Туркийн өмнөд нутагт болсон газар хөдлөлтийн дараа Рамадан сар эхэлсэн тул цусаа хандивлах иргэд буурчээ. Иймд ердөө гурван өдрийн нөөцтэй буюу 20 мянган ширхэг цус, цусан бүтээгдэхүүнтэй болсон байна.
Мөн иргэдийн Улаан хавирган сар нийгэмлэгт итгэх итгэл буурсан нь нөлөөлсөн байна. Учир нь тус нийгэмлэг хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулах ёстой ч хандиваар цугларсан эд зүйлийг худалдсан нь газар хөдлөлтийн дараа ил болж, иргэдийн бухимдлыг төрүүлжээ.
80 сая хүн амтай тус улсын цусны нэг өдрийн нөөц дор хаяж 50 мянган ширхэг байх ёстой. Эмч нар цусны нөөцгүйн улмаас хагалгаагаа хойшлуулсаар байна. БНТУ-д цусны нөөц бүрдүүлэх үүргийг зөвхөн Улаан хавирган сар нийгэмлэг л хүлээдэг аж.
Эх сурвалж: BBC