Өнгөрч буй долоо хоногт болсон үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
ЦЭЦИЙН ДҮГНЭЛТИЙГ УИХ ХҮЛЭЭЖ АВБАЛ НӨХӨН СОНГУУЛЬ БОЛОХГҮЙ
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан даваа гарагт болж, УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг “Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх тухай”, “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын тогтоол, Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3 дахь хэсэг Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хянан шийдвэрлэлээ.
Ингээд УИХ-ын гишүүн Д.Гантулгыг гишүүнээс чөлөөлсөн нь Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзсэн бол нөхөн сонгууль явуулах хугацааг зарлахдаа хуулийн тэгш бус байдал бий болгосон. УИХ-ын дээрх шийдвэр нь Үндсэн хуулийг зөрчсөн байна. Үндсэн хуулийн сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн. Санал авах өдрийг сонгууль болохоос 180-аас доошгүй хоногийн өмнө тогтоох ёстой. УИХ Сонгуулийн хуулийг зөрчиж нөхөн сонгууль болохоос 148 хоногийн өмнө тогтоосон хэмээн үзсэн юм. Өөрөөр хэлбэл Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг УИХ хүлээн авбал нөхөн сонгууль болохгүй.
Энэхүү дүгнэлттэй холбоотойгоор мягмар гарагт намууд хурц хурц мэдэгдлүүдийг ар араасаа хийв. АН-аас энэ дүгнэлтийг МАН-ын захиалгаар гаргасан гэсэн бол МАХН-ын дарга Н.Энхбаяр мөн л МАН, АН-ыг буруутгасан. Харин МАН АН-аас захиалсан гэх мэдээллийг хийгээд хэрэв сонгууль болсон бол Ерөнхий сайд 42-р тойрогт нэр дэвшинэ, рейтинг өндөр байгаа тул АН-ынхан “айлаа” гэсэн мэдээллийг ч хийгээд амжсан. Ямартай ч ҮХЦ дүгнэлтээ гаргасан УИХ дүгнэлтийг авах эс авах нь ирэх долоо хоногийн бас нэгэн чухал сэдэв байх нь ээ.
АМАРЖСАНЫ ТЭТГЭМЖЭЭ АВСАН БОЛ "ЦАЛИНТАЙ ЭЭЖ"-ИЙН 2 САРЫН МӨНГӨ ОЛГОХГҮЙ
Эх амаржсаны дараа Нийгмийн даатгалын сангаас декретний мөнгө буюу амаржсаны хоёр сарын тэтгэмжийг олгодог билээ. Тэгвэл амаржсаны дараа энэ мөнгөө авсан эхэд Нийгмийн халамжийн сангаас олгодог "Цалинтай ээж" хөтөлбөр буюу "Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмж"-ийн хоёр сарын мөнгийг давхардуулан олгохгүй байхаар болсон байна.
Засгийн газраас энэхүү шийдвэрийг 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр гаргаж, энэ оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлсэн бөгөөд өнгөрч буй долоо хоногт энэ асуудал олон ээжийн анхаарлын төвд байлаа.
Өөрөөр хэлбэл, эхэд сард нэг удаа олгодог 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж болох 50 мянган төгрөгийг хоёр сарын хугацаанд /100 мянган төгрөг/ олгохгүй юм байна.
ТӨРИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТЫН БҮСИЙГ ДАЙРАН ОРСОН ЖОЛООЧИЙГ 7 ХОНОГ БАРИВЧЛАХААР БОЛЛОО
Төв талбай дээгүүр машинтайгаа давхисан иргэн Б.Цэгмэдэд шүүхээс зан үйлд нөлөөлөх 10 цагийн албадан сургалтад хамруулж, 7 хоног баривчлах шийтгэл оногдууллаа.
Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Жанжин Сүхбаатарын талбайд тавдугаар сарын 27-ны өдрийн 13.40 цагийн үед Монгол Улсын Ерөнхийлөгчид Бүгд Найрамдах Португаль Улс, Испанийн Хаант Улс, Швейцарийн Холбооны Улс, Бүгд Найрамдах Хорват Улсаас хавсран суух Элчин Сайд нар “Итгэмжлэх жуух бичиг” гардуулах ёслол явагдах үеийн хэв журмын хамгаалалт авсан байжээ.
Энэ үед Баянзүрх дүүргийн дугаар хороонд оршин суугч Б.Цэгмэд нь Төрийн ордны зүүн урд хэсгээр 95-44 ӨВА улсын дугаартай жижиг оврын “Nissan” маркийн ачааны тээврийн хэрэгслийг ашиглан Сүхбаатарын талбайн гол /Төрийн тусгай хамгаалалтын бүс/-д дайран орсныг Төрийн тусгай хамгаалалтын газар болон Цагдаагийн байгууллагын алба хаагчид таслан зогсоожээ.
Энэ асуудалтай холбоотойгоор иргэн Б.Цэгмэдийн эхнэр нөхөрт нь цагдаагийн алба хаагчид хүч хэрэглэсэн, үндэслэлгүй хорьсон хэмээн лхагва гарагт хэвлэлийн хурал хийхээр болсон ч биеийн байдлаас шалтгаалан хурлыг цуцалсан юм.
