“Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий” УИХ-ын ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва ахалсан. Ажлын хэсгээс гаргасан нэгдсэн санал дүгнэлтийг өчигдөр сэтгүүлчдэд танилцуулсан юм.
Нийт 44 нүүр бүхий санал дүгнэлтийн эхний хэсэгт гэрээний зүйл, заалт Монгол Улсын хууль тогтоомжид нийцсэн эсэх, эдгээр гэрээ болон холбогдох бусад гэрээний зүйл, заалтууд хоорондоо уялдаж байгаа эсэх талаар дурдсаныг бүрэн эхээр нь хүргэж байна.
ТӨСЛИЙН МЕНЕЖМЕНТИЙН ОДОО МӨРДӨЖ БУЙ ЭРХ ЦААШИД Ч ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ ТАЛД ХЭВЭЭР ХАДГАЛАГДАНА
1.1. УИХ-ын 2009 оны 57 дугаар тогтоолоор “Эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар анхны хөрөнгө оруулалтыг нөхсөний дараа төрийн эзэмшлийн хувьцааны хэмжээг 50-иас доошгүй хувьд хүргэж нэмэгдүүлэх асуудлыг хөрөнгө оруулагчтай тохиролцон шийдвэрлэх”-ийг Засгийн газарт үүрэг болгосон. Гэвч Хөрөнгө оруулалтын гэрээнд уг асуудлыг гэрээний үндсэн хугацаа, түүний сунгалттай (хоёр удаа хорь, хорин жилээр сунгах) холбон тодорхойлж, гэрээ хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээс хойш 31 дэх жилээс буюу 2041 оноос уг асуудлыг хөндөж, 50 хувь болгох талаар сонголт хийх эрхтэйгээр тусгасан байна.
Зөвхөн “Оюу Толгой” ХХК-д татварын тогтворжуулалт хамаарах бөгөөд бусад оршин суугч бус татвар төлөгчөөс суутгах татвар ногдуулах хувь хэмжээ нь тогтворжуулсан асуудалд хамаарахгүй.
1.2.Нэмэлт өөрчлөлт оруулж, дахин тодотгосон Хувь нийлүүлэгчдийн гэрээний 16-д заасны дагуу Монголын талын эзэмшлийн 34 хувийн хувьцааг 50 хувь болгож нэмэгдүүлэх хэдий ч төслийн менежментийн одоо мөрдөж буй эрх цаашид хөрөнгө оруулагч талд хэвээр хадгалагдаж, компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал, төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын шийдвэр Айвенхоугийн хувь нийлүүлэгчдийн саналаар бүрэн шийдвэрлэгдэж байхаар тусгажээ. Энэ нь Компанийн тухай хуулийн 34.6-д “Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэх зарим асуудлаар энгийн хувьцаа эзэмшигчийн санал өгөх эрхийг энэ хуулиар хязгаарлаж болно.” гэж,
63.5-д “Энэ хууль болон компанийн дүрэмд зааснаас дээгүүр хувь тогтоогоогүй, ... бол төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн гишүүдийг сонгохоос бусад асуудлаар гаргах шийдвэр хуралд саналын эрхтэй оролцож байгаа хувьцаа эзэмшигчдийн олонхийн саналаар хүчин төгөлдөр болно.” гэж заасныг зөрчиж, зөвхөн Айвенхоугийн Хувь нийлүүлэгчид Компанийн ТУЗ-ийн бүх хурал болон Хувь нийлүүлэгчдийн бүх хуралд шийдвэрлэх саналын эрхтэй байхаар зохицуулсан байна.
1.3. Нэмэлт өөрчлөлт оруулж, дахин тодотгосон Хувь нийлүүлэгчдийн гэрээний 6.2 дахь заалтад нэг талаас Компани болон нөгөө талаас аль нэг Хувь нийлүүлэгч, эсхүл түүний Хамаарал бүхий компанийн хооронд хийх аливаа хэлцэлд Компанийн тухай хуулийн 12 дугаар бүлгийн заалтыг хэрэглэхгүй байхаар заасан. Энэ нь Компанийн тухай хуулийн 86.4-т “Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувь нийлүүлэгчийн тоо 10-аас илүүгүй бол компанийн дүрэмд энэ хуулийн 86.3-т зааснаас бусад тохиолдлыг зааж болно.” гэж заасантай нийцэхгүй байна.
