Японы Токио хотын Ханеда нисэх буудалд өнөөдөр орон нутгийн цагаар 17.47 цагт газардсан Japan Airlines компанийн иргэний агаарын тээврийн Airbus A350 онгоц эргийн хамгаалалтын жижиг оврын онгоцтой шүргэлцсэнээс гал гарчээ.
Уг онгоцны зорчигчид болон нисэх бүрэлдэхүүний хамт нийт 379 хүн байсан бөгөөд зорчигчдыг эсэн мэнд нүүлгэн шилжүүлсэн гэж Japan Airlines мэдээлэв.
Уг ослын дараа аюулгүй байдлыг хангах үүднээс Ханеда олон улсын нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаагаар хаажээ. Ингэснээр зарим нислэгийн цаг түр хугацаагаар хойшилж, зарим нислэг цуцлагдсан байна.
Жижиг оврын MA-722 загварын онгоц нь газар хөдлөлтийн бүсэд тусламж хүргэж байжээ. Уг онгоцонд нийт зургаан хүн байснаас нэг нь амьд гарсан. Харин бусад хүн таван хүн амьд эсэх нь тодорхойгүй байна гэж Японы эргийн хамгаалалтын албанаас NHK-д мэдээлэв.
Орон нутгийн цагаар 20.07 цагт. Япон улсын Ерөнхий сайд Фүмио Кишида, өчигдрийн газар хөдлөлтөд өртсөн хүмүүст тусламж үзүүлэхээр ажиллаж байсан эргийн хамгаалалтын онгоцны багийн зургаан хүний тав нь нас барсан нь батлагдсан хэмээн телевизээр сэтгүүлчдэд мэдээлэл өгчээ.
Ерөнхий сайд Ишикава мужийн Ното бүс нутгийн иргэдэд тусламж үзүүлэх гэж яваад амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрт эмгэнэл илэрхийлэв.
20.25 цагийн байдлаар гал сөнөөгчид шуурхай ажилласан ч онгоц бүрэн шатсан байна. Ослын шалтгааныг А350 онгоц газардах үедээ эргийн хамгаалалтын онгоцтой шүргэлцсэнээс үүдэлтэй байж магадгүй гэж мэдээлж байна.
Эх сурвалж: BBC