-ТОМИЛОЛТ-
Япон улсын “Майничи” өдөр тутмын сонинг анх тус улсын Мэйжи эринд буюу 1872 онд анх байгуулжээ. Өдгөө 147 жилийн түүхтэй "Майничи" сонин Пулитцерийн шагналыг хүртсэн Японы цорын ганц сонин юм. Мөн Японы Сэтгүүлчдийн Холбооноос нийт 30 удаа шагнал хүртсэн бөгөөд улсдаа энэ төрлийн шагналыг хамгийн олон удаа хүртсэн сонин аж.
Япон улсдаа 364, хилийн чанадад 26 оффистой "Майничи" өдөр тутмын сонины Хоккайдо мужийн салбарт зочилж, Мэдээний хэлтсийн захирал Наоя Сугиотай Япон улсын сэтгүүлзүйн салбарын түүх болон Пулитцерийн шагнал хүртсэн онцлох түүхэн бүтээлийн талаар сонирхолтой яриа өрнүүлэх завшаан тохиосон юм.
-Япон улсад хэдэн сонин байдаг талаар яриагаа эхэлье.
-Улсын хэмжээнд томоохон таван сонин байдаг: "Майничи", "Асахи", "Йомиури", "Санкей", "Никкей". Хот эсвэл орон нутгууд өөр өөрийн гэсэн сонины жижиг редакцитай.
Нийгэмд шударга ёсыг тогтоохоор хувь нэмрээ оруулж байгаа нь сэтгүүлчийн үндсэн ёс зүй юм
-Япончууд мэдээлэл авахдаа бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээс илүүтэй сонинд итгэдэг гэж сонсож байсан.
-Тийм шүү. Зөвхөн "Майничи" гэлтгүй томоохон сонинууд дэргэдээ вэбсайттай болсон. Энэ нь уншигчдад хэвлэмэл сониноос гадна сайтаас мэдээлэл авах боломжийг хангаж байгаа хэрэг. Тиймээс зөвхөн сонинд итгэдэг уншигчид албан ёсны сайт дээр нь гарсан мэдээлэлд ч мөн итгэдэг гэсэн үг. Ялангуяа Японд залуу уншигчид сайтаас мэдээлэл авахыг илүүд үздэг бол ахмад үеийнхэн сониноо л уншдаг. Ер нь хэвлэмэл сонины дийлэнх захиалагч, уншигчид ахмад үеийнхэн буюу 60-70 насныхан байдаг.
-Түүх өгүүлдэг мөн баримт болдог учраас сонины дугаар бүрийг хадгалах нь чухал байдаг. Японд хэвлэмэл сонингуудыг хэрхэн хадгалдаг вэ?
-Японд Засгийн газраас батлан гаргасан Сонины тухай хууль бий. Үүнд дугаар бүрийг хадгалах ёстой гэж заасан. Тэгэхийн тулд мэдээж тодорхой төсөв хэрэгтэй болдог бөгөөд талыг нь улсаас, үлдсэнийг нь редакциуд төлдөг. Ингэхдээ дугаар бүрээ дижитал хэлбэрт шилжүүлж, микрофилм болгон Токиогийн сонины төв архив руу баримт болгон илгээдэг юм. Зөвхөн сонин ч биш, сэтгүүлзүйн бусад төрлийн бүтээлийг ч баримт болгон хадгалах шаардлагатай санагддаг. Учир нь вэбсайт дээр нийтлэгдсэн мэдээллийг өөрчлөх, устгах нь нэг талаар учир дутагдалтай.
-“Майничи” өдөр тутмын сонин хэдэн сэтгүүлчтэй вэ?
-Манай сонин арав гаруй жилийн өмнө 3000 гаруй ажилчидтай байсан бол өдгөө 2000 гаруй болж цөөрсөн. Үүнээс 400-500 нь сэтгүүлч, сурвалжлагчид. Орчин үед технологи хөгжихийн хэрээр хүмүүс цаасан сонин уншихаас илүүтэй дижитал хэлбэрийг чухалчлах болсон. Энэ нь Японы сонины редакцуудад багагүй хүнд үеийг авчирж байгаа ч нөгөөтэйгүүр тэд дэргэдээ сайт ажиллуулах болсон нь сайшаалтай.
-Сэтгүүлчийн өдөрт хийж гүйцэтгэдэг ажлыг танилцуулбал?
Сэтгүүлч ямар ажилд томилогдсон, бичиж байгаа сэдвээс шалтгаална л даа. Их сургуулиа төгсөөд дөнгөж шинээр ажиллаж байгаа сэтгүүлч эсвэл сурвалжлагч эхний нэг жил гэмт хэргийн мэдээг бэлтгэдэг. Ингэхдээ тэд цагдаагийн байгууллагатай нягт хамтран ажилладаг ба осол, зөрчил, гэмт хэргийн чанартай мэдээллийг өглөө эрт цуглуулдаг. Тухайн мэдээллээ олон талын эх сурвалжаар нягталж шалгасны дараа түүнийг нь редакци нийтэлдэг. Би 25 жилийн өмнө "Майничи" сонинд ажлын гараагаа эхэлж байхад ажиллах нөхцөл одоогийнхоос огт өөр байсан.