1.4. Хөрөнгө оруулалтын гэрээний хувьд байгуулсан талууд нь нэг талаас Монгол Улсын Засгийн газар, нөгөө талаас Канад Улсад бүртгэлтэй хуулийн этгээд, мөн ИБУИБНУ-д бүртгэлтэй хуулийн этгээд байх ба эдгээр нь Монгол Улсын Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.15 дахь заалтад “Засгийн газрын өргөн мэдүүлснээр Монгол Улсын олон улсын гэрээг соёрхон батлах, цуцлах, гадаад улстай дипломат харилцаа тогтоох, цуцлах”, Олон улсын гэрээний тухай Венийн конвенцын 1 дүгээр зүйлийн (а), мөн Монгол Улсын Олон улсын гэрээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад тус тус заасны дагуу гэрээ байгуулах этгээдэд хамаарахгүй. Иймд тус баримт бичгийн зохицуулалтад хамаарах “Олон улсын гэрээ” гэж үзэхээргүй байна.
Хувь нийлүүлэгчдийн гэрээ буюу Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон Хувь нийлүүлэгчдийн гэрээний хувьд талууд нь Эрдэнэс МГЛ ХХК болон Айвенхоу Оюу Толгой (БиВиАй) Лтд, Оюу Толгой Нидерланд БиВи, Айвенхоу Майнз Монголия Инк ХХК (одоогийн “Оюу Толгой” ХХК) байх тул мөн Монгол Улсын Олон улсын гэрээний тухай хуулийн дагуу “Олон улсын гэрээ”-нд хамаарахгүй байна.
Үүний нэгэн адил “Оюу Толгойн Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө” болон “Оюу Толгойн Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөө”-ний хувьд талууд “Эрдэнэс Оюу Толгой” ХХК болон Туркойс Хилл Ресурсес Лимитед, ТиЭичАр Оюу Толгой Лтд, Оюу Толтой Нидерланд БиВи, Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед, “Оюу Толгой” ХХК компаниуд байх тул мөн Монгол Улсын "Олон улсын гэрээ”-нд хамаарахгүй байна
Харин дээрх гэрээ, баримт бичгүүд нь иргэний эрх зүйн ерөнхий зарчмын хүрээнд буюу Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т “Төр, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж болох аймаг, нийслэл, сум, дүүрэг нь иргэний эрх зүйн харилцаанд хуулийн этгээдийн нэгэн адил оролцоно.” гэж, 545 дугаар зүйлийн 545.1-д “Олон улсын иргэний эрх зүйн харилцаанд төр нэг тал болон оролцож байгаа тохиолдолд хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийг хэрэглэнэ.” гэж тус тус заасны дагуу олон улсын хувийн эрх зүйн харилцааг зохицуулж буй баримт бичигт хамаарна.
1.5.ДУББСТ-ний (Дубайн гэрээ) нөхцөлүүдийг харахад Иргэний хуулийн тусгай ангид тусгайлан зохицуулсан гэрээний төрөлд шууд хамаарахгүй байгаа боловч Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь заалтын дагуу Иргэний хуульд тусгайлан зохицуулаагүй буюу шууд нэрлэгдээгүй боловч гэрээний үндсэн шинж, хэлбэрийг агуулсан өвөрмөц агуулга бүхий “нэрлэгдээгүй гэрээ”-нд хамаарч болохоор байна. Энэ тохиолдолд Иргэний хуулийн үүргийн эрх зүйн нийтлэг зохицуулалт хамаарна. Өөрөөр хэлбэл, талуудад гэрээгээр тохирсон нөхцөлийн дагуу үүргээ гүйцэтгэхийг шаардах эрх үүснэ.
