Монгол Улсын хөл бөмбөгийн шигшээ баг өнөөдөр 21:00 цагаас Тажикистаны багтай тоглоно.
"Катар - 2022" хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон 2023 оны Азийн Аварга Шалгаруулах Тэмцээний урьдчилсан шатны "F" хэсгийн хүрээнд болох уг тоглолт Тажикистаны нийслэл Душанбе хотод болох юм.
Шигшээ багийн тамирчид тоглолтын өмнөх бэлтгэлээ базаахаар өнгөрсөн сард Турк улсыг зорьсон бөгөөд сар орчмын хугацаанд бэлтгэл хийжээ.
Тус тоглолтыг SPS National сувгаар шууд дамжуулан хүргэнэ гэж Монголын хөл бөмбөгийн холбооноос мэдээллээ.