Япон сэтгүүлчид туршлага хуримтлуулахыг “ёоужи асагакэ” хэмээн нэрлэдэг бөгөөд энэ нь “Шөнө ажиллаж, өглөө нь гүй” гэсэн утгатай. Жишээ нь, цагдаагийн газарт очихоосоо өмнө шинээр гарсан хэргийн мэдээлэлтэй байдаг цагдаагийн ажилтнаас түүнийг гэрт нь байхад буюу өглөө эрт хамгийн түрүүнд мэдээллийг олж аваад өдөр, оройн цагаар бусад эх сурвалжаас байж болох бүхий л мэдээллээ цуглуулдаг байсан. Энэ гэхдээ их олон жилийн өмнөх арга барил л даа. Одоо тэгж ажилладаг сэтгүүлч цөөн байх.
-Хэвлэл мэдээллийн хэрэгсэл сурвалжилга, бүтээлээрээ дамжуулан нийгмийн асуудлыг ил гаргаж, шийдвэр гаргагчдын түвшинд хүртэл нөлөөлөх тохиолдол байдаг. Танай сонины бүтээл шийдвэр гаргагчдад хүртэл нөлөөлж байсан, олон нийтийг хамарсан түүхэн үйл явдлаас хуваалцаач?
-Японы хэвлэл мэдээллийн салбарт улс төрчид, шийдвэр гаргах түвшний хэмжээнд нөлөөлөх бүтээлүүд олон бий. Тэдгээрээс яг одоо санаанд орж байгаа нь 50 гаруй жилийн өмнө манай нэг сэтгүүлчийн бэлтгэсэн ярилцлага юм.
Эрэн сурвалжлах бүтээлийг хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтын хүчээр нэгдэж хийх нь илүү үр дүнтэй.
Тэрээр тухайн үед АНУ-аас Япон улсад суугаа Элчин сайд Ноён Эдвин О.Ришауэрертай ярилцлага хийсэн бөгөөд Элчин сайд цөмийн зэвсгийн талаар том баримт дэлгэсэн нь олныг цочирдуулсан юм. Япончууд АНУ-ыг ямар нэг цөмийн зэвсгийг Японд хэзээ ч оруулж ирэхгүй гэсэн бодлого баримталдаг гэж итгэж байсан. Гэтэл тэрээр ярилцлагадаа “АНУ-аас Япон улсын далайн боомт руу зорчих усан онгоцнуудад цөмийн зэвсгийн бодлого нөлөөлдөггүй” гэсэн байр суурь илэрхийлсэн нь олныг цочирдуулсан мэдэгдэл болсон. Уг ярилцлагаас үүдэн Япон улсад улстөрийн үймээн гарсан юм.
Мөн 1960 оны аравдугаар сард Японы Социалист намын удирдагч байсан эрхэм олны өмнө илтгэл тавьж байтал катана сэлэм барьсан хүү гарч ирэн түүнийг хөнөөсөн юм. Яг энэ үйл явдлын агшныг манай сонины гэрэл зурагчин Ясуши Нагао дурандаа буулгасан.
Тэрээр уг гэрэл зургаараа 1961 онд Пулитцерийн шагнал, 1960 онд Дэлхийн Хэвлэлийн гэрэл зургийн (“World Press Photo”) шагналыг тус тус хүртсэн нь түүхэнд энэ шагналыг хүртсэн Японы цорын ганц фото сурвалжлагч Ясуши Нагао, хэвлэл мэдээллийн байгууллага нь "Майничи" болсон.
-Япон улсад эрэн сурвалжлах сэтгүүлзүйн төрөл хэрхэн хөгжиж байгаа вэ? Сүүлийн үед олны анхаарлыг татсан жишээ байвал дурдвал...?
-Японд өнгөрсөн 10-20 жилийг бодоход эрэн сурвалжлах сэтгүүлзүйн бүтээл маш их гарах болсон. "Майничи" сонин хамгийн сүүлд нэгэн эрэн сурвалжлах сэтгүүлзүйн бүтээл хийсэн нь олны анхаарлыг ихэд татсан. Дээр үед буюу Дэлхийн II дайны дараа, Япон улсад сэтгэцийн өвчтэй хүнийг хүүхэдтэй болгохгүй, генийг нь таслахын тулд мэс засал хийдэг нууцын зэрэглэлтэй хуультай байсан. Сэтгэцийн өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүнээс гадна, зан авирын доголдолтой, харгис хэрцгий хүмүүс ч үүнд хамаардаг.