Тодруулбал, ДУББСТ нь далд уурхайн бүтээн байгуулалтын үйл ажиллагааны зардлын төлөвлөгөө, санхүүжилтийн арга замыг тодорхойлсон, төслийн холбогдох гэрээгээр зохицуулсан зарим асуудлыг дахин тохиролцсон, түүнчлэн Иргэний хуулийн 466 дугаар зүйлд заасан Тооцоо нийлэх гэрээний шинжийг агуулсан холимог гэрээний шинжтэй хэлцэл байна. Өөрөөр хэлбэл, баримт бичгийн нэрээс үл хамааран Иргэний хуулийн дагуу талуудын хооронд үүрэг хулээлгэсэн хэлцэлд тооцогдохоор байна. Харин Хөрөнгө оруулалтын гэрээнд тавих хуулийн шаардлагыг хангахгүй байх тул Хөрөнгө оруулалтын гэрээний нэмэлт, өөрчлөлт гэж үзэх үндэслэлгүй байна.
1.6.ДУББСТ болон Хөрөнгө оруулалтын гэрээ, НӨОДТХНГ-нд тусгагдсан асуудлууд хоорондоо зөрчилдвөл, эсхүл тухайн асуудлыг нэмж тайлбарлан зохицуулсан тохиолдолд Хөрөнгө оруулалтын гэрээний зохицуулалтыг баримтлах нь зүйтэй.
“Оюу Толгойн Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө"-г Хөрөнгө оруулалтын гэрээний нэмэлт, өөрчлөлт гэж үзэх үндэслэлгүй.
1.7.ДУББСТ-ний 2.2(b) заалтад “Далд уурхайн ТЭЗҮ-д тусгагдсаны дагуу Оюу Толгой төслийн эдийн засгийн үр ашгийн хуваарилалт нь 2010 оны ТЭЗҮ-д тооцсон тооцоололтой нийцэж байгаа ба үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн газар нь Оюу Толгой төсөл хэрэгжих хугацаанд төслийн нийт үр ашгийн 53 гаруй хувийг татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, ногдол ашиг хэлбэрээр авахыг цохон тэмдэглэж байна.” гэж заасан.
Гэвч 4.2 дахь заалтад “Техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) гэж уул уурхайн төслийн санхүүгийн үр ашгийг тогтоох зорилгоор ашигт малтмалын ордын геологи, инженерийн шийдэл, хууль эрх зүй, үйл ажиллагаа, эдийн засаг, нийгэм, байгаль орчны болон бусад холбогдох хүчин зүйлсийг нарийвчлан тооцоолсон цогц судалгааг ойлгоно. Техник, эдийн засгийн үндэслэл нь тодорхойгүй, магадалшгүй хүчин зүйлсээс хамаарч өөрчлөгдөж болзошгүй төсөөллүүдэд тулгуурласан, бодит гүйцэтгэл нь ТЭЗҮ-д зааснаас өөр гарч болох тооцооллуудаас бүрдэх бөгөөд эрх зүйн хувьд заавал мөрдөх баримт бичиг биш болохыг Талууд хүлээн зөвшөөрөв.” гэсэн нь Монгол Улсын хүртэх 53 хувийн өгөөж, төслийн хөрөнгө оруулалтыг баталгаажуулах боломжгүй болгож байна.
Энэ заалт нь олон улсад практик амьдралд хэвшиж, байнга нэг мөр ойлгогдон мөрдөгддөг орд ашиглах ТЭЗҮ-д баримталдаг зарчим, нийтлэг зүйлтэй зөрчилдөж байна. Түүнчлэн ОТ төслийг хэрэгжүүлэх явцад тохиолдож болох аливаа үйл ажиллагаа, түүнтэй холбогдон гарах зардлын эрсдэлийг ТЭЗҮ-д хангалттай тооцож өгсөнтэй нийцэхгүй байна.
