НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн санаачилгаар, НҮБХХ-ийн ХАА-н бүтээгдэхүүний ногоон үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэмжлэгээр байгаль орчинд ээлтэй ноолуур үйлдвэрлэлийг дэмжих тогтолцооны өөрчлөлт сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр болов.
Дэлхий дахинаа ноолуурын их хэмжээний үйлдвэрлэлээс татгалзаж, бүтээгдэхүүн хийх явцад байгаль орчин, амьтан, үйлдвэрлэгчийн амьжиргаа зэрэг олон асуудлыг цогцоор нь харгалзах болсон. Энэ цаг үед олон зуун жилээр байгаль орчин, таван хошуу малд ээлтэйгээр замнаж ирсэн уламжлалт малч ахуйн үнэ цэнийг дэлхийд таниулах боломж нь уг хэлэлцүүлэг юм.
Дэлхий дахинаа ноолуурын их хэмжээний үйлдвэрлэлээс татгалзаж байна
Манай улсад ноолуурын салбарыг эдийн засгийг солонгоруулах боломж гэж хардаг ч, байгаль орчинд үзүүлэх эрсдэл, өмнөд хөршийн томоохон зах зээлийн өрсөлдөөн, малчдын амьжиргаа зэрэг олон асуудал байсаар байна.
Эдгээрийг цогцоор нь хэлэлцсэн уг хэлэлцүүлэгт ХХААХҮЯ, НҮБХХ-ийн ХАА-н бүтээгдэхүүний ногоон үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр, Монголын ноос ноолуурын холбоо, AVSF байгууллага, Тогтвортой ноос ноолуурын эвсэл, Textile Exchange-олон улсын сүлжээ, дэлхийд алдартай тансаг бүтээгдэхүүний брэндүүдийг эзэмшдэг Kering групп зэрэг олон талын төлөөлөл бүхий 100 орчим хүн оролцов.
Хэлэлцүүлгийг нээж ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, НҮБХХ-ийн Монгол дахь суурин төлөөлөгч хатагтай Биата Транкман болон Монгол улс дахь Франц Улсын элчин сайд ноён Филипп Мерлин үг хэллээ.
Арга хэмжээ нь нийт 3 дэд хэлэлцүүлгээс бүрдсэн.
Ноолуурын салбар дахь оролцогч талуудын хамтын ажиллагааны өнөөгийн байдал болоод шинэлэг механизмыг ашиглан шилжилтийг хэрхэн хурдасгах, байгаль орчинд ээлтэй ноолуурын үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагаанд учирч буй бэрхшээл, цаашдын замналыг хэлэлцэж, хэрэгжүүлэгч талуудын үүрэг, хариуцлагыг зөвшилцөн тохирчээ.
Уг хэлэлцүүлэг нь Засгийн газрын “Ноолуур хөтөлбөр”-ийг тогтвортой хөгжлийн үзэл баримтлалтай уялдуулахад хамтран ажиллах, Монгол улсад байгаль орчинд ээлтэй ноолуур үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор өрнөж буй хамтын ажиллагааны механизмуудыг хэлэлцэх, дүгнэх зорилго агуулжээ. Мөн хэлэлцүүлгээс гарсан санал зөвлөмжид үндэслэн байгальд ээлтэй ноолуур үйлдвэрлэлийн чиглэлээр ойрын болон дунд хугацаанд хэрэгжүүлэх талуудын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлсон замын зурган төслийг нэг сарын дотор боловсруулж гаргахаар болжээ.