ХҮҮХДҮҮДЭЭ ДАГУУЛААД ХААШАА ЯВАХАА МЭДЭХГҮЙ БАЙНА ГЭВ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд бүртгэгдсэн бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон бага насны хүүхдүүдийг урт хугацаанд байрлуулж, нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх зорилготой “Үжин” төв өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр үүдээ нээж байлаа. Таван өрөө бүхий хувийн орон сууцанд байрладаг тус төв нэг дор 5-8 хүүхэд хүлээж авах бөгөөд жилд 60 хүүхдэд нөхөн сэргээх цогц үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай.
Үүнээс гадна шаардлагатай тохиолдолд асран хамгаалагчийг ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтад хамруулах, ажилд зуучлах, халамжийн үйлчилгээнд нь холбон зуучлах гэх мэт нийт 30-аад төрлийн үйлчилгээ үзүүлдэг байна. Сургууль, цэцэрлэг амрахаар тус төвд ирж, нөхөн сэргээх үйлчилгээ авах хүүхдийн тоо улам нэмэгддэг хандлагатай байгаа аж.
Гэвч тус төв байрныхаа түрээсийг төлж чадахгүйгээс болж цаашид үйл ажиллагаагаа зогсоох дээрээ тулаад байна.
Өнгөрсөн жилд улсын хэмжээнд 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн мэдээлэл бий. Эдгээр тохиолдлын 10 орчим хувьд нь “Үжин” төв үйлчилгээ үзүүлжээ. Хэдийгээр нийт дүнтэй харьцуулахад хамрагдсан хүүхдийн тоо бага ч гэсэн үр дүнгээ өгч эхэлсэн байна. Тухайлбал, архи уудаг, тамхи татдаг хүүхдүүд хорт зуршлаасаа салсан бол амиа хорлох гэж 2-3 удаа оролдсон хүүхэд ийм эрсдэлтэй алхам дахин хийхийг хүсээгүй байна.
Түүнчлэн тэмбүүгээр өвчилсөн хүүхдүүдийг эдгээж, сургуульд явах, өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлж чаджээ. Төрөөс хийж чадаагүй ажлыг “Үжин” төвийнхөн хийж чадсан нь энэ. Гэтэл бусдын сайн сайхны төлөө хийж байгаа энэхүү үйл ажиллагааг төрөөс дэмжихгүй байгаа нь харамсалтай. Уг нь УИХ-ын дарга Г.Занданшатар тус төвийн үйл ажиллагаатай танилцахдаа түрээсийн зардлыг шийдэх үүргийг ХНХ-ын сайд С.Чинзоригт өгсөн. Гэвч яамны зүгээс ямар ч арга хэмжээ авахгүй, спикерийн өгсөн үүрэг даалгаврыг юман чинээ тоолгүй өдийг хүрчээ.
Тендерт шалгарсан хугацаа дууслаа гээд хүүхдүүдийг орхиж болохгүй
“ХНХ-ын сайд С.Чинзоригт Хүүхэд хамгааллын зардлын багцаас “Үжин” төвийн орны тоог нэмэгдүүлэх, мөнгө санхүүтэй холбоотой асуудлыг шийдэх үүргийг УИХ-ын дарга Г.Занданшатар өгсөн. Гэтэл үүнийг огт тоохгүй, одоо болтол ямар ч шийдвэр гаргаагүй байна. Манай төв одоогоор 15 хүүхдэд үйлчилгээ үзүүлж байгаа. Эдгээр хүүхдэд үзүүлэх үйлчилгээ дуусаагүй байдаг. Тэднийгээ дагуулаад хаашаа явахаа мэдэхгүй л байна” хэмээн “Үжин” төвийн үүсгэн байгуулагч Д.Ундраа ярилаа.
Тус төвд ирээд долоон сар болсон хүүхэд хүртэл байгаа аж. Учир нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн эмчилгээг маш урт хугацаанд хийдэг бөгөөд гурван сараас нэг жил болж байж дуусдаг байна. Гэвч Монголд бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд үйлчилгээ үзүүлэх газар үүнээс өөр байдаггүй. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийг нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх тендер зарлахад тус төв шалгарчээ.
Улмаар өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл хүүхдүүдэд үйлчилгээ үзүүлэхээр болсон байна. “Бэлгийн хүчирхийллийн хохирогч анхан шатны тусламж үйлчилгээнд хамрагдахад дунджаар 1.5-1.7 сая төгрөгийн зардал гардаг. Үүнийг ихэнх хохирогч төлж дийлдэггүй тул зүрхэндээ гүн шархтай, сэтгэлдээ хар толботой хоцрох нь элбэг. Тиймээс цаашид энэ төвийн үйл ажиллагааг тогтвортой авч явахын зэрэгцээ өргөтгөх зайлшгүй шаардлага бий” хэмээн тус төвийг үүсгэн байгуулагч Д.Ундраа хэлж байв. Тэрбээр зургаан сарын хугацаанд үйл ажиллагаа явуулсан түрээсийн мөнгөө өгчихөөд байгаа аж.
Харин тавдугаар сарын түрээсийн мөнгө зэргийг төлөөгүй байгаа учир хаалгаа барих дээрээ тулжээ. Тендерт шалгарсан хугацаа дууслаа гээд эмчилгээ хийлгэж буй хүүхдүүдээ орхиж болохгүй учир ХНХ-ын сайдыг царайчилсаар байгаа аж. Бэлгийн хүчирхийлэлд өртөж, тусламж үйлчилгээ шаардлагатай болсон эдгээр хүүхдийн төрөлх гэрээс нь өөрцгүй болсон “Үжин” төв хаалгаа барих эсэх нь С.Чинзориг сайд танаас шалтгаалж байна. Бидний ирээдүй болсон хойч үеэ сэтгэлдээ хар толботой үлдэг гээд зүгээр хараад суух уу.
Г.Санжааханд