Аливаа улс орны парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэх хэрээр нийгэмд шударга ёс, тэгш эрх хангагддаг гэдгийг олон судалгаагаар баталсан байдаг.
Манай улсын хувьд парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоо дэлхийн дунджаас доогуур байна. Үндсэн хуулиндаа бүх хүн ижил тэгш эрхтэй гэж заасан атлаа эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд ажиллах, төлөөлөх эрхээ эдэлж чадахгүй байгаа юм.
Эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшин дэх оролцооны талаар хуульч Ж.Сүхбаатараас тодруулахад:
-Нам доторх эмэгтэйчүүдийн нөлөө хэр өндөр байж чаддаг вэ?
-Эмэгтэйчүүдийн нөлөөлөл өндөр.
-Гэсэн атлаа яагаад шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо бага байна вэ?
-Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо бага байгаа нь олон шалтгаантай. Уламжлалт нийгмийн харилцаа, тухайн үед бий болсон нийгэм улстөрийн систем, санхүүгийн боломж гээд олон зүйл холбогдоно. Мянганы хөгжлийн зорилтод Монгол Улс нэгдэн орохдоо 2015 он гэхэд УИХ-ын гишүүдийн 30 хувийг эмэгтэйчүүдээс бүрдүүлнэ гэж үүрэг амлалт авсан байдаг. Бид НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтраад 2012 оны сонгуулиас өмнө том төсөл хэрэгжүүлснээр 2012 оны Сонгуулийн тухай хуульд эмэгтэйчүүдийн квотыг 20 хувьд хүргэнэ гэдэг заалт оруулж өгсөн. Ний нуугүй хэлэхэд, зарим намын нөхөд уулзаад “20 хувьд хүргэх эмэгтэйчүүдийг бэлтгээгүй байна. 15 хувь гэж оруулвал яасан юм” гэж ярьж байсан. Ингээд 2012 онд урд өмнөх сонгуулиудаас хамгийн олон эмэгтэйчүүд сонгогдож гарсныг та бүхэн мэдэх байх.
Ер нь бол эмэгтэй нэр дэвшигчдээ дэмжих тал дээр эмэгтэй сонгогчид анхаарах цаг болсон. Нөгөө талаас намууд, иргэний нийгмийн байгууллагууд өөрсдөө эмэгтэй нэр дэвшигчдээ бэлтгэн гаргах ёстой юм билээ.
-Цаашдын хандлага ямар байна?
-Сүүлийн үед гадаад дотоодод суралцаж, ажил эрхэлж байгаа эмэгтэйчүүдээ хараад байхад таван жилийн дараа гэхэд монголын нийгэм улстөрийн амьдралд эмэгтэйчүүд түрж гарч ирэх нь тодорхой. Санхүүгийн хувьд бэхжиж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж байна. Тэгээд ч жендэрийн мэдрэмжтэй улстөр гэдэг дэлхийн чиг хандлага болчихлоо. Бид энэ чиг хандлагаас хаашаа зайлах билээ. Миний бодлоор 2020 оны УИХ-д эмэгтэйчүүдийн тоо нэмэгдвэл нийгэмд эерэг үр дүн гаргана гэж бодож байна.