Өнгөрсөн амралтын өдрөөр буюу наймдугаар сарын 10-11- нд Үндэсний Цэцэрлэгт хүрээлэнд Шри Чинмойн нэрэмжит 6, 12, 24 цагийн гүйлтийн Нийслэл Улаанбаатар хотын болон улсын аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө.
Тус тэмцээн 15 дахь жилдээ явагдаж байгаа бөгөөд 6, 12, 24 цагийн төрлөөр 20-34, 35-49, 50-аас дээш насны ангилалд уралджээ
Тэмцээнийг Нийслэлийн спортын хороо, Монголын хэт холын марафон гүйлтийн холбоо, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Шри Чинмойн марафоны баг зэрэг байгууллагууд хамтран зохион байгууллаа.
Тус тэмцээн 15 дахь жилдээ явагдаж байгаа бөгөөд 6, 12, 24 цагийн төрлөөр 20-34, 35-49, 50-аас дээш насны ангилалд Увс, Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Өмнөговь, Дундговь, Дорнод, Сүхбаатар, Төв зэрэг аймаг, нийслэлээс нийт 92 тамирчин хурд хүч, тэсвэр хатуужлаа сорин оролцжээ. Мөн АНУ-ын Техас мужаас Петр Беннит, Иен Нгүйн зэрэг холын зайн гүйлтийн туршлагатай хоёр тамирчин гүйжээ.
Тамирчид тухайн насны ангилалд 6, 12, 24 цагийн хугацаанд хамгийн хол зайг туулсан нь ялагч болсон байна. Тэмцээний зам нь 1000 м-ийн тойргоор явагдаж шүүгч, эмч, массажист, үйлчилгээ зэрэг 50 гаруй бүрэлдэхүүнтэй баг 24 цагийн турш ажиллажээ.
Тэмцээний 24 цагийн гүйлтийн /эрэгтэй 35-49 нас/ ангилалд ОУХМ Д.Амгаланжаргал Монгол Улсын дээд амжилтыг 236.8 км-ээр шинэчлэн тогтоолоо. Өмнөх рекордыг 2017 онд Хятдад болсон А зэрэглэлийн тэмцээнд П. Отгонбаатар 223.4 км гүйж эзэмшиж байжээ.
Монгол Улсын дээд амжилтыг 236.8 км-ээр шинэчлэн тогтоолоо
Түүнчлэн 12 цагийн гүйлтийн /эмэгтэй 20-34 нас/ ангилалд СМ Б.Сарангуа 123.5 км гүйж улсын рекордыг шинэчиллээ. Өмнөх рекордыг 2018 онд Тайваны Азийн АШТ-д Г.Уугантуяа 118.175 км гүйж тогтоосон байна. 6 цагийн гүйлтийн /эрэгтэй/ ангилалд СМ Б.Очироо 69.8 км-ээр улсын рекордыг шинэчилжээ.
Байгууллагын дүнгээр Орхон аймгийн Хангарьд Спорт хорооны баг тэргүүн байр, Онцгой байдлын ерөнхий газрын баг тамирчид дэд байр, “I run клуб” –ын тамирчид удаахь байрт шалгарчээ.
Сонирхуулахад 24 цагийн төрөлд АНУ-аас ирж оролцсон 2 тамирчны энэ удаагийн тэмцээн нь тэдний 134 дэх хэт холын зайн гүйлтийн уралдаан болжээ.
Тэмцээний дүн:
12 ЦАГИЙН ГҮЙЛТИЙН ЭРЭГТЭЙЧҮҮД
20-34 насны ангилал:
- Т.Цолмон 118 км I байр
- Ц.Чулуунбайгаль117,8 км II байр
- П.Отгонбаатар /ОУХМ/115 км III байр
35-49 насны ангилалд:
- Б.Дайчинбаатар 98,2 км I байр
- С.Батмөнх-Очир79,1 км II байр
- Ц.Мөнхбаяр75 км III байр
50-аас дээш насны ангилалд:
- С.Ганбаатар /СДМ/ 110,5 км I байр
- Т.Лхагвасүрэн /СДМ/103,1 км II байр
- Д.Бадрах /СДМ/94,4 км III байр
12 ЦАГИЙН ГҮЙЛТИЙН ЭМЭГТЭЙЧҮҮД
20-34 насны ангилал:
- Б.Сарангуа /СМ/ 123,5 км I байр
- Т.Хулан62 км II байр
- А.Оюунтүлхүүр24 км III байр
35-49 насны ангилалд:
- Н.Лхагва-Эрдэнэ 83,4 км I байр
- М.Эрдэнэчимэг /II зэрэг/65,7 км II байр
- Г.Уугантуяа /ОУХМ/16 км III байр
50-аас дээш насны ангилалд:
- С.Тунгалаг /СДМ/62 км I байр
- Д.Оюунчимэг56,2 км II байр
- В.Батнасан /СМ/53,3 км III байр
24 ЦАГИЙН ГҮЙЛТИЙН ЭРЭГТЭЙЧҮҮД
20-34 насны ангилал:
- Б.Төрболд182,8 кмI байр
- Э.Ганбат /СМ/ 167,7 км II байр
- Б.Буянхишиг /III зэрэг/165,5 км III байр
35-49 насны ангилалд:
- Д.Амгаланжаргал /ОУХМ/ 236,877 км I байр
- Б.Баянмөнх /I зэрэг/146,3 км II байр
- Т.Баясгалан 114 км III байр
50-аас дээш насны ангилалд:
- Д.Ганбат /ОУХМ/192,6 км I байр
- С.Галбаатар /III зэрэг/153,9 км II байр
- Б.Казанбай /I зэрэг/ 139,2 км III байр
24 ЦАГИЙН ГҮЙЛТИЙН ЭМЭГТЭЙЧҮҮД
20-34 насны ангилал:
- Ж.Батцоож /ОУХМ/ 158,6 кмI байр
- Г.Аззол /I зэрэг/149,7 км II байр
- Х.Уянга /I зэрэг/134,5 км III байр
35-49 насны ангилалд:
- Ч.Наранцацралт /ОУХМ/185,6 кмI байр
- Б.Алтанхүү /СДМ/106,1кмII байр
- Yen Nguyen /АНУ/50 км III байр
50-аас дээш насны ангилалд:
- Л.Гандолгор /ОУХМ/159,5 км I байр
- Д.Баярсайхан /I зэрэг/125,2 км II байр
- А.Цогзолмаа /СМ/118,2 км III байр