“ҮДИЙН ЦАЙ” ХӨТӨЛБӨРИЙГ “ҮДИЙН ХООЛ” БОЛГОХ ХУУЛИЙГ БАТАЛЛАА
Өнгөрсөн пүрэв гарагийн УИХ-ын нэгдсэн чуулганаар “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” болгох хуулийг баталлаа. Өнгөрсөн оны зургадугаар сард өргөн барьсан хуулийн төсөл бүтэн жилийн дараа ийнхүү батлагдаж байгаа юм.
Энэхүү хууль хэрэгжсэнээр сурагчдын насны онцлогт тохирсон эрүүл, аюулгүй хоол хүнсийг стандартын шаардлага хангасан орчинд мэргэжлийн хүмүүсээр бэлтгүүлж, оновчтой зохион байгуулах нөхцөл бүрдэж, сурагчдын эрүүл мэнд, суралцах чадварыг дэмжиж, ирээдүйн эрүүл иргэн бий болох боломж нэмэгдэнэ. Түүнчлэн сургуулийн хоол үйлдвэрлэл нь орон нутгийн болон үндэсний хүнс үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулна гэж төсөл санаачлагчид үзэж байгаа юм.
Хуулийг баталснаар 2020 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн 1-5 дугаар ангийн сурагчдын үдийн цай үдийн хоол болох юм. Энэ ажлыг хэрэгжүүлэхэд нийт 300 гаруй тэрбум төгрөгийн төсөв шаардлагатай бөгөөд жилд дунджаар 65 орчим тэрбум төгрөг төсөвт суулгахаар төлөвлөсөн талаар хуулийг санаачлагчид хэлж байв. Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл тэй танилцана уу.
ЗАСГИЙН ГАЗРЫГ ЯАРАЛТАЙ ОГЦРУУЛАХ ШААРДАХ БИЧГИЙГ ХҮРГҮҮЛЭВ
Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат баасан гарагийн УИХ-ын чуулганы үеэр УИХ-ын дэд дарга Энх-Амгаланд шаардах бичиг гардууллаа.
Шаардах бичигт авлига хариуцлагагүй байдал нүүрлэсэн энэ Засгийн газрыг нэн даруй огцруулах хэд хэдэн үндэслэл байгааг дурдсан талаар УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат хэлжээ.
Тухайлбал, ЖДҮ-д холбогдсон гишүүдийн асуудлыг шийдвэрлэхгүй, олон сая ам.долларын авлига, төрийн албан хаагчдын авлигын асуудлуудыг хуулийн цоорхой харж хэрэгсэхгүй болгож байгаа, иргэдийн сонгох эрхэнд халдсан, худал хийрхэл, амлалт хэрээс хэтэрч сандал суудал булаацалдсан хэрүүл тэмцэл хүний амиар хэмжигдэх хүртлээ хурцдаж байхад төгрөгийн ханш унаж, бензин тос, өргөн хэрэглээний барааны үнэ өсөж, хүнсний аюулгүй байдал алдагдаж, хоолны хордлого болон сүрьеэ өвчин тархсан зэрэг шалтгааныг дурдсан байна.
ОЛОН “ӨНГИЙН” ЖАГСААЛУУД
Өнгөрч буй долоо хоног жагсаалаар “баян” долоо хоног байлаа. Долоо хоногийн эхний өдөр Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Гантулгыг гишүүнээс чөлөөлсөн нь Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хянан шийдвэрлэх үеэр УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын бүрэн эрхийг сэргээхийг эсэргүүцэж "Бандааштай жагсаал" хийв.
Мөн өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт Тост, Тосон бумбын нурууг хамгаалахыг шаардсан нутгийн 32 иргэн “Байгаль орчин, аялал жуулчлалын яам”-ны үүдэнд жагсаал зохион байгуулсан юм. Ингэхдээ Н.Цэрэнбат сайдад Тост тосон бумбын байгалийн цогцолборт газар нутагт хууль зөрчин үйл ажиллагаа явуулж буй “Сауд Гоби Коэл Транс” ХХК-д олгосон зөвшөөрлийг цуцалж, сайдын албан тушаалаас огцрох тухай шаардлага хүргүүлсэн.
Лхагва гарагт Нийслэлийн АН-аас НЗДТГ-ын өмнө эсэргүүцлийн жагсаал зохион байгуулав. Тэд Улаанбаатарыг аз жаргалтай хот болгох сонгуулийн амлалтаа МАН биелүүлээгүйг анхааруулсан юм. Мөн ногоон байгууламж, мод бургас тайрснаар, ундны усыг бохирдуулсан, газрын наймааг цэцэглүүлсээр байгааг онцолсон юм.
Үргэлжлүүлэн пүрэв гарагт "Хариуцлага нэхэх сөрөг хүчний жагсаал"-ыг эхлүүлсэн. Энэхүү жагсаал бүтэн сарын турш үргэлжилнэ гэдгийг АН-ын дарга С.Эрдэнэ хэлж байсан билээ.