Олон нийт энэ талаар бараг мэддэггүй байсан. Гэтэл 17 настай байхдаа хэлмэгдэж хөнгөлөх мэс засал хийлгэж, дээр нь шоронд хоригдож байсан, өдгөө 76 настай Кикуо Кожиматай манай сонины сэтгүүлч уулзаж нийтлэл бэлтгэсэн. Тэр эрхэм өөрийгөө хохирогч болсон хэмээн үзэж, улсад зарга үүсгэж заргаа авч чадсан байдаг. Тухайн үед олон зуун хүн ийнхүү хохирч байсныг хэн ч мэдээгүй, мэдсэн ч хэлдэггүй байж л дээ.
-Энэ бүтээлийг нийтлэх хүртлээ хэдий хэр хугацааг зарцуулсан бэ?
Энэ талаар зөвхөн "Майничи" ч биш "Асахи", "Йомиури" өдөр тутмын сонинууд хүч нэгтгэн сурвалжлага бэлтгэсэн. Ер нь эрэн сурвалжлах бүтээлийг хамтын хүчээр нэгдэж хийх нь илүү үр дүнтэй. Энэ нь бидний жил хагасын хугацаанд бэлтгэж, нягталж хийсэн эрэн сурвалжлах бүтээл юм. Үүгээрээ бид хамгийн сүүлд Сэтгүүлчдийн холбооноос 30 дахь шагналаа авсан юм. (Шагналт нийтлэлийн талаар унших бол ЭНД дарна уу)
Японд сэтгүүлчдийн бүтээлийн гол ёс зүй нь баримтан дээр тулгуурлах ёстой байдаг. Бүх зүйл харагдаж байгаа шиг биш, сэтгүүлч түүнийг дахин нягтлах хэрэгтэй.
-Сэтгүүлчдэд зориулсан тодорхой хууль гэж байдаг уу? Мөн аливаа редакци сэтгүүлчээ хэрхэн хамгаалдаг вэ?
-Телевиз хэвлэл мэдээллийн хэрэгсэл дундаа олон нийтэд нөлөөлөх нь илүү байдаг. Тиймээс зөвхөн телевизүүдэд дагаж мөрдөх дүрэм журам гэж бий. Мөн аливаа телевизийн үйл ажиллагааны зөвшөөрлийг зөвхөн Засгийн газар олгодог.
Харин сэтгүүлчдийн бичих сэдэв чөлөөтэй бөгөөд баримтан дээр тулгуурлаж юуны талаар ч бичиж болно. Тэдний нийтлэл, ярилцлага, бүтээл ямар ч хууль дүрэмд захирагддаггүй. Нөгөөтэйгүүр, Япон улсын сэтгүүлзүй бусад улсынхыг бодвол харьцангуй өөр. Намайг ОХУ-д сурвалжлагчаар ажиллаж байхад Путины эсрэг нийтлэл, сурвалжлага бэлтгэсэн сэтгүүлчид ихэвчлэн ямар нэгэн асуудалд ордог байсан. Нэг хэсэг нь шоронд хоригдож, заримынх нь амийг эрх мэдэлтэн биш ч хэн нэгэн хөнөөж байсан удаатай.
Сэтгүүлч бичсэн нийтлэл, бүтээлийнхээ төлөө амиа алдана гэдэг байж боломгүй зүйл, үүнийг төсөөлөхөд ч хэцүү. Японд нийтлэлийнх нь төлөө сэтгүүлчийн аминд хүрсэн үйл явдал гарч байгаагүй.
Харин "Майничи" сонины улс төрийн сэтгүүлч Такаши Нишияма нийтлэлээсээ болж яллагдаж байсан. Тэрээр 1972 онд Японы хууль тогтоох байгууллагаас олгосон зөвшөөршлийн дагуу Засгийн газар АНУ-тай наймаа хийж, 4 сая ам.долларыг нууцаар төлснийг том нийтлэлээр ч бус, сонины булан дахь жижиг мэдээ болгон дэлгэсэн. Тэрээр тухайн мэдээллийг Гадаад хэргийн яаманд ажилладаг бүсгүйгээс авсан. Гэтэл түүнийг Засгийн газраас буруутган шүүхэд дуудаж ялласан.
Түүнээс хойш 20 гаруй жилийн дараа АНУ-тай холбоотой баримт бичгүүдэд Нишиямагийн дэлгэсэн зүйлээс гадна нуугдмал гэрээнүүд байдгийг нотолж, түүний илрүүлсэн зүйл ердөө мөсөн уулын орой байсныг тогтоосон.
Японд сэтгүүлчдийн бүтээлийн гол ёс зүй нь баримтан дээр тулгуурлах ёстой байдаг. Бүх зүйл харагдаж байгаа шиг биш, сэтгүүлч түүнийг дахин нягтлах хэрэгтэй. Мөн шударга байдал бидний ёс зүйн нэг хэсэг бөгөөд нийгэмд шударга ёсыг тогтоохоор хувь нэмрээ оруулж байгаа нь сэтгүүлчийн үндсэн ёс зүй юм. Сэтгүүлч зөвхөн нийгмийн хар бараан зүйлсийг бичээд байдаг мэт боловч үүний цаана нийгмийг илүү сайхнаар өөрчлөх гэсэн зорилгыг өвөртөлж байдаг юм.
-Ярилцсанд баярлалаа.