Сингапурын насжиж буй хүн амын байрны асуудал Засгийн газар хийгээд сууц эзэмшигчдийн санааг зовоож эхэлжээ. Ялангуяа хүн амын 40 хувийнх нь хөрөнгө үл хөдлөхтэй холбоотой тус улсад сонгууль ойртож байгаа үед бүр ч чухал болж байна. Ийм цаг үед Засгийн газар хуучин байр худалдан авах шинэ журам гаргасан нь зарим талаар асуудлыг зөөлрүүлэх боломжтой. Шинжээчдийн тооцоогоор шинэ журамд эргүүлэн худалдахад үнэ буурдгийг зогсоох болон худалдан авах эрэлтийг дэмжих арга хэмжээ тусгагджээ. Өнгөрсөн долоо хоногоос эхлэн байр худалдан авах хүмүүс тэтгэврийн хуримтлалаасаа зарцуулах зөвшөөрөл олгосон байна.
Өмнөх журмаар тэтгэврийн сангийн зарцуулалтыг худалдан авах хүний наснаас бус байр түрээслэх хугацаанаас хамааран хязгаарладаг байжээ.
Сингапурт хүн амын 80 орчим хувь нь 99 жилийн түрээсээр олгодог орон сууц хөгжлийн зөвлөлийн байранд амьдардаг аж. Түрээсэлсэн хугацаа 40 жил болохын хамт уг байруудыг буцаан зарах үнэ үлэмж буурсан байна. Зөвлөлийн харьяаны байруудын үнэ сүүлийн гурван сар дараалан унажээ.
Өнгөрсөн долоо хоногоос эхлэн байр худалдан авах хүмүүс тэтгэврийн хуримтлалаасаа зарцуулах зөвшөөрөл олгосон байна.
60 жилээс доош түрээстэй байруудын худалдаа нэгдүгээр улиралд нийт худалдсан байрны 14 хувийг эзэлсэн нь хуучин орон сууцны хувьд дээд үзүүлэлт болсон юм. OrangeTee фирмийн судалгааны захирал Кристин Сун “Байр худалдан авах нас ны дээд хязгаарыг 95 болгосноор хуучин орон сууц авах хүмүүсийн тоо нэмэгдэнэ. Эрэлт өссөнөөр хуучин ба шинэ байрны үнийн ялгаа багасах боломжтой” хэмээн тайлбарлав.
Ерөнхий сайд Ли Сиен Лунгийн удирддаг эрх баригч Ардын үйл ажиллагааны нам сонгуулийн өмнө ийм алхам хэрэгжүүлсэн нь улс төрийн хувьд мөн үр ашигтай нүүдэл юм. Сингапурын тэтгэврийн санд хуримтлагдсан мөнгөнөөс сүүл таван жилд жил бүр 7.3 тэрбум орчим ам.долларыг үл хөдлөх худалдан авалтад зарцуулахаар гаргажээ. Хуучин байрны үнэ цэнийг дэмжих арга хэмжээ хувийн байрны эрэлтийг давхар нэмэгдүүлж магадгүй.
Учир нь хуучин байрны эзэд байраа түргэн худалдаж, бассейн, гимнастикийн өрөө гэх мэт төхөөрөмжтэй хувийн байшин худалдан авах боломж нээгдэнэ. ZACD Group-ын захирал Николас Мак “Шинээр баталсан журам худалдан авагчдын тоог нэмэгдүүлж, хувийн байшин болон хуучин байрны зах зээлд бэлэн мөнгө оруулна. Энэ нь хуучин байраа зарахад бэрхшээл учирч байсан орон сууц эзэмшигчдэд тус дэм болно” хэмээн дүгнэв.
Пужа Махротри