3х3 төрлийн сагсчид сүүлийн хэдэн өдөр монголчуудыг огшоож чадлаа. Том ах нар нь даштий шилдэг наймд шалгарсан амжилтыг 17, 18-тай дүү нар нь давтаж, дэлхийд хүчтэй өрсөлдөх баг байх болно гэдгээ чангаар зарлав. Ш.Энхийн-Од тэргүүтэй манай хөвгүүдийг өөр орны багууд авахаар яриа хэлэлцээ хийгээд эхэлсэн сураг сонсогдох болов. Монголд багийн спорт хөгжихгүй гэх яриа үүгээр дуусгавар болж байна.
Яг энэ үйл явдалтай зэрэгцэн Энэтхэгийн Бангалор хотноо 2021 оны сагсан бөмбөгийн Азийн АШТ-ий сугалаа явагдав. Урьдчилсан шатыг давж гарсан шилдэг 24 баг зургаан хэсэгт хуваагдаж, хэн хэнтэй нүүр тулахаа мэдэж авав. Харамсалтай нь энэ дунд монголын шигшээ алга. Урьдчилсан сорилгыг давж чадаагүйдээ биш л дээ.
Харин холбоодын хоорондын зөрчлөөс болоод монголын шигшээг олон улсын тэмцээнд оролцуулахгүй байх шийдвэрийн гор ийн гарч байна. Ингэснээр Т.Санчир, Б.Билгүүн тэргүүтэй өнөө цагийн шилдэг сагсчид бас нэгэн том тэмцээнийг гэртээ зурагтаар үзэхээс аргагүйд хүрэв. Хоёр холбооны хооронд өрнөсөн эцэс төгсгөлгүй маргааны золиосонд тамирчид хэлмэгдсэн ганцхан жишээ энэ. Таван хүнтэй сагсан бөмбөгийн үндэсний шигшээ 2014 оны азийн наадмаас хойш олон улсын нэг ч тэмцээнд оролцоогүй нь өнөөх тэмцэл, хагарлын гай.
Холбоо хоёр хуваагдахын зовлонг сагсан бөмбөгийн эх орон америкчууд хүртэл туулаад гарсан юм.
Уг нь манайд сагсан бөмбөгийн спорт ямар гоё хөгжиж байгааг хүн бүр хэлж байна. Дээд лигийн финалын тоглолтын тасалбарыг 10 мянган төгрөг болгож нэмэгдүүлсэн ч Спортын төв ордон хөл гишгэх зайгүй болтлоо дүүрсэн тул зохион байгуулагчид ордны гадна том дэлгэц байрлуулж, орж чадаагүй фанатуудын цангааг тайлав. Ивээн тэтгэгчид олшрохын хэрээр асар их мөнгөн дүн яригддаг болж, тэр хэрээр тамирчдын орлого нэмэгдэх боллоо. Нэг сайн тамирчныг багтаа авахын тулд өндөр цалингаас гадна хоёр өрөө байр амлах тохиолдол энгийн үзэгдэл болов.
3х3 төрлийн сагсчид айсуй олимпын наадам өрсөлдөх магадлал тун өндөр байна. Хэдэн жилийн өмнө монголчууд сагсаар олимпод орно гэж яривал хүмүүс шоолж инээлдэх байсан биз. Гэтэл холын гэгдэж байсан мөрөөдөл тун ойрын зорилго болон хувирчээ. Манайхан тэмцээнээ ч өндөр түвшинд зохион байгуулж, үзэгчдэд сэтгэл ханамж бэлэглэж чадаж байна. Үзэгчтэй байна гэдэг энэ спорт цааш оршин тогтнохын үндэс юм.
Эмээлийн бүүрэг шиг хоёр тийш харчихсан, тус тусдаа үйл ажиллагаа явуулж буй холбоод ингэж ажиллаж байгаа юм чинь нэгдэн нийлчихвэл ямар ихийг бүтээх бол. Энэ бол сагсан бөмбөг, спорт сонирхогчдын хамгийн их хүсдэг, хоорондоо ярилцдаг сэдэв.
Холбоо хоёр хуваагдахын зовлонг сагсан бөмбөгийн эх орон америкчууд хүртэл туулаад гарсан юм. 1946 онд Америкийн сагсан бөмбөгийн холбоо (ABA) байгуулагдан үйл ажиллагаа явуулж байтал гурван жилийн дараа үндэсний сагсан бөмбөгийн холбоо (NBA) бий болж, тэдэнтэй өрсөлдөж эхэлсэн түүхтэй. Тэд тамирчдаа булаацалдаж, үүнээс болж үзэгчид ч хоёр хуваагдаад байв. Зөрчил хурцдахын хэрээр нэр хүндээ улам алдаж буйг ойлгосон хоёр холбооны удирдлагууд ширээний ард сууж, нэгдэх гэрээнд гарын үсэг зурснаар бидний сайн мэдэх NBA мэндэлсэн түүхтэй. Энэ үеэс хойш NBA хүрээгээ улам тэлсээр өдгөө жилд долоон тэрбум ам.долларын орлого олдог хүчирхэг холбоо болжээ. тухайн үед хоёр холбооны удирдлага хувийн эрх ашиг, явцуу сонирхлоо хойш тавьж, энэ спортын хөгжлийн төлөө нэгдэж чадсан нь өнөөгийн их амжилтын үндэс болжээ.