РИО ТИНТО БАТАЛГААНЫ ШИМТГЭЛ НЭРЭЭР НЭМЭЛТ ТӨЛБӨР АВСАН БАЙНА
1.8. НӨОДТХНГ-ний 18(в) заалтад зээлийн хүүгийн орлогын суутгах татварыг төлөх үүргийг хувьцаа эзэмшигч ТӨК-д ногдуулж байгаа боловч Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6 дахь заалтын дагуу зөвхөн “Оюу Толгой” ХХК нь татвар суутгагчийн үүрэг хүлээсэн байна. “Оюу Толгой" ХХК нь татварын хууль тогтоомжид заасан суутгагчийн үүргээс чөлөөлөгдөхгүй.
Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар гэрээг сайжруулах шаардлагатай.
1.9. ДУББСТ-ний 1 дүгээр зүйлд ““Төслийн санхүүжилтийн баталгааны шимтгэл” гэж Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед, Рио Тинто Саут Ийст Азиа Лимитөд болон Туркойс Хилл-ийн хооронд 2012 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан Санамж бичигт заасны дагуу Далд уурхайн Төслийн санхүүжилт авахад Рио Тинтогоос төслийг бүрэн гүйцэд хэрэгжүүлэх баталгаа гаргаж дэмжлэг үзүүлэхтэй холбогдуулан Рио Тинто-д төлөх шимтгэлийг хэлнэ.” гэж, 5.5 (Ь)(у) дахь заалтад “ОТ ХХК-иас нэхэмжлэх Төслийн санхүүжилтийн баталгааны шимтгэл нь Далд уурхайн Төслийн санхүүжилтийн үндсэн дүн, хүү, шимтгэл, төлбөрийн тухайн үеийн үлдэгдлийн 1.9 хувиас хэтрэхгүй байхыг Туркойс Хилл болон Рио Тинто зөвшөөрч байна;” гэж тус тус заасан.
Гэтэл НӨОДТХНГ-ний 14(в) заалтад "... ОТ төсөлд зориулан гуравдагч талын Төслийн санхүүжилтийн хэлбэрээр авсан хөрөнгийн бүрэн хэмжээний өртөг зардал дээр татварын шаардлагыг харгалзан хураамж ногдуулах, эсхүл аливаа ашиг буюу нэмэлтийг дамжуулахгүй байхыг Хувь нийлүүлэгчид хүлээн зөвшөөрч байна." гэж тохирсон гэрээний заалтыг зөрчиж, Рио Тинто баталгааны шимтгэл нэрээр нэмэлт төлбөр авсан байна.
1.10. Хөрөнгө оруулалтын гэрээний тогтворжуулалт гуравдагч этгээдэд үйлчлэхгүй. Тухайн үед мөрдөгдөж байсан Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуулийн 29.1-д “Үйл ажиллагааныхаа эхний 5 жилд Монгол Улсын нутаг дэвсгэрт 50 саяас дээш ам.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалт хийх ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч өөрөө хүсэлт гаргавал үйл ажиллагаа явуулах нөхцөлийг нь тодорхой хугацаанд тогтвортой байлгах зорилгоор түүнтэй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж болох бөгөөд түүнд дараах зүйлийг тусгана.” гэж заасан. Энэ дагуу зөвхөн “Оюу Толгой” ХХК-д татварын тогтворжуулалт хамаарах бөгөөд бусад оршин суугч бус татвар төлөгчөөс суутгах татвар ногдуулах хувь хэмжээ нь тогтворжуулсан асуудалд хамаарахгүй.
1.11.Оюу Толгой төслийн Хөрөнгө оруулалтын гэрээ, НӨОДТХНГ-д мониторинг хийх хоёр талын төлөөлөл оролцсон ажлын хэсгийг байгуулан ажиллуулж, гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар гэрээг сайжруулах шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрч байна.
1.12.Дубай хотноо байгуулсан ДУББСТ, ДУББСНТ, Менежментийн гэрээ нь Монгол улсын хууль тогтоомж болон ХөОГ, ХНГ-ний зүйл заалтыг зөрчсөн учир түүнийг нягтлан судалж, хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэж байна.