь хэнд ч тодорхой л асуудал. Олимпийн бус спортын
төрөлд медаль хүртэх, олимпийн наадамд медаль авах хоёр эрс ялгаатай, нэр
хүндийн хувьд ч тэс өөр л асуудал юм. Миний бодлоор олимпийн спортын төрөлд
медаль хүртсэн тэр хүн нь насан туршдаа улс орныхоо биеийн тамир спорт,
олимпизмийн үйл хэрэгт мөнхрөн үлдэж, дуурсагдах жамтай. Олимпийн наадмын ямар
ч медалийг дэлхийн аваргын хэдэн ч медальтай жишихийн аргагүй. Олимпийн наадмын
медалийн үнэ цэнэ асар өндөр тиймээс цаг ямагт үнэлж байгаасай гэдгийг л
хэлмээр байна.
-Зургаан олимпийн наадамд “тоосоо” өргөж явсан алдартны хувьд өөр өөрийн
онцлогтой тэрхүү наадмуудын сонин, содон зүйлсийн талаар дурсамж өгүүлэх л байх
даа?
-Анх оролцсон олимпийн наадам болоод тэр үү, Токиогийн олимпийн наадмын дүр
зураг л сэтгэлд тодхон үлдэж дээ. “Олимпийн тосгон”-д олон зуун унадаг дугуй
тавьчихсан, тамирчид, багш, дасгалжуулагчид дуртайгаа л унана шүү дээ. Манай
бөхийн хэд тэгэхэд л дугуй унаж сурч байлаа. Япончууд их найрсаг, зочломтгой,
ёс жаягтай улс. Тухайн үед өөр системийн бид тэдний тухай магтаалын үг унагавал
тэгээд л өнгөрлөө гэсэн үг. Залуу байсан болоод ч тэр үү тосгонд үдэш бүр
зохиогдох үдэшлэг диско цэнгүүнд орно оо. Манайхан чинь орос хэлээр л бага
зэрэг ярихыг оролдоно. Олимпийн наадамд оролцогч дэлхийн улс орныхон голдуу
англи, испани, орос хэлээр л ойлголцдог байлаа. Бид голдуу дохио, зангаагаараа
гадаадынхантай харилцаж, бие биенээ ойлголцоно. Мюнхенд буудалцаан болоод л,
бууны дуу ойрхон өнгөрч байсныг санаж байна. Олимпийн наадмын үеэр дэлхийн
шилдгийн шилдэг тамирчид, дасгалжуулагчдыг ёстой “амьд”-аар нь харна ш дээ. Бас
л их аз гэх үү дээ. Сидней, Афины олимпийн наадам ч шинжлэх ухааны гайхамшгийг
давхар нотолсон үйл явдлаар дүүрэн болж байсан. Москвагийн олимпийн наадам
социалист системийн улс оронд анх удаа зохиогдсон өөрийн онцлог үйл явдал
арвинтай наадам болж байв.
-Таны төрсөн дүү Ч.Насантотох дөрвөн удаагийн олимпийн наадамд оролцсон,
Монголын шилдэг дасгалжуулагчдын нэг. Ахын спортын замнал дүүд тань нөлөө
үзүүлсэн болов уу?
-Миний төрсөн дүү Ч.Насантогтох их спортын амжилтын гараагаа миний адил чөлөөт
бөхөөр эхэлж байсан түүхтэй. Дүү маань дээд сургуулийн танхимын ширээнээс
“сонголт”-оор хойд хөршийг зорьж, жүдо, самбо бөхийн дасгалжуулагчийн эрдэмд
суралцсан нэгэн. Тэрбээр идэр залуугаасаа л самбо, жүдогийн бөхчүүдтэй ажиллаж
байна. Миний дүүгийн шавь нар дэлхийгээс эх орондоо анхны мөнгө, хүрэл медалийг
авчирч байлаа. Түүнчлэн Монголын олимпийн мөнгө, хүрэл медальт Ц.Дамдин,
Р.Даваадалай нар дүүгийн маань шавь. Зөвхөн самбо бөхөөр дүү маань дэлхийн 20
гаруй аварга, арваад гавьяатыг төрүүлэхэд хувь нэмрээ оруулсан. Би дүүтэйгээ
гурван олимпийн наадам (Москва, Сидней, Афин)-д хамт оролцож явсан мартагдашгүй
дурсамжит өдрүүдээ дурсах сайхан байдаг юм. Насаа 1992 оны Барселоны олимпийн
наадамд Монголынхоо баг тамирчдыг ахлан оролцож явсан. Өдгөө миний дүүгийн
хөдөлмөрийг тив, дэлхий үнэлж, хүндэтгэх болсонд ах хүний хувьд туйлын
талархалтай явна. Бид хоёрын шавь нар 1980 оны Москвагийн олимпийн наадмаас
мөнгө, хүрэл медаль ижилсүүлэн хүртэж байсан тэрхүү баярт мөчийг мартахын
аргагүй. Насаагийн маань ахалсан жүдогийн үндэсний шигшээ багийнхны үзүүлж буй
бахдам амжилтаар миний адил Монгол зон олон бахархаж байна. Түүний ахалсан
жүдогийн үндэсний шигшээ багийнхнаас “Бээжин-2008” олимпийн наадмын татамид
өндөр амжилтыг гаргахыг хүсэн хүлээж сууна.
Д.Гэнээ