• Хоорондоо учраа олохгүй бол тив, дэлхийн тэмцээнүүдэд оролцуулахгүй байх хориг тавьсан нь одоо ч үйлчилсээр байна.
• Зөрчил хурцдахын хэрээр нэр хүндээ улам алдаж буйг ойлгосон хоёр холбооны удирдлагууд ширээний ард сууж, нэгдэх гэрээнд гарын үсэг зурснаар бидний сайн мэдэх NBA мэндэлсэн түүхтэй.
• Зөвхөн сагсан бөмбөг ч гэлтгүй бусад спорт холбоод ч хуваагдал, тэмцэлтэй нүүр тулсаар олон жилийг үдэв.
Харин одоо монголын сагсан бөмбөгт яг ийм нэгдэл л хэрэгтэй байна. Бид өнгөрсөн жилүүдэд хагарал тэмцлээс юу хожив. Тэдний хоорондын зөрчлөөс болж тамирчид хоёр хуваагдаж, аль холбоонд харъяалагдахаа мэдэхгүй ацан шалаанд ороод байна. Том тэмцээнд оролцох гэж буй 3х3 төрлийн шигшээгийнхэнд бэлтгэл хийх заал олдохгүй байгаа тухай мэдээ хүртэл сонсогдож байлаа. Эцэст нь олон улсын холбооноос манай дотоод хэрэгт оролцохдоо тулж, хоорондоо учраа олохгүй бол тив, дэлхийн тэмцээнүүдэд оролцуулахгүй байх хориг тавив. Ингээд эх орныхоо төлөө нэрээ гаргаж явах учиртай тамирчид ид үеэ хий дэмий өнгөрөөхдөө туллаа. Энэ хориг цаашид хэр удаан үргэлжлэхийг хэн ч үл мэднэ.
Шинэ үеийн залуус үндэсний бөх шимтэн сонирхох нь улам багассаар байгаа нь тэдний буруу биш.
Зөвхөн сагсан бөмбөг ч гэлтгүй бусад спорт холбоод ч хуваагдал, тэмцэлтэй нүүр тулсаар олон жилийг үдэв. Монголын чөлөөт бөхийн холбоо 1970-аад онд хэрүүл тэмцэлтэй байсан, одоо ч хэвээрээ. Энэ зөрчил намжих нь байтугай улам дэвэрч, өнөө цагт бүр оргилдоо хүрлээ. Сүүлдээ сөргөлдөгч талууд нөгөө талынхаа тамирчдыг хавчин гадуурхах, шагнал урамшуулал өгөхгүй байх, бэлтгэл хийх боломжийг нь тасалдуулах хүртлээ тэмцэл хурцдав. Үр дүнд нь эрэгтэй чөлөөтийнхөн 1980 оноос хойш олимпын наадмын бараа хараагүй явна.
Монголын үндэсний бөхийн холбооны хэрүүл шүүх, цагдаадаа тулж олон жил сунжирсан ч үл ойлголцол улам газар авсаар. Мөн л хэдэн бөхчүүдээ хоёр хувааж, нөгөө талынхаа зохион байгуулсан барилдаанд очиж барилдахгүй байхыг сануулдаг болсон гэнэ. Эцэс сүүлдээ олон хүний хандив тусламж, хөдөлмөрийн үр дүнд боссон бөхийн өргөөгөө төрд алдах дээрээ тулж ирэв. Хамгийн харамсалтай нь монгол эр хүний үлгэр дуурайл гэгдсэн бөхчүүдийн нэр хүнд олны дунд навс уналаа. Шинэ үеийн залуус үндэсний бөх шимтэн сонирхох нь улам багассаар байгаа нь тэдний буруу биш. Муу муухай бүхэн энэ спортоос сонсогдоод байдаг болохоор үзэх хүсэл яаж төрөх билээ. Хүү төрвөл бөх болгоно гэж ярьдаг байсан эртний сайхан үг одоо цагт тохиромжгүй тохуурхал мэт сонсогдох болов. Энэ бүхэн эцэс төгсгөлгүй хэрүүл тэмцлийн л үр дүн, өөр юу ч биш.
Одоо монголын спортынхон хэрүүл тэмцлээ зогсоож, нэгдэн нийлэх цаг иржээ. Нэгдэн нийлж, нэгэн зорилгын төлөө зүтгэвэл юунд ч хүрэх боломжтойг манай тамирчид эхнээсээ нотлон харуулж байна. Сагсчдаа олимпын наадамд өрсөлдөж, чөлөөтийнхнөө олимпоос медаль авахыг хүн бүр л харахыг хүсэж байгаа биз дээ. Тэдэнд хэрүүл тэмцэл биш, дэмжлэг юу юунаас илүү хэрэгтэй байна.
Г.Баярсайхан